gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Алтанцэцэг: Амьдралын минь аз жаргал “Ээж” гэдэг үг дээр тогтож байна

А.Наранцацрал
Нийтлэлчийн булан
2016-03-08
0
Twitter logo

Энэ орчлонгийн чимэг болсон эмэгтэйчүүдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Мянга мянган ээжүүд, гоо сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл  болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг онцолж байна.

-Танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!
-Баярлалаа. Юуны өмнө GoGo.mn сайтыг уншиж байгаа бүх ээжүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. “Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй ургадаг” гэдэг үгийг би хэлэх дуртай. Эмэгтэй хүн цэцэг шиг дэлгэрч дэлбээлж, сайхан амьдрах эрхтэй. Цэцгийг тордоод услаад байвал сайхан ургадагтай адил эмэгтэй хүнийг услаад тордоод байх тусам улам гоёмсог үзэсгэлэнтэй болдог.

Миний хувьд олон жил дуулсан, гурван хүүхэдтэй айлын эзэгтэй хүн. Би айл гэрийг өнгөтэй зүстэй аваад явахсан, энэ жаргал зовлон ээлжилсэн хорвоод сайхан амьдрах юм сан гэж зорьж яваа гэрийн эзэгтэй, ээж бас дуучин хүн. Энэ дэлхий дээр намайг төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн аав ээждээ их баярлалаа. Монголынхоо бүх бүсгүйчүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Хүүхдүүдээсээ бэлэг аваад нэг уйлдаг даа.

-Баяраар таны авч байсан хамгийн сайхан бэлэг юу байв?
-Гурван сайхан үр минь миний хувьд хамгийн сайхан бэлэг. Хүүхдүүд маань намайг хязгааргүй аз жаргалтай болгож  байна. Би үе тэнгийнхнээсээ оройтож, 31 настайдаа ээж болж байсан. Хэзээ ч шүлэг бичиж байгаагүй хэрнээ хүүгээ төрүүлчихээд тэр шөнө нь их сэтгэл хөдөлж хөглөгдөж байлаа.

“Ээж” гэдэг үгэнд ертөнцийн бүх ариухан, сайн сайхны цуглуулга багтчихсан юм шиг санагддаг. Хүн яарсан, тэвдсэн, сандарсан үедээ “Ээж ээ” гэж дууддаг шүү дээ. Ээж болчихоод шөнө босоод эмнэлгийн цонхон дээр “Намайг ээж болгосон бяцхан хүүдээ хязгааргүй хайртай шүү. Ээжийгээ маш их ойлголоо” гээд яагаад ч юм огшоод, захиа бичсэн. Одоо ч надад хадгалаастай байдаг юм. Би хүүгээ том болохоор нь гаргаж үзүүлье гэж боддог. Хааяа хүүхдэдээ хэлэх сэтгэлийнхээ үгийг бичээд тавьчихмаар санагддаг шүү. Зүгээр хэлж байснаас бичээд үлдээчихвэл хүүхдэд илүү тус дэм болох болов уу гэж  боддог юм. Одоо бол миний амьдралын хамгийн том аз жаргал “Ээж” гэдэг үгэн дээр тогтож байна.

-Таны хувьд эмэгтэйчүүдийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ. Энэ жил төлөвлөсөн юм бий юу?
-Намайг хүүхэд байхад цув өмсөөд, толгойндоо алчуур боочихсон эмэгтэйчүүд жагсаал хийдэг байсан тэр дүр зураг санаанаас гардаггүй юм.  Миний хувьд бэлэг авах гэхээсээ хүмүүсийг баярлуулах нь их. Аливаа баяр гэхээс илүүтэй амьдралын өдөр тутмыг баяр шиг өнгөрүүлэх юм сан гэж боддог юм. Амьдралд гуниг зовлон тохиолддог ч эмэгтэй хүн өөрөө өдөр бүрийг бэлэг шиг гоё байлгахыг хичээх юм бол аз жаргалтай байна. Уран бүтээлч хүн болоод ч тэр үү юмыг дэвэргэж, хөөрч бодох дуртай.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүд маань их бэлэг барьдаг болсон. Одоо ч гэсэн тэр бэлгүүд бий. Хүү маань “World best mom”, “Ээж ээ, би тандаа хайртай шүү” гээд биччихнэ. Цэцэрлэгт байхаасаа хүүхдүүд маань цэцэг навчтай бэлэг бэлдээд авчирдаг байлаа. Тэрийгээ харж нэг уйлж авдаг даа. Гэр бүлийнхнээрээ хоол идэж, хүүхдүүдээ аваад гадуур явах дуртай. Энэ жил дуучин Нарангийн тоглолтонд урилгаар оролцож "Найзууд" дуугаа хамт дуулна. Тоглолт үзэнгээ найзуудтайгаа баяраа тэмдэглэнэ дээ. Бас саяхан би ээжтэйгээ  телевизэд уригдаж нэвтрүүлэгт оролцлоо. Баяраар гарах байх.

