“Зууны мэдээ” мэдээллийн төвд Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар аймгийн хурлын төлөөлөгч, ШИНЭ намын гишүүн Ц.Амаржаргал хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэв. Тэрээр дараах мэдээллийг өглөө:
-Сүүлийн гурван жил хагаст Архангай аймагт гурван Засаг дарга солигдлоо. Аймгийн ИТХ тогтвортой ажиллахгүй байна.
Архангай аймгийн ИТХ-ын хурлын дарга Батсуурь овогтой Батжаргал нутгийн удирдах байгууллагын нэр хүндийг унаган, ИХ-ыг чадамжгүй болгож байна. Аймгийн ИХ-ын дарга нь төрийн өндөр албан тушаал. Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх хэмээн засан. Гэвч энэ хүн хуулийг гууль болгосон.
Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.2-т Иргэдийн нутгийн хурал, аймгийн ИХ-ыг улиралд нэг удаа хуралдуулна гэж засан. Гэвч энэ хүн өөрт ашигтай бол хурал зарладаг, ашиггүй бол хурал зарладаггүй. Хурал болоход хаяад явчихдаг.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж бий. Энэ зөвлөл авто машин жолоодож яваад, алдаа гарган торгууль төлсөн торгуулиар санхүүждэг. Энэ торгуулийг Б.Батжаргал шамшигдуулсан. Манай аймагт малын хулгай их байна. Хотоо харлуулж, суурь малаа алдсан 2-3 өрх бий. Одоо ч хулгайчийг бариагүй. Учир нь гэмт хэрэгтэй тэмцэх зардлыг Б.Батжаргал дарга хувьдаа ашигласан. Энэ хүн улс төрд нөлөө бүхий этгээд тул хариуцлагаа хүлээх ёстой. Эрээ цээргүй даргыг огцруулах санал гаргахад АН-ын бүлгийнхэн хурлаа хаяж явсан.
Одоо ч тэр хурал нээлттэй байна. АН-д шударга гишүүд бий. Та нар нэг удаа хамгаалсан байж болно. Намаас ямар хариуцлага тооцохыг бид анхааралтай ажиглана. Ард түмнийхээ талд байна гэж найдаж байна. Хулгайч даргатайгаа хамт сонгуульд өрсөлдөнө гэвэл ард түмэн хүлээн авахгүй болов уу. Хэрэв аймгийн АН арга хэмжээ авахгүй бол би дараагийн арга хэмжээг авна. Бид эдгээр мэдээллийг АТГ-т хүлээлгэн өгнө гэв.