XX зууны эхээр Монголд өрнөсөн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үр дүнд шинжлэх ухааны тодорхой салбарууд хөгжих түүхэн үндэс тавигдсан билээ.
1924-1925 онд Оросын ШУА-иас томилогдсон П.К.Козловын удирдсан “Монгол-Түвэдийн хээрийн шинжилгээний анги” өнөөгийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараагийн Ноён ууланд анх археологийн малтлага хийж, олон тооны ховор сонирхолтой олдворууд илрүүлэн Хүннү судлалыг олон улсын хэмжээнд шинэ түвшинд гаргасан юм (Козлов, 1925:1-12; Руденко, 1962). Уг шинжилгээний анги 1924 онд Ноён уулын дурсгалт газарт нийт 10 булш малтсаны 6 нь (Баллодын, 1, 6, 23, 25, Кондратьевын) язгууртны том булш 4 нь жирийн иргэдийн дугуй булш байжээ.
Зураг 1. Монголын үндэсний музейд буй ширмэл ширдгийн хэсэг
Дээрх малтлагын явцад Ноён уулын язгууртны 6 дугаар булшнаас хамгийн баялаг олдвор хэрэглэгдэхүүн олж илрүүлсний дотор 14551 ширхэг хивсний хатгамал наалтын тасархай байжээ. Мөн нарийн шаглаас бүхий 13904 ширхэг торгон даавууны тасархайг авсны таган дээрээс тус тус олжээ.
Энэ ташрамд дурдахад өдгөө Монголын үндэсний музейд хадгалагдаж буй Хүннү ширдгийн тасархай хэсэг (Зураг 1) бол Эрмитажид хадгалагдаж буй МР-1956 дугаартай ширмэл ширдгийн (Зураг 2) нэг хэсэг бөгөөд 1927 онд Монголд зарим олдворыг буцаахдаа ширдгийг хоёр хуваажээ.
Энэхүү ширмэл ширдэг бол Хүннү нарын гар урлалын бүтээгдэхүүн төдийгүй тэдний урлаг, оюун санааны төгс илэрхийллийн нэг юм.
Дээр дурдсан олон тооны ширдгийн дотор харьцангуй бүтэн хадгалагдаж үлдсэн нэг ширдэг өдгөө ОХУ-ын Эрмитаж музейн сан хөмрөгт MР 2300 бүртгэлийн дугаартай хадгалагдаж байна. Уг ширдэг нь бунхны дотор тасалгааны шалан дээр, дотор тасалгааны баруун этгээдэд, үндсэн хэсэг нь баруун хонгилоос тус тус илэрсэн. С.А.Кондратьев ширдгийг анх олсон тухай өдрийн тэмдэглэлдээ “Хивс гайхалтай хадгалагдсан байна. Энд тэндгүй нугаларсан ... зөвхөн нэг л хэсэгт урагдсан буюу авсны урд ивээсэнд дарагдсанаар урагджээ...авсны ивээснүүд маш их холилдсон байдалтай илрэв. Тонуулчид авсыг нааш цааш нь хөдөлгөсөн бололтой ” гэж бичжээ.
Энэхүү ширмэл ширдэг бол Хүннү нарын гар урлалын бүтээгдэхүүн төдийгүй тэдний урлаг, оюун санааны төгс илэрхийллийн нэг юм. Ноён уулын булшнаас ноосон нэхмэл, сүлжмэл ноосон түүдэг утас олдсон нь Хүннү нар өөрсдөө ноосон утас хийж, нэхмэлийн урлагийг эрхэлж байсныг нотолдог.
Хүннү нарын талаар хятад сурвалжид “эзэн дээдсээс эхлэн ... бүгд малын арьсаар хийсэн хувцас өмсөж, ноосон болон үстэй хөнжлөөр хучна” хэмээн дурджээ.
Аливаа урлагийг "хүний амьдралын туршлагыг загварчлах, танин мэдэхүйн болон үнэт зүйлийн тодорхой мэдээлэл олж авах, хадгалах, дамжуулах зорилгоор үйлдэх арга хэлбэр" гэж тодорхойлдог. Урлаг нь бэлэгдлийн шинж чанартай байдаг гэсэн санааг алдарт зураач П.Пикассо удаа дараа илэрхийлж байжээ.
