gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Ганзориг: Японд JDS тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах нь бусад магистрын хөтөлбөрөөс давуу талтай

А.Наранцацрал
Боловсрол
2023-03-27
318
Twitter logo
А.Наранцацрал
318
Twitter logo
Боловсрол
2023-03-27

Япон Улсын Засгийн газрын Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсын Сайтамагийн их сургуульд 2017-2019 онд суралцаж, Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан Б.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр одоо Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

-Та ЖАЙКА-гийн JDS хөтөлбөрт 2017-2019 онд хамрагдаж, Японд магистрын зэрэг хамгаалсан. Энэ хөтөлбөрийн талаар хаанаас мэдсэн бэ? Яагаад сонгох болсон шалтгаанаас ярилцлагаа эхэлье.
-
Монгол Улсад JDS буцалтгүй тусламжийн хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 400 гаруй монгол оюутан Японд магистрын болон докторын сургалтад суралцсан юм билээ. Анх төрсөн ах маань энэ хөтөлбөрөөр Японд магистрын зэрэг хамгаалах үед энэ талаар олж мэдэж авсан. Монгол Улсыг оролцуулаад 20 орчим улсад хэрэгждэг их алдартай хөтөлбөр байгаа юм.

Хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан бол тухайн оюутан Японд суралцахаас гадна дэлхийн гурав дахь том эдийн засагтай тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй танилцах, түүнээс суралцах, хөтөлбөрт хамрагдаж байгаа бусад улсын оюутнуудтай JICE-аас зохион байгуулж буй  нэгдсэн арга хэмжээнд оролцох замаар танилцаж туршлага судлах зэрэг боломжтой байдаг. Мөн Японы талаас JICE-ийн ажилтнууд хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг суралцах хугацаанд нь дэмжиж, хариуцаж ажилладаг. Тухайн ажилтан оюутны амьдрал ахуйд нь тусалж, өвдсөн үед нь эмнэлэгт цаг захиалж өгөх хүртэл нарийн дэмжлэг үзүүлдэг юм. Оюутныг зөвхөн сургахаас гадна түүний нийгмийн асуудалд анхаарал тавьж байдаг онцлогтой хөтөлбөр гэж болно. 

Жишээлбэл, хүүхдийг нь сургуульд үнэгүй сургах, бага насны хүүхэдтэй бол хүүхдийн мөнгө олгох зэрэг бүх л нийгмийн асуудалд нь давхар анхаарч оюутныг дан ганц хичээлдээ бүх анхаарлаа хандуулахад тусалдаг юм билээ.

-Японы Засгийн газраас сургалтын төлбөрийг ч төлж, амьдрах зардал буюу тэтгэлэг ч олгодог хөтөлбөр юм байна, тийм үү?
-Тийм ээ. Энэ хөтөлбөрийн бас нэг  том давуу тал нь гэр бүлээ аваад явах боломжтой байдаг. Бусад олон улсын хөтөлбөрүүдийн зарим нь ийм боломж олгодоггүй. Японд гэр бүлээрээ очиж, бусад нийгмийн халамжийн бодлогод нь хүртэл хамрагдах боломжтой. Жишээлбэл, хүүхдийг нь сургуульд үнэгүй сургах, бага насны хүүхэдтэй бол хүүхдийн мөнгө олгох зэрэг бүх л нийгмийн асуудалд нь давхар анхаарч оюутныг дан ганц хичээлдээ бүх анхаарлаа хандуулахад тусалдаг юм билээ.

-Энэ хөтөлбөр төрийн албан хаагчдыг хамруулдгаараа онцлогтой. Тэгэхээр ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ. Шалгуурыг хангахын тулд та өөрийн зүгээс хэр удаан бэлдэж, юун дээр анхаарч ажилласан бол?
-Хөтөлбөрийн гол шаардлага нь төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой. Мөн доод тал нь тухайн байгууллагадаа хоёр жил үндсэн ажилтнаар ажилласан байх ёстой.

