Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын Холбоо өнгөрсөн онд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Морингийн давааны хогийн цэгийн дэргэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай байгуулах, барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөжээ. Мөн төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн ажлыг гүйцэтгэж буй аж.
Төслийн гуравдугаар хэсгийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслүүдийг өнөөдөр хүлээн авчээ. Үүнд.
- Экскаватор – 7
- Бульдозер – 6
- Авто самосвал – 4
- Бутлагч – 4
- Нягтаршуулагч – 1
- Усны машин – 2
- Пик-ап – 1
- Чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг өнөөдөр нийлүүлснээр гэрээ амжилттай хэрэгжиж дуусаж байна.
“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх онд хэрэгжиж дуусна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хот эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ландфилл байгууламжтай болох төдийгүй агаар, орчны бохирдол буурч, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.