БОАЖЯ-наас Монгол оронд ургадаг байгалийн ургамлын талаарх цувралыг хүргэж буй юм. Өнөөдөр "Ховор ургамлын жагсаалт"-д орсон Ледебурын төлөгч-өвс- Achillea ledebourii Heimerl.-ийн талаар танилцуулж байна.
Та эх орондоо ургадаг ховор болон нэн ховор ургамлуудаа танин мэдэж, хуулийн хүрээнд хэрхэн түүж бэлтгэх, экологи болон эдийн засгийн үнэлгээ, нөөц ашиглалтын талаар мэдлэгтэй болоорой
Түүж бэлтгэх: Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу иргэн өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээг хангах зорилгоор сум дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр, аж ахуйн нэгж эм үйлдвэрлэлийн зориулалтаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр түүнэ.
Экологи-эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А\677 дугаар тушаал 1кг нь хуурай жингээр 147100, нойтон жингээр 58900 төгрөг. /Хууль бусаар түүж борлуулсан тохиолдолд хуулийн дагуу торгууль ногдуулах мөнгөн дүн/
Нөөц: Ашиглалтын нөөцгүй тул тарималжуулан ашиглах шаардлагатай