Миний ойлгож байгаагаар 6-7 чиглэлээр Японы томоохон их сургуулиудад хүсэлтээ өгөх боломжтой байдаг. Тэр чиглэл нь таарч байгаа ямар ч яам, агентлагийн ажилтан хамрагдах боломжтой.

Жишээ нь, Сайтамагийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр хүсэлтээ авч байсан. Тиймээс Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Монголбанк гээд бүхий л төрийн байгууллагаас хүсэлтээ өгөх боломжтой гэсэн үг.

Гэхдээ Австралийн Засгийн газрын тэтгэлэг, Америкийн Фулбрайт зэрэг бусад хөтөлбөрөөс ялгаатай нь IELTS, TOEFL гэх мэт англи хэлний оноо заавал шаарддаггүй.

Мөн бас нэг шалгуур үзүүлэлт нь англи хэлний мэдлэг. Гэхдээ Австралийн Засгийн газрын тэтгэлэг, Америкийн Фулбрайт зэрэг бусад хөтөлбөрөөс ялгаатай нь IELTS, TOEFL гэх мэт англи хэлний оноо заавал шаарддаггүй. Хэрэв та англи хэлний ямар нэгэн оноо байхгүй бол нэгдсэн журмаар авч байгаа англи хэлний шалгалтыг өгдөг. Дараа нь математикийн түвшин тогтоох шалгалт авдаг. Их сургуульд сурах гэж байгаа учраас дээд математикийн шалгалт авдаг юм билээ.

Мөн сүүлийн шатанд хоёр удаагийн ярилцлагад ордог. Эхний ярилцлагыг сургуулиас авдаг бол сүүлийнхийг нь JDS хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн хүмүүс авдаг. Удирдах зөвлөлд Сангийн яам, БШУЯ, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газар, Японы Элчин сайдын яам, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчдөөс бүрдсэн хүмүүс ярилцлага авдаг.  Өмнө нь мэдээж бичиг баримт, англи хэл, математикийн шалгууртаа тэнцсэн байх ёстой.

JDS хөтөлбөрт хамрагдсан хүн эргэж ирээд тухайн төрийн байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах ёстой гэсэн шаардлага мөн тавьдаг.

-Сургуульдаа ч тэнцсэн, хөтөлбөрийн хүрээнд ч тэнцсэн байх ёстой гэсэн үг үү?
-Яг тийм юм байхгүй. Эхлээд Монгол дахь JICE-ийн оффист материалаа бүрдүүлж өгдөг. Та зөвхөн JICE-ийн оффистой харьцаад явна гэсэн үг. JICE нь ЖАЙКА-гийн JDS хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Тиймээс сонгон шалгаруулалтыг бүгдийг нь Япон талаас хийдэг гэсэн үг. Үүнд ямар нэгэн танил талаар тэнцэнэ гэсэн ойлголт байхгүй. Залуучуудад маш том боломж олгодог хөтөлбөр юм.

JDS хөтөлбөрт эдийн засгаас гадна хууль, байгаль орчин, төрийн удирдлага зэрэг олон чиглэлээр суралцах боломжтой.

-Та Сайтамагийн их сургуульд ямар мэргэжлээр суралцсан бэ?
-Сайтамагийн их сургууль Эдийн засгийн чиглэлээр оюутнуудаа элсүүлдэг. Би эдийн засгийн ухааны магистрын зэргээр дипломоо хамгаалсан. Судалгаагаа эдийн засгийн ямар ч чиглэлээр хийж болно. Удирдагч багштайгаа судалгааны чиглэлээ тохирдог. JDS хөтөлбөрт эдийн засгаас гадна хууль, байгаль орчин, төрийн удирдлага зэрэг олон чиглэлээр суралцах боломжтой. Уг хөтөлбөр жил болгон наймдугаар сард зарлагдаж, арваннэгдүгээр сар хүртэл хүсэлтийг хүлээн авдаг.