Тиймээс Хүннүгийн ширдэг дээрх хээ чимэглэл нь тэдний ертөнцийг үзэх үзэл, бэлэгдэлт оюун санаатай тодорхой хэмжээгээр холбоотой байж таарна. Юуны түрүүнд ширдгийн төв хэсэгт буй ороомог дүрсний талаар авч үзье. Ийм ороомог дүрслэл ширдгээс гадна уг булшнаас гарсан малгай дээр бас бий.
Урлаг бэлэгдлийн шинж чанартай гэсэн санааг алдарт зураач П.Пикассо удаа дараа илэрхийлж байжээ.
Ороомог, мушгиа дүрс бол Евразийн археологийн дурсгалуудад маш эртнээс дүрслэгдэж ирсэн, манай дэлхийд хамгийн өргөн тархсан эртний бэлэг тэмдгийн дүрсүүдийн нэг. Дэлхийн энд тэндхийн эртний соёл иргэншлүүдийн судалгаанаас үзэхэд ороомог дүрслэл тохиолдоогүй соёл тун ховор юм.
Байгаль дээр ороомог дүрс нь тэнгэр огторгуй, ус, салхи, мод, ороонго ургамал, амьтны эвэр, дун, хясаа, могой зэрэг амьтан, ургамал, байгалийн үзэгдэлд цөөнгүй тохиолддог. Бэлэгдлийн хувьд дэлхийн эртний соёлуудад харилцан адилгүй төсөөлөлтэй байсан бололтой. Нийтлэг ойлголт нь нар, сарны бэлэгдэл, мөнхийн хөдөлгөөн, амьдрал, үхэл, эргэн төрөлт буюу амьдралын бэлэгдэл, ахуйн төгсгөлгүй үргэлжлэлийг тус тус илтгэдэг аж.
Ороомог дүрслэлийг Хүннүгийн соёлын эд зүйлсээс гадна Монгол нутаг дахь Хүрлийн үеийн буган хөшөөд, хадны зурагт цөөнгүй дүрсэлжээ. Мөн эртний нүүдэлчдийн эзэмшил газар буюу өнөөгийн БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Баянгол аймгийн нутагт малтан судалсан Жагунлукийн 1-р оршуулгын газрын 12, 14, 61 булшнаас ороомог дүрсээр чимсэн модон савнууд гарсан байна.
Эдгээр модон савнуудын хээ чимэглэл нь Хүннүгийн урлагийн дүрслэлүүдтэй нэн төстэй бөгөөд 12 дугаар булшнаас гарсан бортгон саван дээр дүрсэлсэн ороомог хээнүүд нь Хүннүгийн ширдэг дээрх ороомог хээтэй бараг адил юм. Эдгээр булшны он цагийг Хятадын археологичид НТӨ 770-25 оны үед хамруулан үздэг аж.
Хүннүгийн ширдэг дээрх эдгээр ороомог дүрсүүдийг урлаг судлаачид “Түмэн насан хээ”-ний эртний нэгэн төрөл хэмээн үздэг. Монголчууд “Түмэн насан хээ”-г урт удаан, өнө орших, төгсөшгүй үргэлжлэхийн бэлэгдэл болгон дээдэлдэг. Энэ хээ өдгөө хүртэл Монголын зарим угсаатны гар урлалд уламжлагдан үлджээ.
Тухайлбал, Дарьгангачуудын ширмэл ширдэг дээр үүнтэй төстэй төгсөшгүй үргэлжлэх мушгиа ороомог хээг дүрсэлдэг бөгөөд “эргүү бад” хэмээн нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл түмэн насан хээ нь энэ утгаараа амьдрал, үхэл, эргэн төрөлт буюу амьдралын бэлэгдэл, ахуйн төгсгөлгүй үргэлжлэлийг бэлэгддэг нийтлэг ойлголттой дүйж байна.
Эртний зургаар илэрхийлэгдсэн дурсгал, олдворуудыг А.К. Акишев, Е.Е.Кузьмина, Д.С. Раевский зэрэг археологичид шинж тэмдгийн системтэй илэрхийлэл, эх бичвэр гэж үзэх оролдлогыг удаа дараа хийсэн байдаг.
Хүннүгийн ширмэл ширдгийн төв хэсэгт дүрслэгдсэн ороомог дүрсүүд нь бүгд хоорондоо холбогдож төгсгөлгүй үргэлжилж буйгаараа дээрх бэлэгдлийн илэрхийлэл байх магадлал өндөр. Нөгөө талаар бидний анхаарлыг татсан гол зүйл бол эдгээр ороомог дүрсний тоо юм. 3 эгнээ 8 зэрэгцээ нийт 24 ороомог дүрс нь бидэнд Хүннүгийн засаг захиргааны зохион байгуулалтыг шууд санагдуулж байна.
