Гаалийн байгууллага болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Гаалийн ерөнхий газарт боллоо.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий энэ уулзалтыг Сангийн яам, ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газар хамтран зохион байгуулж буй бөгөөд 20 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2021 оны тавдугаар сард батлагдсан Импортоор оруулж буй болон дотоодод борлуулсан ХАА-н зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг баталжээ. Энэ хуулийн хүрээнд 2021 онд 187 ААН, иргэн хамрагдаж 28.5 сая ам.долларын үнэ бүхий бараанд ногдох 14.6 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагджээ. Харин 2022 онд 189 ААН, иргэн 44.1 сая ам.долларын үнэ бүхий бараанд ногдох 14.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн гэж ГЕГ-аас мэдээлэв.
Тус газрын Тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Цар тахлын үед Гаалийн байгууллага зөвхөн хүнсний бүтээгдэхүүний импортод 48.8 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн. Энгийн үед гаалийн татвараас чөлөөлөх хэмжээ нийт импортын 6-10 хувь байдаг бөгөөд үүнээс нэмэгдсэн тохиолдолд төсвийн орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлнө. ГЕГ 2022 онд 4.5 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн бол 2023 онд 5.3 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Импортын бараа бүтээгдэхүүн нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах байсан ч иргэн татвараа төлнө. Дараа оны эхний улиралд буцаан авах зохиуулалттай.
Гаалийн бүрдүүлэлт хийхдээ хөнгөлөлтөд хамрагдах болон хамрагдахгүй бараа бүтээгдэхүүнийг тус тусад нь мэдүүлэх шаардлагатай. Дараа жил буцаан олголт хийхэд хамтад нь гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд тус тусад нь салган бүрдүүлэлт хийх шаардлага гарч, чирэгдэл үүснэ гэж гэдгийг бизнес эрхлэгчдэд сануулав.
Пестицид, гербицид зэрэг хөдөө аж ахуй ургамал хамгааллын бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг. “Энэ сайн” гэсэн мэдээлэл аваад дээрх жагсаалтад ороогүй бүтээгдэхүүн авчирвал хилээр оруулах боломжгүй гэдгийг ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх илтгэлдээ дурдаж, аж ахуйн нэгжүүдэд анхааруулсан.
Гаалийн ерөнхий газрын удирдлагууд мөрдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулах мэдээлэл өгсний дараа бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.
МОНГОЛ УЛС 2022 ОНД 1.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТОЛЖЭЭ
ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайванаас өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар зарим асуултад хариулт авсан юм.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Үүнд Гаалийн байгуулллага чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн оролцож, бизнес эрхлэгчид ямар боломж гарч байгааг танилцуулах зорилготой уулзалт юм. Баялаг бүтээгч, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн импортлогчдод ямар хөнгөлөлт үзүүлэх, хууль болон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг бизнес эрхлэгчдэд таниулж байна.
Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадны орнуудаас экспортолж байна. Манай улс 2021 онд 960 сая ам.доллар, 2022 онд 1.1 тэрбум ам.долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн импортолжээ.
2022 оны байдлаар:
- 71 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн
- 66 сая ам.долларын мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, шувууны өндөг, 20 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн
- 47 сая ам.долларын жимс жимсгэнэ
- 60 сая ам.долларын амьтан болон ургамлын гаралтай тос тосон бүтээгдэхүүн
- 20 сая ам.долларын гурилан бүтээгдэхүүн
- 180 сая ам.долларын үнийн дүн бүхий төрөл бүрийн бэлдмэл зэргийг импортолсон.
Энэхүү статистикаас харахад хүнсний барааны импорт буураагүй, тогтмолжсон бөгөөд жилд дунджаар 1 тэрбум долларын хүнсний бүтэгдэхүүн импортолж байна.
-Хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ямар зохицуулалтаар ногдуулах вэ?
-2023 онд хөдөө аж ахуйн зориулалттай хүнсний бараа бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг импортлоход хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт үйлчилж байна. Импортлогч, бизнес эрхлэгчид энэ жил татвараа төлж оруулаад, ирэх оны эхний улиралд буцаан авах зохицуулалттай.
-Гаалийн байгууллага 2023 онд улсын төсөвт 5.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлээд эхэлбэл төсвийн орлого бүрдэх үү?
-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жилдээ нийт татвартай импортын 6-10 хувьд хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хувь хэмжээ ихсэх нь салбарыг дэмжих сайн талтай боловч төсвийн орлого бүрдүүлэхэд сөрөг нөлөөтэй. Гаалийн байгууллага 2023 оны эхний улиралд төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэн. Дөрөвдүгээр сарын хувьд орлогын биелэлт 96 орчим хувьтай байна. Энэ хувь хэмжээгээ барьж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь бидний үүрэг юм.
-Бүтээгдэхүүн импортлох, гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой ААН-дэд анхаарах зүйл юу байгаа бол. Хэлэлцүүлгээр хэлэх гэсэн гол санаа юу вэ?
-Гаалийн бүрдүүлэлтийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд хийгээгүйгээс бизнес эрхлэгчдийн хүлээж болох эрсдэлийг бууруулах зорилгоор гааль болон бизнес эрхлэгчдийн хоёр дахь удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Бараа импортлогчид хууль дүрэм журмаа мэддэг, Гаалийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлдэг байх нь чухал юм. Гаалийн дагалдах бичиг баримтуудыг үнэн зөв бөглөхөөс гадна бүрдүүлэлт дүтуугаас цаг хугацаа алдах эрсдэл гардгийг энэ үеэр зөвлөмж, мэдээлэл болгон өгч байна. Санаатай болон мэдээлэлгүйгээс гарч буй энэ мэт эрсдэлийг бууруулахын тулд гааль бизнесийн түншлэлийн хүрээнд ялангуяа хүнсний бүтээгдэхүүн импортлогч нарт эрсдэлийг бууруулах мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна.
Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын тухайд татварын тарифаас гадна бүтээгдэхүүний чанар стандарт, хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлын асуудал яригдана. Хорио цээрийн хяналтын чиг үүргийг Гаалийн байгууллага хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой эрүүл ахуй, чанар стандарт, тохирлын хяналтыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчид бараа импортлохдоо ямар шаардлага тавигдах вэ? гэдэг асуумжийг заавал бөглөх шаардлагатай хэмээн зөвлөв.