“Монгол экспорт” хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийт 36 ажил арга хэмжээ хийхээр төлөвлөсөн. Экспортын бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн таатай орчныг бий болгох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүийг экспортод гаргах зорилготой. ГХ-ны сайд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлан Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна.
Сүүлийн таван жил уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 5 дахин өссөн. Мөн Япон руу хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт зонхилж байна. 2016 онтой харьцуулахад манай экспортын барааны үнийн дүн 7.5 дахин өсжээ.
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн зарим ажил гэвэл ЖДҮ хөгжүүлэх тухай хуулийг баталсан.
Шинэ журам батлагдсанаар дотоодын үйлдвэрлэлд импортын улмаас ноцтой хохирол учруулсан бол тухайн импортын бараанд хязгаарлалт тогтооно. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй.
Худалдааг хөнгөвчлөх замын зургийг Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран гаргалаа.
Замын зургийг гаргаснаар малын гаралтай бүтээгдэхүүн, арьс шир, мах сүүн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарыг экспортын чиглэлээр хөгжүүлэх боломжийг нээв. ЖДҮГ-тай хамтран Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийг эхлүүлээд байна.
НҮБ-ын Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээнд нэгдэн орлоо. Боомтуудын өнөөгийн хүчин чадал, нөхцөл байдлыг энэ хэлэлцээний дагуу дахин үнэлэх шаардлагатай.
Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад орууллаа. Экспорт, импортын бүх мэдээллийг нэг дороос авч болно.
Гадаад худалдааны нэг цонхны үйлчилгээг удахгүй нээнэ.
Эрүүл ахуй, хорио цээрийг хэлэлцэхээр ЕХ-той хамтарсан бүтэц бий болгохоор ажиллаж байна.
Гадаад худалдааг дэмжих, хөнгөвчлөх чиглэлээр хийсэн ажлууд
Далайд гарцгүй орнуудын хэлэлцээнд манай улс 2017 онд нэгдсэн орсон. Худалдааны зардлыг бууруулахад ихээхэн ашигтай. Худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөч зураг, үндэсний хорооны стратеги төлөвлөгөөг баталлаа. Ерөнхий хэлэлцээнд нэгдэн орох ажлыг эхлүүллээ. Хил дамнасан цаасгүй худалдааг хийж эхэлснээр зардал 30 хувиар буурна. Худалдааг хөнгөвчлөх зорилгоор хууль, бусад мэдээллийг шуурхай, ил тод нийтлэх шаардлагатай. Үүнийг өнгөрсөн сард хэрэглээнд нэвтрүүллээ.
Импортын гэрчилгээ олгох хугацаа 5 хоногт болж буурсан.
Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд боомтын тоног төхөөрөмжийг сайжруулсаар байна. Гаалийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй болгох ажлыг хийж байна.
Импортын индекс сүүлийн арван жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Манай улс НҮБ-ын гишүүн 197 орнууд дунд экспорт, импортын барааны төвлөрлөөр хойгуур байна. Энэ нь бусад улсаас ихээхэн хамааралтай байгааг илтгэнэ.
Өрсөлдөөнийг дэмжих зарчмын дагуу ажиллаж байна. Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болсноор нэг талаас бидэнд хатуу үүрэг ногдуулдаг ч давуу талууд бас бий.
Шинэ журам батлагдсанаар дотоодын үйлдвэрлэлд импортын улмаас ноцтой хохирол учруулсан бол тухайн импортын бараанд хязгаарлалт тогтооно. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй. Дотоодын зах зээлээ хамгаална гээд импортын татвар нэмэхээр барааны үнэ өсөж, хэрэглэгчдэд харин ч сөргөөр нөлөөлөх уршигтай.
Япон улстай байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр 2016 оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш хоёр улсын нийт худалдаа 601 сая ам.долларт хүрч, 2015 онтой харьцуулахад 2 дахин өсжээ. Манай талаас тус улсад ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, зөгийн бал, гоо сайхны бүтээгдэхүүн нийлүүлж байна. 313 гарал үүслийн гэрчилгээ олгосноор манай ААН гаалийн татварын хөнгөлөлт эдэлдэг.
Мөн бид 2005 оноос хойш ЕХ-ны хөнгөлөлтийн GSP системд хамрагдсан. 2019 онд манай 50 ААН 49 сая ам.долларын хөнгөлөлт эдэлжээ. Одоо 75 ААН энэ системд хамрагдахаар бүртгүүлсэн. Тэд чацарганын тос, сарлагийн хөөвөр, арьс ширэн эдлэл гэх мэт дөрвөн кластер бүтээгдэхүүнийг Берлин хот дахь төлөөлөгчийн газраар дамжуулан Европын хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулахаар судалгаа үргэлжилж байна.