Өөрөөр хэлбэл Хүннү гүрэн нь бүх газар нутаг, хүн амаа төв, зүүн, баруун этгээд хэмээн гурван хэсэг болгож захирах бөгөөд 24 том аймаг нь тэрхүү гурван хэсэгт хуваагдан зохион байгуулагдсан байжээ. Тэгэхлээр Ноён уулын ширмэл ширдэгний гурван эгнээ, найман зэрэгцээ, 24 ширхэг ороомог дүрс нь Хүннү гүрний засаг захиргаа, нутаг дэвсгэрийн гурван этгээдэд хуваагдан захирч суух хорин дөрвөн аймгийг илэрхийлсэн байх магадлалтай.
Түүгээр ч үл барам эдгээр ороомог дүрсүүд нь хоорондоо бүгд холбогдон дүрслэгдсэнээрээ Хүннү гүрнийг бүрдүүлэгч 24 аймаг өнө мөнхөд холбоотой байж, хүчирхэгжин мандахын бэлэгдлийг агуулсан аж. Түүхэн сурвалжуудад Хүннүгийн гурван этгээдэд чухам хэдэн аймаг тус тус хуваагдан байсан тухай мэдээ үлдээгүй ч энэхүү ширдэгний бэлэгдэлт дүрсээс үзвэл гурван этгээдэд найм найман аймаг хуваагдан зохион байгуулагдаж байсны илрэл бололтой гэж бид үзэж байна.
Хүннүгийн засаг захиргааны хуваарийн тухай Хань улсын түүхч Сыма Цяний (НТӨ 145-86) “Түүхэн тэмдэглэл” бүтээлд “(Шаньюйгийн дор)зүүн болон баруун сянь-ван (үгчилбэл цэцэн ван); зүүн ба баруун лули-ван зүүн ба баруун их жанжин, зүүн болон баруун их дувэй, зүүн болон баруун их данху, зүүн ба баруун гудухоуг томилов. Хүннүчүүд цэцэн хүнийг “туци” хэмээн нэрлэдэг.
Ийм учраас (шаньюйгийн) ууган хүү зүүн туци вангаар томилогдсон юм...Зүүн болон баруун сянь вангаас доош данху хүртэл бүгд хорин дөрвөн түшмэл байхыг вань ци хэмээн цоллодог бөгөөд тэдгээрээс хүчтэй нь арван мянган (түмэн) морьтонтой, хүч дорой нь арван мянгаас (түмээс) доош тооны (морьтонтой) байв.
Бүх түшмэдийн цол хэргэм үе залгамжлагдана. Хүннүчүүдээс Хуянь, Лань, эдгээрээс арай хожим үүссэн Сюйбу овгууд алдар цуутай, сурвалжит овог хэмээн тооцогддог байлаа... Хорин дөрвөн түшмэд бүгд өөрсдөө мянгат, зуут, аравтын ноёд болон доод зиндааны түшмэд, ахлах туслагч, дувэй, данху, цецзюй нарыг томилно...” хэмээн өгүүлсэн байдаг.
Хүрлийн үеэс дэлгэрсэн “амьтны дүрст” урлагийн уламжлалыг харуулах боловч бас л өөрийн гэсэн утга агуулгыг шингээсэн бололтой.
Ороомог дүрсний гадуурх тэгш өнцөгт хүрээн дотор ижил давтамжтайгаар эгнүүлэн өнгө ялган дүрсэлсэн дөрвөлжин, чагтан буюу тоонолжин, бариултай тал дугуй алх мэт зэрэг хээнүүд нь Хүннүгийн урлаг, сэтгэлгээний өвөрмөц нэгэн илэрхийлэл юм. Монголын нэрт эрдэмтэн Б.Ренчин абугай “хээ угалз зөвхөн чимэглэлийн үүрэгтэй бус бэлэгдлийг илэрхийлдэг” гэж дүгнэжээ. Түмэн насан хээг тойруулан хөвөөлсөн эдгээр хээ дүрсүүдийн заримыг манай урлаг судлаачид алхан хээний төрөлд оруулсан байдаг нь төрлүүдэд дүрслэгдсээр иржээ.