-Жилдээ хэчнээн оюутан Монголоос авдаг вэ?
-2017-2019 онд намайг суралцаж байхад магистрын 20, докторын хоёр оюутан нийт 22 хүн явсан. Улс орнуудын хүн амын тоо, орлогын түвшин зэргээс хамаарч одоо Монголоос магистрт 15, докторт нэг оюутан авч байна.

Сургууль маань Сайтама дүүрэгт байдаг хамгийн том оюутны хотхонтой улсын сургууль юм. Оюутны хотхон нь 40 гаруй барилгаас бүрдсэн, хажуудаа оюутны байртай.

-Та сургуульд сурч байх үеэ дурсахгүй юу. Сургуулиа хэрхэн сонгосон бэ. Онцлог нь юу байв?
-Сайтамагийн их сургуульд хүсэлтээ явуулсан нь өмнө нь дурдсанчлан эдийн засгийн чиглэлээр оюутан элсүүлдэгтэй холбоотой. Гэхдээ Сайтамагийн их сургуулийг сонгосон хамгийн том шалтгаан бол манай сургуульд ажилладаг багш, профессорууд бүгд Японы Сангийн яам, ЖАЙКА-гийн төв оффист олон жил ажилласан мундаг туршлагатай хүмүүс байсан. Жишээ нь, миний судалгааны ажлын удирдагч Тагүчи багш маань Японы Сангийн яамны судалгааны хүрээлэнд олон жил ажилласан туршлагатай хүн бий. Японы эдийн засаг хэрхэн хөгжсөн, эдийн засгийн онолын хувьд яаж хөгжих ёстой гэх мэт хичээлүүдийг туршлагатай багш нараас сонсож байлаа. Тэрүүгээрээ давуу тал болсон.

Сургууль маань Сайтама дүүрэгт байдаг хамгийн том оюутны хотхонтой улсын сургууль юм. Оюутны хотхон нь 40 гаруй барилгаас бүрдсэн, хажуудаа оюутны байртай. Эдийн засаг төдийгүй инженер, дуу хөгжмийн чиглэлээр хүртэл мэргэжилтэн бэлтгэдэг сургууль юм. Манай улсад Японы иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй 1000 инженерийн төслийн хүрээнд оюутнуудыг мөн хүлээн авдаг том сургууль. Оюутнуудын суралцах орчныг бүрэн бүрдүүлсэн. Номын сан, факультетууд нь ойрхон, оюутны байр нь хажуудаа. Оюутны хотхон дотроо бүх зүйл нь байгаа болохоор зөвхөн биеэ дайчлаад суралцах л үлддэг.

-Та тэндээс олж авсан туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Миний судалгааны ажлын хувьд Монгол Улс шиг уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засагтай улс хэрхэн уул уурхайгаас олж байгаа орлогыг үр ашигтай зарцуулбал улс оронд хэрэгтэй вэ гэсэн судалгаа хийсэн юм. Энэ судалгааг хийхдээ удирдагч профессортойгоо ярьж байгаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргачлалын дагуу хийсэн.

Энэ судалгаануудад суурилаад Голланд өвчний шинж тэмдэг Монгол Улсад байна уу, үгүй юу гэдгийг шалгасан судалгаа хийсэн.

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас гаргасан байгалийн баялагт түшиглэсэн эдийн засагтай улс яаж хөгжих вэ гэдэг чиглэлээр хийсэн судалгаанууд байдаг. Жишээ нь, та бидний мэддэгээр Голланд өвчин гэж бий. Уул уурхайн салбар их хөгжиж, үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүний салбарыг шахдаг. Энэхүү Голланд өвчний чиглэлээр хийсэн судалгаанууд маш их бий. Мөн Олон улсын валютын сангийн 2007 онд хийсэн уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засаг цаашдаа яаж хөгжвөл дээр вэ гэсэн судалгаа байдаг. Үүндээ шийдвэр гаргах модыг харуулсан байдаг. Энэ судалгаануудад суурилаад Голланд өвчний шинж тэмдэг Монгол Улсад байна уу, үгүй юу гэдгийг шалгасан судалгаа хийсэн.

