Энэ сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Цаг агаар Орчны тоон загварчлал Судалгааны Хэлтэс "–ээс тодруулах боломжтой.
Уур амьсгалын тойм
Аравдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг байна (Зурaг 1).
Аравдугаар сарын агаарын дундаж температур 1979, 1982, 1990, 1995, 1998, 2001, 2005, 2006 болон 2008-2011, 2014, 2015, 2018 онуудад ОЖД–аас дулаан байсан бол 1980, 1981, 1986, 1987, 1992, 1994, 2000, 2002 онуудад ОЖД–аас харьцангуй хүйтэн байсан байна. 1990 оны 10–р сард ОЖД-аас 3°С–аар дулаан байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн дулаан 10–р сар болсон бол 1981 оны 10–р сар нь ОЖД–аас 4.5°С–аар хүйтэн буюу түүхэн дэх хамгийн хүйтэн 10–р сар болж өнгөрсөн байна.
Сарын нийлбэр хур танадас Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм ордог.
Аравдугаар сарын нийлбэр хур тунадас 1979, 1982, 1985, 1990–1991, 1993, 1996–1997, 2003–2005, 2015, 2017, 2020 онуудад ОЖД–аас бага байсан бол 1987, 1994, 1998, 2002, 2008, 2012–2014, 2016 онуудад ОЖД–аас ахиу хур тунадас орсон байна. 1987 оны 10–р сард нийт нутгийн дунджаар ОЖД–аас 10.2 мм–ээр их тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай сар болсон бол 2004 оны 10–р сард ОЖД–аас 4.7 мм–ээр бага тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн бага тунадастай аравдугаар сар болсон байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байна.
Энэ сарын агаарын дундаж температур баруун болон говийн аймгууд, төвийн аймгуудын баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 7-д харуулав. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С градусаар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Өвөрхангайн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага (Зураг 6) байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 8-д харуулав. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Сарын эхэнд нутгийн хойд хэсгээр 2, 3 – нд ихэнх нутгаар хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 5), хур тунадас Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9-д харуулав. Сарын эхэнд ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 2–3нд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүснэ. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 °С-аар хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхэнд ихэнх нутгаар хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говьсүмбэрийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан (Зураг 5), хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 10-д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүхэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, салхи зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
ЗӨВЛӨМЖ
Энэ сарын агаарын дундаж температур баруун болон говийн аймгууд, төвийн аймгуудын баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.