Монголчууд алхан хээг бүтээхдээ анх унага тугалын зэлний чагтнаас санаа авсан гэж домоглон ярилцдаг бөгөөд үүрд бат бэх, хамгаалах утгаар аливаа зүйлд хүрээ болгон хээлдэг. Тиймээс энэхүү хүрээ нь Хүннүгийн эзэнт гүрнийг бүрдүүлж байсан 24 аймгийн хил хязгаар бат бэх, бүрэн бүтэн хамгаалагдаж байхыг бэлэгджээ.
Хүрлийн үеэс дэлгэрсэн “амьтны дүрст” урлагийн уламжлалыг харуулах боловч бас л өөрийн гэсэн утга агуулгыг шингээсэн бололтой. Скифийн урлаг дахь амьтны дүрслэлийг нарийвчлан задлан шинжилсэн эрдэмтэд энэ нь домог зүйн мэдээллийг дамжуулах янз бүрийн арга хэлбэрээс үүдэлтэй, бөгөөд "амьтны хэв маяг" гэж нэрлэгддэг зүйл бол яг нарийн утгаараа "хэв маяг" гэсэн утгагүй, харин уран сайхны чиглэлд нийцсэн соёлын үзэгдэл ба бүтээгчдийн бүтээлч сэтгэлгээний үзэл санаа, уран сайхны онцлог шинж чанаруудын нийгэм-түүхэн нөхцөлт нэгдмэл байдал юм. Энэ нь гүйцэтгэлээс илүү ертөнцийг үзэх үзлийг илүү ихээр илэрхийлдэг ойлголт гэж үзжээ.
Эртний зургаар илэрхийлэгдсэн дурсгал, олдворуудыг А.К. Акишев, Е.Е.Кузьмина, Д.С. Раевский зэрэг археологичид шинж тэмдгийн системтэй илэрхийлэл, эх бичвэр гэж үзэх оролдлогыг удаа дараа хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эртний зураг дүрслэл нь бичвэрийн нэгэн адил тодорхой мэдээллийг зөөвөрлөдөг боловч хэл шинжлэлийн бус, харин дүрслэх хэлбэрээр бүтээгдсэн байдаг.
Мэдээж эртний урлаачид тухайн үеийнхээ ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, шүтлэг бишрэл, хүндэтгэл бэлгэдлийн утга санааг урлаж буй бүтээлдээ бүрэн илэрхийлдэг байсныг бид археологийн олон дурсгал, олдворуудын жишээнээс тодхон харж болно.
Монголчуудын эртний өвөг Хүннүгийн эзэнт гүрний түүх соёлын хамгийн алдартай урлагийн бүтээл болох эсгий ширдэг, түүн дээр дүрслэгдсэн хээ чимэг, амьтдын дүрслэл тэдгээрийн бэлэгдэлт үзэл санааг тодруулахыг зорьсны үр дүнд дараах дүгнэлтийг хийж болмоор санагдана.
Үүнд: Хүннү ширдэг дээрх хээ чимэглэл бүр гүн гүнзгий утга санааг илэрхийлжээ. Юуны түрүүнд гол хэсэгт буй гурван эгнээ хорин дөрвөн ширхэг ороомог (түмэн насан) хээ нь Хүннүгийн газар нутаг, засаг захиргааны хуваарь буюу гурван этгээд, хорин дөрвөн аймгийн нэгдлийг харуулсан төдийгүй хоорондоо бат бэх, өнө мөнхөд холбоотой байхыг илтгэж байна.
Түүний гадуур тойрон хөвөөлсөн тоонолжин, дөрвөлжин, чагт тээг маягийн дүрсний давтамжууд нь алхан хээний эртний хэлбэр бөгөөд Хүннүгийн газар нутаг, хил хязгаарт хэн ч нэвтэршгүй бат бэх, хамгаалагдаж байхын бэлэгдлийг агуулжээ.
Энэхүү хүрээ алхан хээ болон гадна эмжээрийн хоорондох зайд урласан тэмцэлдэж буй амьтдын дүрслэлүүд нь Хүннүчүүд, тэдний хүн ам, газар нутгийг хамгаалагч шүтлэгийн бодит болон домгийн амьтад, дайсагнагч этгээдийн шүтлэгийн амьтдыг ялан дийлж буй төсөөллийг бүрдүүлж байгаа бололтой.
Нийтлэлийг: Ж.Баярсайхан
Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.