Мөн манай улс энэ онд анхны бүс нутгийн худалдааны хэлэлцээгээ (AFTA) хийлээ. БНХАУ, Энэтхэг, БНСУ гэх мэт 6 улстай худалдаа хийхдээ тарифын хөнгөлөлт эдэлнэ. Импортлогчдод томоохон боломж олгоно.
БНХАУ-тай хийж буй худалдаа сүүлийн жилүүдэд эерэг тэнцэлтэй гардаг. Харин бусад улсуудтай хийж буй худалдаа алдагдалтай. Экспортын 90, импортын 65 хувь нь БНХАУ-д ногдож байна.
Далайд гарцгүй улсын хувьд эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж буй чухал салбар бол худалдаа. Гадаад худалдааны салбарын үндэс ерөнхийдөө бүрдсэн. Гэхдээ анхаарах асуудлууд бий. Худалдааны бодлогын чиг үүрэг, хариуцах бүтцийг зургаан удаа өөрчилсөн нь бодлогод таагүй нөлөө үзүүлсэн.
Экспортыг дэмжих санхүүгийн механизм бий болгох хэрэгтэй. Иймд Засгийн газраас Гадаад худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж байна. Худалдааг олон өөр хуулиар зохицуулж байгааг нэгтгэнэ.
ГХ-ны сайд Н.Энхтайван танилцуулга хийсний дараа гишүүдийн асуултад хариулав:
УИХ-ын гишүүн Т.Доржханд: ГХЯ-нд худалдааг аль алба хэлтэс, хэдэн хүнтэй хариуцаж байна вэ? Урд хөрш рүү гаргах нүүрсний хэмжээ, Ногоон гарцын журмын талаар мэдээлэл өгөөч.
-ГХ-ны яам гадаад худалдааны бодлогыг хариуцаад олон жил болсон. Олон талт болон хоёр талт ажлууд хийж байна. Өндөр дээд түвшний айлчлалын үеэр байнга ярьдаг нэг чухал сэдэв нь гадаад худалдааг хэрхэн өсгөх тухай байдаг. Энэ ажилд ГХЯ онцгой анхаардаг. Мөн хоёр талын Засгийн газар хоорондын комиссын хурлаар худалдааг байнга хөндөн ярилцдаг. Сүүлийн 20 жилд гадаад худалдааг хариуцсан яамны бүтэц 6 удаа өөрчлөгдлөө. Гадаад худалдаа татварын орлогын 30-40 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 6 хувь энэ салбарт ажиллаж байна. Энэ бүхнийг манай яамны нэг газрын 10 хүн хариуцахад бэрхшээл үүсдэг.
БНХАУ манай худалдааны хамгийн том түнш мөн. Тус улстай хийж буй худалдаа сүүлийн жилүүдэд эерэг тэнцэлтэй гардаг. Харин бусад улсуудтай хийж буй худалдаа алдагдалтай. Экспортын 90, импортын 65 хувь нь БНХАУ-д ногдож байна. Нүүрсээ 100 хувь урагшаа гаргаж байна. Тус улстай хийж буй худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьсан. Гэхдээ бид уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлого баримтална. Ногоон гарцын шинэ журмын хүрээнд урд хөрш рүү гаргадаг махны экспорт ихээхэн өссөн.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Хуурай боомт байгуулах ажил ямар шатандаа явна вэ? Ази Номхон далайн орнуудын бүс нутгийн хэлэлцээнд нэгдсэнээр ямар бүтээгдэхүүнд илүү давуу тал үүсэх вэ? Хилийн чанад дахь ЭСЯ-д гадаад худалдааны хэлэлцээ хийх чиг үүргээ яаж биелүүлж байна вэ? Тэд ямар ажил хийж байна вэ, тэд төрийн өндөрлөгийн айлчлал зохиож байгуулах ажил л хийдэг шүү.
-ЖДҮ хөгжүүлэх чиглэлээр Дэлхийн банкнаас ямар зээл авч, хэрхэн зарцуулсан талаар ХХААХҮЯ-аас хариулна. Евро Азийн эдийн засгийн холбоонд бид онцгой ач холбогдол өгч байна. Би ОХУ-д ажиллах үеэр энэ талаар ярьсан. Энэ холбоо бүс нутгийн интеграц бүхий өндөр түвшний байгууллага. Тэдэнтэй хамтран ажилласнаар хуучны соц орнуудтай хийх худалдаанд дэвшил гарна. 2015 онд бид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Хоёр талаас хамтран байгуулсан ажлыг хэсэг идэвхтэй ажиллаж байна.