Тухайн улс орны төсвийн орлогын 20-25 хувь нь уул уурхайн орлогоос бүрдэж байвал энэ улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай гэж үздэг. Манай улсын төсвийн орлогыг харахад дунджаар 23 орчим хувьтай байсан. Тэгэхээр Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай гэсэн хувилбарт нийцэж байсан. Дараа нь байгалийн баялаг нь байнгын нөөц юм уу, түр хугацааных уу гэдэг асуудал гарна. Манай нүүрс, зэс, алт бол шавхагдах нөөц бөгөөд мөн тухайн эдийн засаг хангалттай капиталтай юу, үгүй юу гэдэг дараагийн асуулт гарч ирдэг.

Энэ бүх шийдвэр гаргах модны дагуу явахад ирээдүйдээ чиглэсэн баялгийн санг бий болгож, энэ сангаасаа ирээдүй, хойч үедээ хадгалаад, макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах ёстой гэсэн ОУВС-ийн судалгаа харуулдаг.

Түрүүнд хэлсэн Голланд өвчин гэдэгт эдийн засагт дараах гурван нөлөөллийг судалдаг.

  • Эхнийх нь resource movement effect буюу нөөцийн шилжилтийн нөлөө бөгөөд энгийн үгээр өндөр цалинтай уул уурхайн салбарт бусад салбарын хүмүүс шилжиж ажиллах нөлөө юм.
  • Spending effect буюу уул уурхайгаас олсон орлогоо хүмүүс зөвхөн хэрэглээндээ зарцуулах нөлөө
  • Capital accumulation effect буюу уул уурхайн салбар эдийн засагт капитал бий болгож байна уу, эсвэл капиталжих процессыг эсрэгээрээ муутгаж байна уу гэдгийг шалгадаг.

Тэгэхээр манай улс эртнээс бодлогоо өөрчлөхгүй бол Голланд өвчинд нэрвэгдэх магадлал байна гэдгийг харуулж байна.

Би судалгаандаа энэ гурван нөлөөлөл манай эдийн засагт байна уу гэдгийг шалгаж үзсэн. Үр дүнд нь манай улсын эдийн засагт эдгээр нөлөөллүүд гараад эхэлсэн байгаа юм. Тэгэхээр манай улс эртнээс бодлогоо өөрчлөхгүй бол Голланд өвчинд нэрвэгдэх магадлал байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр уул уурхайн орлогоо баялгийн сан, ирээдүйн өв сан, төсвийн тогтворжуулалтын сандаа зөв хуваарилаад, олж байгаа мөнгөө ирээдүй хойч үедээ хадгалаад, оновчтой хөрөнгө оруулалтад зарцуулах ёстой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Мэдээж судалгаа хийхэд дата мэдээлэл хэрэгтэй. Үндэсний статистикийн хорооноос авсан датанд үндэслээд, EViews программаар VAR модель ашиглаж энэхүү судалгаагаа хийсэн.

-Судалгаанаас гадна амьдралд ямар туршлага хуримтлуулсан бэ. Та гэр бүлээ авч явсан уу?
-Тиймээ би гэр бүлтэйгээ явсан. Япончууд цаг их барьдаг хүмүүс. Японд сурна гэдэг зүгээр л очоод багш нартайгаа судалгаа хийгээд суухгүй. Тэнд хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж, тэр хүмүүсийн ёс зүйгээс суралцсан. Жишээлбэл дэлгүүрт, нийтийн тээвэрт дугаарлаж орж байгаа нь жижигхэн мэт мөртлөө дараа нь бодохоор энэ мэт нийгмээс нь суралцсан зүйл их байдаг. Шударга, зарчимч байх ёстой гэх мэт олон зүйлийг Япон улсаас суралцсан даа.

