Монголын анхны хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр болсон талаараа өнөөдөр мэдээллээ.
“Birds” төсөлд Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтарсан ба Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлтийг үзүүлж байгаа юм байна.
Тус төсөлд хамрагдсанаар нано хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх ажлыг Японы Кюүшү технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд, МУИС-ийн багш нар, оюутнууд хамтран хийх юм. Хиймэл дагуулын газрын станцыг МУИС дээр байгуулж хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, өөрийн хиймэл дагуулыг удирдах, хянах боломжтой юм.
Төслийн зорилго нь
- 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах
- FM437BHz долгионоор мэдээ цацах,
- Хиймэл дагуулын байрлал тодорхойлох,
- 400 км-ын өндөрт агаарын нягт сансрын туяаг тодорхойлох,
- Газрын станцуудыг олон улсын сүлжээ болгох зэрэг зорилготой аж.
Хиймэл дагуул хөөргөхөд гарах зардал нь 225 мянган ам.доллар бөгөөд бүтээхэд 100 мянган ам.доллар болох аж. МУИС-аас 50 мянган ам.долларыг гаргах бөгөөд олон нийтийн хандиваар 50 мянган ам.долларыг босгох юм байна. Харин UHF/VHF газрын станцыг 125 мянган ам.доллараар “Инженер технологийн дээд боловсрол” төслөөс санхүүжин МУИС дээр байгуулагдах юм.
Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн хүмүүсийг энэ үйл явдлын түүхэн мэдээллийн архивд нэр нь тэмдэглэгдэн үлдэх юм.
Хандивын мөнгийг МУИС-ын цахим хуудсанд шилэн дансны хуулийн дагуу мэдээлэх бөгөөд 100 мянган төгрөгөөс дээш хандив өргөсөн хүмүүс болон хамт олонд батламж гардуулах юм байна.
Хандивын данс:
- Хаан банк 5041392345
- Данс эзэмшигчийн нэр МУИС-хиймэл дагуул.