АНУ-БНХАУ татвараа харилцан 10–аас 25 хувь болгоход л Худалдааны дайн үүслээ Гэтэл бид хөршүүдтэйгээ 40 хувийн татвар бүхий худалдаа хийж байна.
Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон элчин сайд нарын ажлыг үнэлэхдээ эдийн засгийн үзүүлэлтээр дүгнэнэ. Тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хөрөнгө оруулалт, худалдааг нэмсэн үү, аялагчдын тоо өссөн үү гэдийг харгалзана. Ингэснээр ажлыг нь эдийн засаг руу илүү чиглүүлэх юм.
Ази Номхон далайн бүсийн орнуудын худалдааны хэлэлцээ (AFTA) хэрэгжиж эхлээд 15 хоног өнгөрч байгаа тул тодорхой үр дүн хэлэх боломжгүй байна. Ер нь худалдаа бүх салбартай холбоотой. Гадаад худалдааны бодлогоо үйлдвэрлэлийн бодлоготой уялдаа хамааралтай батлах нь зөв. Хэдий Япон улсад бид олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж бий ч манай ААН-үүд тэдний стандартыг давж чадахгүй хэвээр байна. Тус улстай Энэ худалдаа алдагдалтай гардаг нь үнэн.
ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу:
-Экспортын гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ олгодог. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмждэг, тусдаа агентлаг ажиллаж байв. Харин одоо байхгүй. Экспортын бараа гаргадаг ААН-үүдээ дэмжих бүтэц, манай улсад байхгүй. Жишээ нь Японд ЖЕТРО, ОХУ-д, Казахстанд, БНСУ-д ийм бие даасан байгууллага бий. Бид МҮХАҮТ-тай ААН-үүдээ дэмжихээр хамтран ажиллаж байна.
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Тээвэр, логистикийн компаниуд Зам тээврийн яаманд хамаарах нь зөв үү? АНУ-БНХАУ татвараа харилцан 10–аас 25 хувь болгоход л Худалдааны дайн үүслээ Гэтэл бид хөршүүдтэйгээ 40 хувийн татвар бүхий худалдаа хийж байна. Бид асар их боломжийг алдаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: 2009 оноос хойш бид 3.4 тэрбум ам.долларын суудлын автомашин худалдан авсан юм билээ. Импортын зардалд хэрэглээний зардал өндөр хувь эзлэх боллоо. Мөн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж бид 430 сая ам.долларыг гадагшаа гаргаж байна. Энэ бүхнийг нэг бүрчлэн судлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай хоёр хөрш хамгийн том худалдан авагч атлаа бидэнд өндөр татвар ногдуулдаг. Үе үеийн дарга нар бусад улсууд руу айлчилдаг ч бодит ажил хэрэг болсон зүйл байхгүй. Би нөөшилсөн бүтээгдэхүүний компанид хувь эзэмшиж байсан юм. Гэтэл 44 хувийн татвар төлж, ОХУ руу гаргах байсан. Мөн тус улс еврогоор бүтээгдэхүүнийг үнэлдэг нь хувийн хэвшилд маш үнэтэй тусдаг. Гэтэл дарга нар бүх зүйл сайхан болж буй мэтээр худлаа ярьдаг. Уул уурхайн бүтээгдэхүүнээс бусад нь экспортод гаргаж чадахгүй л байгаа шүү дээ. Иймд дарга нар яг яамр ажил хийхээ одоо амла. Евро Азийн эдийн засгийн холбоонд нэгдэхээр 20-30 улс ээлжлээд, өдөр шөнөгүй лобби хийдэг. Бид тийм амар гишүүн болж чадах уу? Ер нь манай хоёр хөрш биднийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгох сонирхолгүй.
ГХ-ны сайд Н:Энхтайван: Жилийн дараа бид Евро Азийн холбоонд ажиглагч орноор нэгдэн орсноор ОХУ руу бүтээгдэхүүнээ тарифын хөнгөлөлттэй гаргаж эхэлнэ гэж амлаж байна.
ГХЯ-ны газрын захирал В.Оюу: Бид 2020 оны есдүгээр сард Евро Азийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгаа эхлүүлсэн. Гэхдээ энэ нь Евро Азийн эдийн засгийн холбооны 6 оронтой Чөлөөт худалдааны хэлэлцээ хийх судалгаа юм. Түүнээс энэ холбоонд гишүүний хувиар нэгдэх асуудлыг арай өөр түвшинд ярьж байна. Эхлээд тандсан судалгаа хийж, хойд хөрштэй хийж буй 1 тэрбум ам.долларын худалдааны алдагдлыг бууруулах зорилготой гэж хариулав.