Улаанбаатар хотод хог хаягдал хүлээн авах гурван цэг бий.
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт хог хаягдлын 50 хувь
- Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаан давааны хогийн цэгт нийт хог хаягдлын 35 хувь
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгт нийт хог хаягдлын 15 хувь тээвэрлэгдэн ирдэг. Мөн тухайн байршилд хатуу хог хаягдал хүлээн авч, боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа юм.
Тухайн цэгүүдэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн болон нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хүлээн авдаг бөгөөд өдөрт дунджаар 3000-4000 тн хог хаягдал төвлөрдөг байна. Төвлөрсөн хог хаягдлыг 2020 оноос эхлэн ландфил технологи буюу хөрсөөр хучиж даран, талбайг нь нөхөн сэргээж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 36 га талбайг нөхөн сэргээжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Хог хаягдлыг дарж булах буюу ландфил технологийг халж, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэчлэх шаардлагатай байна. Ингэхдээ хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар судалж байгаа.
Морингийн даваанд зөвхөн барилгаас гарсан хатуу хог хаягдлыг хүлээн авна. Хог хаягдал шатаах үйлдвэр байгуулах санал өмнө нь хувийн хэвшлийн байгууллагуудаас гарч байсан. Гэвч тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бол ашиггүй байдаг учраас уг ажил гацдаг байсан юм. Иймд энэ тал дээр эдийн засгийн судалгааг мөн хийж байгаа” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү нар Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нөхцөл байдлыг шалгаж, газар дээр нь ажилласан юм.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