Мөн япон хүмүүсийн цагийн юмыг цагт нь хийх ёстой гэсэн занг хүн болгон мэдэх байх. Надад JDS хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Гадаад харилцааны яаманд долоо хоног дадлага хийх боломж олдож байсан. JDS хөтөлбөрийн бас л нэг давуу тал нь энэ юм.

Дадлага хийх үед нэг анзаарсан зүйл гэвэл тэнд дарга, мэргэжилтний ялгаа байхгүй бүгд нэг дор хамт суудаг, ажлын урсгал энгийн бөгөөд хурдан, хүмүүс нь маш их цаг баримталж, урт хугацаагаар сууж ажилладаг. Би дадлага хийж байгаа оюутан учраас өглөө 08:30 цагт ирээд 17:30 цагт тардаг байсан бол тэр хүмүүс намайг ирэхэд байж л байдаг, явахад бас ажлаа хийгээд л үлддэг. Харин хувцас нь солигдоод л ирэхэд сууж байдаг байсан. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэвэл япон хүмүүс маш их хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч ажилсаг хүмүүс байдаг юм билээ.

Надад JDS хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Гадаад харилцааны яаманд долоо хоног дадлага хийх боломж олдож байсан. JDS хөтөлбөрийн бас л нэг давуу тал нь энэ юм.

-Багш нарын үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?
-Багш нарын зөвлөгөө гэхээс илүүтэй миний бодлоор бид Япон улсад хоёр жил сураад төгсөөд ирж болно. Гэхдээ төгсөж ирээд багш нартайгаа цаашдаа холбоотой байх ёстой юм билээ. Багш нарынхаа зохион байгуулж байгаа арга хэмжээнд онлайнаар ч юм уу оролцох, эсвэл судалгааны ажлаа үргэлжлүүлээд хийх, тэр хүрээндээ асууж тодруулах юмаа асуух хэрэгтэй. Монголдоо ирээд багш нартайгаа бараг найз нөхдийн түвшинд хүртэл харилцаагаа хадгалах нь чухал юм. Тэрний жишээ гэвэл бид өнгөрсөн жил цахимаар семинар зохион байгуулж, мөн саяхан шинэ ном хэвлүүлээд байна. Springer гээд эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл гардаг алдартай хэвлэлд номоо хэвлүүлсэн.

-2016 онд та ЖАЙКА-гийн богино хугацааны сургалтад хамрагдсан гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Би ЖАЙКА-гийн хоёр ч сургалтад хамрагдаж байсан. Нэг нь 2015 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалтад суугаад, Малайзын Куала-Лампур нийслэлтэй ойрхон Путражаяа хотод баригдсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хоттой танилцах завшаан тохиолдсон. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүх төрийн байгууллагуудын оффисыг барьж, төрийн байгууллагууд тэр оффисуудыг түрээслээд, тэндээсээ хувийн хэвшил нь түрээсийнхээ орлогыг олоод явдаг нь сонирхолтой байсан.

Ер нь ЖАЙКА-гийн сургалт танд онолын мэдлэг өгөхөөс гадна практик амьдрал дээр  ямар үр дүн гарсан байдгийг заадгаараа илүү давуу талтай байдаг.

Түүнээс гадна 2016 онд ЖАЙКА-гийн Санхүүгийн зохицуулах хороонд хэрэгжсэн чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдсан нь хэрхэн Японы хөрөнгийн зах зээл хөгжиж байгаатай танилцах боломж олгож байлаа. Ер нь ЖАЙКА-гийн сургалт танд онолын мэдлэг өгөхөөс гадна практик амьдрал дээр  ямар үр дүн гарсан байдгийг заадгаараа илүү давуу талтай байдаг. ЖАЙКА-гийн уг сургалтууд төрийн байгууллагад ажилладаг, төсөл хэрэгжүүлж байгаа салбарын хүмүүст нээлттэй байдаг.

