gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн шилдэг оюутнууд тэтгэлэгт хамрагдлаа

Боловсрол
2023-09-12
146
Twitter logo

ШУТИС-ийн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөрт элссэн оюутнуудад зориулсан тэтгэлгийг өнөөдөр гардуулав. Тус тэтгэлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжин Европын холбоо, Монголын ноос ноолуурын үйлдвэрүүд санхүүжүүлжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Монгол дэлхийд түүхий ноолуур хангалтаараа хоёрдугаарт ордог. Гэвч үүний ердөө 20 хувийг  боловсруулж байна. Үүний гол шалтгаан нь хүний нөөцийн дутагдал юм. Үүнийг дэмжих бодлого явуулах шаардлагатай. ХХААХҮЯ-ны судалгаанд Монголд энэ салбарын мэргэжилтэн жилд 250-иас дээш шаардлагатай гэжээ. Гэтэл өнгөрсөн  жилийн байдлаар арав хүрэхгүй хүн сонгон суралцаж байна. Тиймээс бид дараагийн жилүүдэд илүү олон оюутан хамруулна” гэв.

2022 онд хэрэгжүүлсэн анхны тэтгэлэгт 15 оюутан хамрагджээ. 2024 онд 20-иос илүү оюутныг элсүүлэхээр зорьж байна. Мөн оюутны сурлагын дүн 3.0 дээш байвал үе шаттайгаар буюу 80-100 хувийн тэтгэлэг олгох боломжийг судалж байна.

ШУТИС-ын Нэхмэлийн үйлдвэрлэлийн багш, Ph.D Р.Бадмаанямбуу: “Өнөөдөр монголын ноос ноолуурын салбарт онцгой үйл явдал тохиож байна. ЕБС-ийн ЭЕШ-ийн онооны шаардлага хангасан, “Ноолуур ба миний мөрөөдөл” гэсэн сэдвээр эсээ бичлэг явуулсан хүүхдүүдээс бид тэтгэлгийн эздийг шалгарууллаа. Энэ салбарыг хүний нөөцөөр дэмжих нь  зөв. Ноос ноолуур манай улсын томоохон давуу талуудын нэг. Гэтэл бид ердөө 20 хүрэхгүй хувийг л ашигладаг. Нийт 250 гаруй инженер шаардлагатай байна. Манай улс ноос ноолуурын их нөөцтэй ч дэлхий дээрх хувцасны материалын маш бага хувийг эзэлдэг. Нэг тонн ноолуур 100 мянган ам.долларын үнэтэй. Тэгэхээр ноос ноолуур дангаараа улсын эдийн 20-30 хувийг эзлэх боломжтой” гэв.

Энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд сургуулиа төгсөөд “Говь”, “Ээрмэл”, “Эрдэнэт хивс” зэрэг үйлдвэрт технологич инженерээр ажиллах боломжтой. 

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан Ц.Цэнд-Аюуш “Би  хоёрдугаар дамжаанаасаа энэ чиглэлээр сурч эхэлсэн. Тэтгэлэгт хамрагдах гол шалгуур нь мэргэжилдээ сонирхолтой, ойлгосон байх ёстой.Оюутнууд төгсөөд хаана ажиллахаа төлөвлөдөггүй. Тиймээс мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Энэ салбарт хүн хүч дутдаг учир ажилд ороход нээлттэй байдаг гэв.

Говь компанийн ажилтан Н.Эрдэнэгэрэл “Тэтгэлэгт авч чадсандаа баяртай байна. Би нэхмэлийн чиглэлээр 10-аад жил ажилласан. Цаашдаа мэргэжлээрээ ажиллаж, энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар судална” гэв.

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжил нь Монгол Улсад хамгийн эрэлттэй 37 мэргэжлийн жагсаалтад багтжээ. Манай улс нийт ноолуурынхаа 20, ноосны 30 орчим хувийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгодог талаар дурдсан. Үлдсэнийг нь  түүхийгээр нь экспортолж байна.

Б.Отгонбаатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан