gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Д.Мөнх-Эрдэнэ хоригдох хугацаандаа хөдөлмөр эрхэлье гэсэн ч зөвшөөрөөгүй"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-09-21
1890
Twitter logo

Улсын Дээд шүүхэд маргааш Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан болно.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 684 дүгээр магадлалтай, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг:

  • Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, Р.Булгамаа,
  • Шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Э.Билгүүн,
  • Шүүгдэгч Б.Ганбаярын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг,
  • Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Хүний эрхийн хорооноос өнөөдөр \2023.09.21\ хэвлэлийн хурал хийлээ.

Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл “Өдрөөс өдөрт хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хумигдаж байна. Худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар шалгагдах хүний тоо нэмэгдсэн. Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийн үзэл бодол, нийгмийн сул талуудыг шүүмжилж, шууд дамжуулдаг байсан. Гэтэл хүмүүс “Д.Мөнх-Эрдэнэ их яриад байсан юм” гэх зүйлийг хэлж байна. Энэ нь бид дарангуйлалт дасаж эхэлж буй хэлбэр. Юм яривал, шүүмжилбэл шүүхээс ял сонсдог гэдэг ойлголтыг төрүүлж байна.

Авлига, албан тушаалтны хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэж болдог. Гэтэл иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн болоод хаядаг байж болохгүй.

Дээд шүүхээр яагаад энэ хэргийг хянуулах гээд байна вэ гэвэл Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр бүх хэргийг Дээд шүүх шийдэхээ больсон. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх харж байгаад шийдэх боломжтой гэдэг хэргээ шүүж байгаа. Өнгөрсөн хугацаанд олны анхааралд өртсөн, олны танилуудад холбогдох маш олон хэрэг Улсын Дээд шүүхэд очиж эцэслэн шийдэгдсэн. Ингэж хэргээ шийдүүлсэн хүмүүс өнөөдөр УИХ-ын танхимд ч сууж байгаа. Тэгвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Дээд шүүх хэлэлцэх ёстой гэж бодож байна. Учир нь хууль зүйн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөрүүтэй зүйл бий.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө хорьсон энэ хэргийг хэрхэн шийдэх бол гэдгийг ард түмэн анхааралтай харж байгаа. Авлига, албан тушаалтны хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэж болдог. Гэтэл иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн болоод хаядаг байж болохгүй. Дээд шүүх үнэн зөв шийдэх байх гэж найдаж байна.

Үүний дараа бид Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ. Түүний ялыг эдлүүлж байгаа нөхцөл байдал, түүнд бусдаас ялгавартай хандаж байгаа зэргийг тасралтгүй хөндөнө” гэлээ.

Д.Мөнх-Эрдэнэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гурван асуудал тавьжээ.

  • Нэгдүгээрт, аав, ээжийнх нь эрүүл мэнд тааруу байгаа тул Улаанбаатар хоттой ойрхон хорих ангид ял эдлэх,
  • Хоёрдугаарт, хоригдож байх хугацаандаа хөдөлмөр эрхлэх хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй байна.
  • Гуравдугаарт, эргэлтээр хүнтэй уулзахад нь байнгын бичлэг хийж, ярьж буй зүйлсийг чагнаж эрхийг нь зөрчиж байна гэсэн байна.

Эргэн сануулахад, Анхан шатны шүүх:

Д.Мөнх Эрдэнэд:
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2  жил, 6  сарын хорих ,
  • Худал мэдээлэл тараах хэрэгт  1 сая төгрөгөөр торгох,
  • Хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэрэгт  2.7 сая төгрөгөөр торгох ял
  • Хахуул өгөх хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2   жилээр хасаж, 1  жил, 4 сарын хугацаагаар хорих ял,
Н.Пүрэвжав, Д.Батмөнх нарт:
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 6 сая төгрөгөөр тус тус торгох ял,
Б.Ганбаярыг:
  • Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 14 сая  төгрөгөөр торгох ял,
Б.Эрдэнэбаярыг:
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял, Нийтийн албан тушаалтан хахуул авах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн.

Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлоор Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Д.Мөнх Эрдэнийн:
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг  илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1  жил, 10 сарын хугацаагаар хорих ял,
  • Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хахуул өгөх хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилээр хасаж, 8 сая төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж,
Б.Ганбаярт:
  • 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосон хугацааг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх өөрчлөлт,
Б.Эрдэнэбаярын:
  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт оногдуулсан эрх хасах болон торгох ялыг хэвээр үлдээж,
Н.Пүрэвжав, Д.Батмөнх нарт холбогдох шийдвэрийг мөн хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй зарим шүүгдэгчийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Энэ гомдлыг хэлэлцэх шүүхээр хэлэлцэх эсвэл хэрэгсэхгүй болгохыг шийдэх шүүх хурал маргааш Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан