Ордоо сонгож нэгдүгээр сарын өрнийн зурхайгаа үзнэ үү!
ХОНЬ
ҮХЭР
ИХЭР
МЭЛХИЙ
АРСЛАН
ОХИН
ЖИНЛҮҮР
ХИЛЭНЦ
НУМ
МАТАР
ХУМХ
ЗАГАС
Сарын эхнээс л хариуцлагатай нягт нямбай байж, ирээдүйн сайн сайхныхаа төлөө бүх хүчээ зориул. Гэхдээ аливаа зүйлд хэт яарах хэрэггүй. Хосуудын харилцаа сайн байна. Та хоёр бие биенээ сайн ойлгоно. Гэхдээ хуучин харилцаанаас болж үл ойлголцохоос болгоомжил. Албаны харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул. Шинэ ирсэн мэдээллээс болж ажил дээрх нөхцөл байдал хурцадна. Нэр хүнд нөлөө дутагдаж байгааг мэдэрнэ. Энэ өөрчлөлтөөс болж түншүүд, найз нөхдүүдтэйгээ сөргөлдөж магад. Сарын дундуур бэртэж гэмтэхээс болгоомжил. Хосуудын харьцаа улам дотносно. Хайртай хүнээ баярлуулж, өөрсдийн халуун дотно харьцааг үр дүнтэй болго. Албан тушаал ахихад тань туслах хүмүүстэй харьцаагаа баталгаажуул. Харин сарын сүүлээр удирдлагадаа ур чадвараа мэдрүүлж мэргэжил дээшлүүлэх, албан тушаал дэвших асуудалд таатай. Таны мөрөөдөж байсан мөрөөдөл тодорхой хэмжээнд биелнэ.
Сарын эхээр хэдийгээр баярын уур амьсгалтай, амралтын байдалтай өдрүүд үргэлжилж буй ч ажлын хэмнэлээ алдахгүй үргэлжлүүлэх шаардлагатай байна. Сарын эхнээс эрч хүчээ алдахгүйгээр ажил амьдралын хэмнэлээ жигд байлгахад анхаар. Аз одонд хэт найдалгүй, мөнгөө ашигтай зүйлд хөрөнгө оруулах нь ирээдүйд хэрэгтэйг гараг эрхэс зөвлөж байна. Хувийн амьдралд гарах үл ойлголцлыг дэвэргэх хэрэггүй. Та гадна өнгөн дээрээ дотоод нөхцөл байдлаа ил гаргаж болохгүй. Сарын дундуур ёс зүйтэй, ур чадвартай түншүүдтэй танилцана. Таатай боломжуудыг бүү алд. Санхүүгийн асуудалд эрсдэл бүү гарга. Их ажлынхаа хажуугаар зав чөлөө гарган усан сан, биеийн тамирын танхимд очиж дархлаагаа дэмж. Ганц бие үхрийнхэнд хайр сэтгэлтэйгээ учрах онцгой сайхан боломж олдоно. Боломжийг алдахгүй байхыг эрмэлз. Харин сарын сүүлээр ерөнхий биеийн байдал хямрах боловч удахгүй эдгэнэ. Чухал ажил хэрэг ихээхэн хүч гаргуулж таны хувьд цаг хугацаа хурдан өнгөрнө. Мөнгө санхүүдээ хянамгай бай. Бодит нөхцөл байдлын тухай үнэн хэлдэггүй эсвэл хэтрүүлдэг хүмүүсээс холхон байх хэрэгтэй. Од эрхсийн нөлөө тодорхойгүй нөхцөл байдлыг ихэсгэж буй тул баталгаагүй зүйл дээр амлалт өгөхөөс зайлсхий.
Сарын эхээр эрч хүч дүүрэн байна. Хайртай хүмүүс амьдралаа өөрчлөх ямар нэг зүйлийг шинээр эхлэхэд амжилттай байх ч зарим нэг нь бусдын барьцаанд орж болзошгүй. Дотнын хүнийхээ үгэнд хэт авталгүй өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн сонс. Бодол санаагаа нэг зүгт сайн төвлөрүүл. Хуучны танилууд, ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаа холбоогоо сэргээ. Магтаалын үг бүү харамла. Ганц бие ихрүүдэд эцэг эхээс тань дутуугүй халамжилдаг амьдралын ханьтай болох боломж гарна. Цагаан хэл амыг сайн дар. Эв найрамдлыг эрхэмлэ. Танд найз нөхдийнхөө төлөө бүхнээ зориулж, насан туршдаа удаан нөхөрлөдөг чанар байна. Сарын сүүлээр эрдэмтэд, инженерүүдийг их амжилт хүлээж байна. Од, эрхэс таны мэдлэг, нээлтийг нарийн чиглэл рүү хандуулж байна. Холын замд хэрэг болох хүнээ түр зуурын ашиг хонжоо хайгчдаас ялга. Төвлөрч чадсан үедээ шийдвэр гарга. Гэр бүлийн харьцаа болон уур амьсгал танаас шалтгаална. Өөртөө халамж тавь. Ялангуяа та ганц бие бол өөртөө мөнгө зарцуул.