-Түрүүнд дурдсан судалгааны номоо танилцуулахгүй юу?
-"Challenges in Fiscal and Monetary Policies in Mongolia" буюу "Монголын төсөв, мөнгөний бодлогын асуудлууд" нэртэй ном Springer хэвлэлийн компаниас хагас сарын өмнө хэвлэн гаргаад байна. Манай сургуулийн Тагүчи багш маань энэ номын редактораар ажилласан. Миний судалгааны ажил энэ номд эхний бүлэг болж орсон. Монголоос 2017-2020 онд JDS хөтөлбөрөөр Сайтамагийн их сургуульд суралцсан оюутнуудын судалгааны ажлууд юм. Тэдний судалгааны ажлаар эмхтгэн гарсан ном юм.

Энэ номд миний судалгаанаас гадна баялгийн сан, жижиг дунд үйлдвэрлэл, макро эдийн засгийн системийн эрсдэл, инфляц, санхүүгийн зах зээлийн хөгжил, бондын зах зээл гэх мэт сэдвүүд багтсан.

-Та Монголдоо ирээд 3-4 жил болсон байна. Тэнд олж авсан мэдлэг туршлагаа энд хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Миний судалгаа дээр дурдсанчлан баялгийн сантай холбоотой байсан. Одоо бол би гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг хариуцан ажилладаг. Гэхдээ энэ бол нэг талаасаа хөрөнгө оруулалтын нэг л эх үүсвэр учраас гадаадын зээл, тусламжийг хэрхэн үр ашигтай, эдийн засагт үр өгөөжөө өгч, урт хугацааны хөгжилд чиглэсэн байлгах вэ гэдэг нь манай эдийн засгийн хувьд чухал асуудал болж байгаа юм.

Би олон улсын болон хоёр талт хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилт дээр анхаарч, тухайлбал ЖАЙКА-гийн төслүүд дээр Япон талтайгаа нягт хамтраад ажиллаж байна.

Энэ асуудлын хүрээнд би олон улсын болон хоёр талт хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилт дээр анхаарч, тухайлбал ЖАЙКА-гийн төслүүд дээр Япон талтайгаа нягт хамтраад ажиллаж байна.

Гадаад зээл, тусламжийн төслүүд дээр хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг яаж нийгэм, эдийн засагтаа үр өгөөжтэй, ашигтай байлгах вэ гэдэг чиглэлд хийх зүйлс их байгаа. Японд суралцах хугацаандаа хийсэн судалгааны үр дүнг хэрэгжүүлэхээс арай өөр хүрээнд ажиллаж байгаа боловч гадаадын зээл, тусламжаар бий болж байгаа бүтээн байгуулалтад оролцож байгаа энэ ажилдаа маш сэтгэл хангалуун байдаг.

-Дараачийн JDS хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуучуудад юу захих вэ?
-Япон улсын Засгийн газрын JDS тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэж байгаа залуучуудад зөвлөхөд судалгааны ажил бол хамгийн чухал бөгөөд судалгааны ажлын төлөвлөгөөгөө боловсруулах шатандаа Монгол улсад маань үүсээд байгаа бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг олж хараад, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл манай улсын хөгжил, эдийн засагт ашигтай вэ, эсвэл олон улсын туршлагаар эдийн засгийн онолын дагуу хэрхэн шийдвэл зүйтэй вэ гэдгийг судалж, түүнийхээ дагуу судалгааныхаа төлөвлөгөөг боловсруулбал уг хөтөлбөрт хамрагдах магадлал илүү өндөр байдаг. Зөвхөн хөтөлбөрт хамрагдахын тулд ч биш дараа нь судалгааны ажлынхаа үр дүнг ашиглаад эх орондоо тулгараад буй бэрхшээл, асуудлыг бодитоор шийдвэрлэх боломж бидэнд бүрдэнэ гэж би боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан