Монголд олон улсын бараа, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага сул байгааг Дэлхийн банк онцолж байна
"Монгол Улсын гадаад худалдаанд дэд бүтэц, логистикийн хязгаарлагдмал байдал, олон улсын бараа, бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлагын хангалт сул байгаа зэрэг нь сорилт болж байна" гэж Дэлхийн банкны шинэ тайланд дурдсан байна.
Мөн Монгол Улс ижил төстэй улс орнуудтай харьцуулахад худалдааны харьцангуй нээлттэй дэглэмтэй ч далайд гарцгүй, газарзүйн хувьд алслагдсан тул өвөрмөц сорилтуудтай тулгардаг. Иймд цаашид худалдааны салбаруудыг хөгжүүлэхэд мөчлөг сөрсөн бодлогыг илүүтэй хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Мөн зарим завсрын хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд ногдуулах бодит тарифын хувь хэмжээг бууруулах нь дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.
2023 онд гадаад худалдааны бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 15 орчим хувиар өссөн ч уул уурхайн экспорт дийлэнхийг нь бүрдүүлсэн хэвээр байгаа юм. Нийт 81 улсад бараа, бүтээгдэхүүн экспортолж буйгаас 91.2 хувийг байршлын хувьд хамгийн ойр БНХАУ-д нийлүүлсэн байна.
Импортын хувьд ч нийт барааны 40.5 хувийг БНХАУ-аас импортолсон нь хамгийн өндөр дүн болсныг Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харж болохоор байгаа юм.
Худалдааг хөнгөвчлөх чиглэлд ахиц дэвшил гарсан ч хилийн боомтууд дээр хил нэвтрүүлэх шаардлага болон баримт бичгүүдийг хангахад улам их хугацаа зарцуулж буй нь хил дамнасан худалдааны үр ашгийг бууруулж байгааг Дэлхийн банкны тайланд онцолжээ.
Ийнхүү газарзүйн болон логистикийн хязгаарлалтууд тулгарч байгаа нөхцөлд цахим үйлчилгээний худалдааг өргөжүүлэх нь экспортын бараа, үйлчилгээгээ төрөлжүүлэх арга зам байж болно гэж дүгнэж байна.