Сарын эхээр хамгийн гол шийдвэрийг өөрийнхөө төлөө өөрөө гарга. Залуучууд гэнэтийн учралд толгой эргэхээс болгоомжил. Удахгүй оволзсон их ажил таныг угтан авна. Хайр дурлалын хувьд бага зэрэг бүтэлгүйтэлтэй учирна. Таагүй нөхцөл байдлыг та өөрийн эр зориг авхаалж самбаагаар давж, давуу тал болгон хувиргаж чадна. Өрсөлдөгчид гарч ирж болзошгүй. Хэдийгээр та энэ бүхэнд бэлэн байсан ч болгоомж илүүдэхгүй. Сарын дундуур мэлхийн ордныхон ажлаа хэвийн явуулах гэж бодлогогүй алхам хийх магадлалтай. Түүнээс болж бүх санхүүгээ шавхана. Одоохондоо томоохон эд зүйл худалдан авахаас татгалзаж, хямгач бай. Харин зарим мэлхийнхэн хичээл зүтгэлийнхээ ачаар нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулж, санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Гэмтэл авах магадлал өндөр тул жолоо барих, танихгүй хүнтэй хэт ойрхон зөрөхөөс болгоомжил. Сарын сүүлээр бусдад ур чадвараа харуулах бэлэн бай. Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүл.
Сарын эхээр арслангууд ачаалалтай ажилласан өдрүүдийнхээ алжаалыг тайлж аль болох тайван байхыг эрмэлзэх хэрэгтэй. Хэтэрхий өөрийнхөөрөө байвал үл ойлголцол үүсч гэр бүлийн хэрүүл маргаан гарч болзошгүйг анхаар. Бизнесээ өргөжүүлэхэд таатай үе тул шийдвэр гарга. Явсан хүн хождог тул айх хүслээ дарж, шийдэмгий биш байх хэрэггүй. Од эрхсийн тохиолыг өөрийхөө амьдралд гэрэлтэйгээр төсөөл. Хайр дурлалын асуудалд та ганцаардлыг мэдэрнэ. Сэтгэлээр унах бага зэргийн хүчин зүйлд бэлэн бай. Өөрийгөө амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх нь саад бэрхшээлийг давахад гол тус болно. Сарын дундуур өөртөө цаг гарган орон гэрээ тохижуулах, гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Гэр бүлдээ анхаар. Та өмнөө тавьсан зорилго, ажилдаа хэт тэмүүлж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байсан бол одоо засах цаг. Харин сарын сүүлээр хүчирхийлэл, хулгайтай тулгарч магадгүй. Болгоомжлол илүүдэхгүй л болов уу. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж дархлаагаа дэмжээрэй. Таны уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэл бусдын хараанд өртөж үр шимийг нь хүртэх болно.
Сарын эхээр охиныхоныг шинэхэн учрал хүлээж байна. Хайртай хосуудын харьцаа нь улам дотносно. Бизнест амжилтаа хадгалах боломж байна. Бүх зүйл сайхан болно бүтнэ гэдэгт итгэ. Өөрийн айдсаасаа болж гай зовлон дууддагийг санаж яв. Хувь заяандаа гомдох ямар ч хэрэггүй гэдгийг танд зөвлөе. Сарын дундуур ажил дээрх асуудлууд цэгцэрнэ. Олны дунд амжилт олж, таны тойрон хүрээлэл дотор нөлөө бүхий хүмүүс бий болно. Хувийн амьдралаа сайн сайхан байлгахын тулд хураасан хөрөнгө, тогтоосон харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй болно. Бизнесийн ажил хэрэг цаг үеийн хүчин зүйлсээс хамаарч гацаанд орсон бол гаргах шийдэл олж, ахиц гарна. Улстөрийн салбарт ажилладаг хүмүүс багагүй алдар нэртэй болох боломж гарч ирнэ. Харин сарын сүүлээр од эрхэс тань руу аз, боломжийн салхийг үлээж байна. Олдсон боломжийг бүү алд. Орлогоо сайн төлөвлө. Ганц бие бол хувь заяагаа өөрчлөхийн тулд олны дунд орж, идэвхтэй амьдралын хэв маяг баримтал.
