2023 оны эхний хагас жилд сургуулийн зориулалттай барилгын ажил 62.7 хувиар өсөж, 248 тэрбум төгрөг хүрсэн байна
Оны эхний хагас жилд барилга угсралт, засварын компаниуд гурван их наяд төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн бөгөөд нийт гүйцэтгэлийн 98.7 хувийг дотоодын компаниуд гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт их засварын ажлыг төрлөөр нь авч үзвэл 41.2 хувь нь орон сууцны зориулалттай барилга байсан нь өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад 23.4 хувиар өсжээ.
Мөн үйлдвэрийн зориулалттай барилгын ажлын үнийн дүн 46.9 хувиар өсөж, 436.1 тэрбум төгрөг болсон байна. Эмнэлгийн зориулалттай барилгын гүйцэтгэл хоёр дахин нэмэгдэж, 53.9 тэрбум төгрөг, сургуулийн зориулалттай барилгын ажил 62.7 хувиар өсөж, 248 тэрбум төгрөг хүрсэн байна.
Монголбанкны статистик үзүүлэлтээр сүүлийн 18 сарын хугацаанд арилжааны банкнууд дотоодын барилгын салбарт олгох зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, сард дунджаар 100-130 тэрбум төгрөгийн зээл гарчээ.
Энэ оны III улиралд улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй 295 объектод шалгалт хийж, 33 барилгын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
З.Энхболор