"Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тайлбар, мэдээлэл өгч байна.
ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир, ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь Монгол Улсаас гадаад улс руу гарч байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьдаг, гаалийн бүрдүүлэлт хийдэг. Тухайн
гаалийн газрын нягтлан бодогчоор ажилладаг С гэдэг гаалийн улсын байцаагчтай холбоотой мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. С-ийн гэрт хуулийн байгууллагынхан хяналт шалгалт хийсэн байна.
Хууль хяналтынхан хэвлэлээр гарсан шиг 9 кг алт, 10 тэрбум төгрөг хурааж авсан гэх нотлох баримт байхгүй юм байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Улсын байцаагч С-ийн гэрт 60 мянга орчим рубль (өнөөдрийн ханшаар 2.5 сая төгрөгтэй тэнцэнэ. сурв), 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Энэ үл хөдлөх хөрөнгө болон валют ямар эх үүсвэрээр бий болсныг хууль хяналтынхан шалгаж байна.
С нь 2015 оноос Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт нягтлан бодогч гаалийн улсын байцаагч гэх орон тоон дээр ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд хүүхэд төрүүлээд амаржсаны амралттай байгаа гэв.