Сарын эхээр жинлүүрүүд гэр бүл, үр хүүхдүүддээ гол анхаарлаа хандуул. Амжилтад хүрэх эрмэлзэлтэй, ажил хэргээ хойш тавьдаггүй, өөртөө итгэлтэй хүмүүсийг л аз ивээдгийг хатуу сана. Иймд азыг өөдөөс нь тосон гүй. Та тулгарсан нөхцөл байдлыг өөрийн дотоод чанараар даван туулах аргыг хэрэглэ. Өөрийнхөө мэдрэлийн эд эсийг хайрла. Хайр дурлалын асуудалд та цуцашгүй байна. Гэхдээ хэт өөрийхөөрөө байх нь харилцааг эцэс болгож магадгүй. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Янз бүрийн эх үүсвэрүүдээс мөнгө орж ирж таны хэрэгцээг хангаж чадна. Харин сарын дундуур осол гэмтэлд орж болзошгүй. Хулгайн халдлагад өртөж магадгүй. Дуусаагүй наймаан дээр нямбай ханд. Бүх зүйл таны гарт байгаа гэдийг сана. Аз ивээж гэнэтийн явдлуудаас орлого олох боломж гарч ирнэ. Хамт ажиллагсадтайгаа сайн анд нөхдийн харьцаатай бай. Сарын сүүлээр ажлаа солих тухай бодож эхэлсэн ч цаг нь арай болоогүй байна. Орлогын шинэ эх үүсвэр олох эсвэл сайхан амрах боломж олох санаа төрөх бололтой. Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж цаасан шувууны үлгэрийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна.
Сарын эхээр хилэнцүүдэд тийм ч таатай байхгүй ч од эрхэс дотоод мэдрэмж чухал гэдгийг сануулж байна. Эргэн тойрондоо аль болох эерэг уур амьсгал түгээхийг хичээ. Ганцхан болгоомжгүй үг гамшиг тарьж болохыг санаарай. Хамгийн гол нь хийж буй ажилдаа зүрх сэтгэлээсээ ханд. Ажиллах орчноо тохижуулахад тааламжтай байна. Шударга зан, шаргуу байдал тань зорилгодоо хүрэхэд нөлөөлж, амжилт авчирна. Ойрын зорилгодоо хүрэхийн тулд бусадтай хүчээ нэгтгэ. Сайхан энерги авах газар зорьж оч. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхолд автана. Энэ нь удаан үргэлжлэхгүй боловч тааламжтай дурсамж үлдээнэ. Сарын дундуур таны биед эрч хүч оргилно. Тэрхүү эрч хүчийг зөв зүйлд зарцуул. Шийдвэр гаргах мэдээ хүлээн авна. Үүний үр дүнд найдвартай хамтарч ажиллах түнштэй болох боломж гарна. Харин сарын сүүлээр ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд таны карьер өсөх асуудлыг тодорхойлно. Бусдын анхаарлыг татаж чадвал үр дүн нь өндөр байх болно. Эрүүл мэндийн тал дээр ноцтой зүйл байхгүй ч үргэлж зөв хооллолтыг эрхэмлэхийг од эрхэс анхааруулж байна.
Шинэ оны эхлэл болохоор танд баярлан цэнгэх хүсэл их төрнө. Гэхдээ зарим ажлыг одооноос нухацтай төлөвлөх хэрэгтэйг ойлго. Хянуур тооцоотой, тодорхой хэмжээнд хямралтай эвлэрч зохицох өдрүүд угтаж буйг цаг үргэлж сана. Ажил дээрээ яаруу алхам, гэнэтийн шийдвэр бүү гарга. Хөрөнгө оруулалт бүтэлтэй байх боловч нэр хүнд бүхий хүмүүс, ялангуяа алс буй хүмүүс таныг хууран мэхлэхийг оролдоно. Та хэдийгээр шийдэмгий, эрэлхэг зоригтой боловч үүнээс болж зөрчил хурцадна. Сарын дундуур шинэ бодол төлөвлөгөөгөө дээд шатны байгууллага, удирдлагүудад танилцуул. Ингэснээр та байр сууриа бэхжүүлж чадна. Хэдийгээр зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний амжилтыг магтаж, алдаа дутагдлыг нь хатуу шүүмжлэх цаг зав гарга. Гэр бүлийнхээ бат бэх байдалд илүү анхаар. Харин сүүлээр гадаад түншүүдтэй тогтоосон харьцаа мэргэжлийн хүрээнд амжилтад хүргэнэ. Гэмтэл бэртлээс сэрэмжилж, аюул ослоос болгоомжил. Сайн муу аль нь ч байсан хувь тавилангаа хүлээн авч сур. Харин сайн муу юуг ч байсан өөртөө ашигтай эргүүлж чадахыг амьдрах арга ухаан гэнэ.
Сарын эхээр ойр дотнын хүмүүсийн тааруухан байсан харьцаа сэргэнэ. Ихэнх хүмүүс шинэ нөхцөлд ажиллах хэрэг гарна. Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажилла. Ертөнцийг үзэх үзлээ өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой бүтээл олж унш. Өрсөлдөгч нар тань мууг хүсч байна. Цохилт хаанаас ирэхийг та төсөөлж чадна. Олны хөлөөс холхон байгаарай. Шинэ ажлын санал хүлээн авч магадгүй. Зарим хүмүүстэй үнэний төлөө үгээ хэлж маргана. Од эрхэс урьдын адил таны хувийн амьдралыг ч улс төр нийгмийн үйл ажиллагааг ч ивээж байгаа. Сарын дундуур хайр дурлалын харьцаа аз жаргалтай байна. Эргэн тойрныхондоо тун таатай сэтгэгдэл төрүүлнэ. Танаас сайхан энерги цацрах болно. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Хэт их ашиг хонжоо бүү хар. Удирдлагууд болон ажлын хамт олонтой харьцах харьцаагаа сайн хянах хэрэгтэй. Хар цагаан хэл амнаас болгоомжтой байгаарай. Од эрхэс ихэнх асуудлыг бүрхэг байлгах бололтой. Санамсаргүй эсвэл удаан уулзаагүй зочин ирвэл гайхах хэрэггүй зочломтгой зангаараа гайхуул.
Сарын эхлэл одтой онгодтой байхыг билэгдэнэ. Найз нөхөдтэйгөө ердийнхөөс илүү сайн харилцаатай байна. Гэр орондоо дулаан, тохилог байхыг эрхэмлэ. Дотоод бодолд асуудал байсан ч гаднаа ил гаргахгүйг хичээ. Сэтгэлийн хөдлөлдөө хэт автан, шийдэмгий алхам бүү хий. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Зарим нэг нь ганц бие амьдралаасаа татгалзах шийдвэр гаргана. Хамтрагчаа сайн таньж мэдэхийн тулд гэрлэлтээ түр азна. Сурч боловсрох, танин мэдэх үйл ажиллагаа мөн үр дүнтэй байна. Хайртай хүнээсээ сайн мэдээ дуулж, бэлэг авна. Харин эрчүүд хайртай бүсгүйдээ илүү дотно хандах хэрэгтэй. Сарын сүүлээр инженер техникийн ажилтнууд болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд амжилттай байх болно. Гэхдээ зарим хүмүүст эрхэлж буй ажил нь нэг л таагүй байдлыг мэдрүүлж магадгүй хамтран ажиллагсадтайгаа үл ойлголцох ч од эрхсийн энэ үеийн тохиолыг ашиглан аль болох ойлголцолд хүрэхийг эрмэлз. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаар.
Сарын эхээр ганц бие хүмүүст мартахааргүй аз жаргалтай учрал тохионо. Та хайрладаг хүндээ зүрх сэтгэлээ нээ. Боломжтой бол чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Хувийн амьдралаа өөр өнцгөөс харахыг хичээ. Зарим загаснууд хайртай хүнээ гомдоосон үг хэлэх бололтой. Хайр сэтгэлийн харилцааны ан цав ихэснэ. Дорвитой том хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар мөнгө олох боломжтой болно. Өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж ав. Таны гараас гайхалтай санаа урган гаргах болно. Тодорхой эрсдэл гаргах зоригтой байгаарай. Гэхдээ эрүүл мэнд эмзэг байх төлвийг од эрхэс зааж байна. Сарын дундуур од эрхсийн тодорхойгүй нөлөө таны зүг мэдээллийн олон янзын урсгалыг чиглүүлнэ. Зарим санаандгүй нөхцөл байдал том амжилт авч ирнэ. Харин сарын сүүлээр удаан бодсон санаагаа ажил хэрэг болгож эхэл. Хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагаа эмзэг байна.