ЭЭЖ МААНЬ ЭХЭЭС 14-ҮҮЛЭЭ. ЭМЭЭ ЭЭЖ МААНЬ БҮР 25-УУЛАА

-Сайхан юм аа. Таныг төрүүлж өсгөсөн ээжийнхээ талаар ярихгүй юу?
-Миний ээж Даржаа овогтой Нина 1967 оноос хойш 49 дэх жилдээ ажлаа хийж байна. Налайх дүүргийн эмийн санд эм найруулагчийн ажил хийдэг. Миний бага нас Налайх дүүрэгт өнгөрсөн. Аав маань уурхайчин хүн байлаа. Бага байхад манай гэрээр дүүрэн эм үнэртдэг байсан нь санагддаг юм. Заримдаа ээж шуудайгаар нь эм авчраад, тэрийгээ боож янзална. Ажлаа гэртээ ч хийдэг байсан.

Сая нэвтрүүлэгт оролцох гэсэн чинь ээжийн нүд нь улайчихсан. “Та яагаад ингэж их ядраа вэ” гэсэн чинь “Ажлаа таслахгүй гээд шөнө эмээ найруулсан юм. Ажлын дундуур чи хүн дуудлаа” гээд надад уцаарлах маягтай. Байнга л ажилтай гээд яараад явдаг юм. Манайд ирэхээрээ сайндаа л нэг хононо  доо. Ажил хийдэг болохоор их эрүүл саруул. Ээжийгээ урт насална гэж боддог юм.

Миний хоёр том ах анх аавыг дагаж ирсэн гэдэг. Том ах маань одоо ч ээжтэй хамт амьдардаг. Хэдий аавыг маань дагаж ирсэн ч ээж минь 40 жил ахтай хамт амьдарч байна. Маш гайхалтай эмэгтэй. Зовлон жаргалын дээсэн дунд ажлаа хийгээд, үр хүүхдээ өсгөөд сайхан амьдарч байна даа. Ирэх жил ээжийн маань улсад ажилласны 50 жилийн ой болох юм. Бид энэ ойг тэмдэглэе гэж бодож байгаа. Ээж минь насаараа ажилдаа их үнэнч явсан хүн.

-Таныг их өнөр өтгөн удамтай гэж сонссон юм байна. Бас дуучин удамтай гэдэг байх аа?
-Бахархууштай нэг зүйл хэлэхэд ээж маань эхээс 14-үүлээ. Эмээ ээж маань бүр 25-уулаа. Манайх Хар хуурчид овогтой. Дээр үед олон хүүхэдтэй ээжүүд цуглахад 25 хүүхэдтэйгээ царцаа ногоон онгоцоор хотод ирж. Тэгэхэд эмээ маань шалгарч байсан юм билээ. Манайх 1997 онд ургийн баяр хийхэд 700 хүн цуглаж байсан. Одоо 20 жилийн дараа их өнөр өтгөн болсон байх. Нөхрийн маань тал ч бас их өнөр өтгөн. Би энэ удам судраараа их бахархдаг. Эгэл сайхан удамтай. Элэнц эмээ өвөөгийн маань уран зургийн галерейд Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зураг бий.

Эмээ өвөө хоёр маань баруун аймгийн экэл /аман хуур/ тоглодог байсан гэдэг. Эмээ маань дуулдаг байсан болохоор тэр нь надад уламжлагдсан юм болов уу гэж боддог доо. Одоо охин маань дуулж байна. Гурван настайдаа ээжийнхээ тоглолтонд дуулж байсан. Одоо С.Номин-Эрдэнэ “Би хүүхэлдэй” гээд цомог гаргачихсан байна.

Би өөрөө их сайн ханьтай. Сайн хань бол нэг насанд бурхнаас заяасан аз буян. Энэ буян бол миний өвөг дээдэс өнөр өтгөн олуулаа байсных юм болов уу гэж боддог юм. Тиймээс их билэгшээж, өглөө болгон бурхан тахилдаа дээжээ өргөж, залбирдаг.

ДУУЧИН ХҮНИЙ ТУХАЙ КИНО БҮТЭЭНЭ

-Дуучин хүн учраас уран бүтээлийн тань талаар асуухгүй байж чадахгүй нь.
-Энэ жил би тоглолт хийх бодолтой байгаа. Миний цомгийн хөгжмийн продюсераар гитарчин ая зохиогч Д.Өлзий-Орших ажиллаж байна. Бид хоёр найман дуутай цомог гаргах юм. Өөжгийгийн дөрвөн дуу нь бэлэн болчихсон. Ноднин зун бид Увс аймгийн Малчин сумд “Баянхайрхан” дууны клипний зураг авалтаа хийсэн. Өөжгий бас надад Монголын алдартай дуучинтай дуулах гоё дуэт дуу зохиож өглөө.

“Никитон” хамтлагийн Б.Батчулууны хүүхдэд зориулсан “Алган дээрх үрс” дуу нь мэндэлсэн. Энэ дуугаа бас клипжүүлж байна. Бас ханьтайгаа амьдраад 20 жил болж байгаа учраас энэ ойд зориулаад “Чамайгаа үнсье” дуугаа клипжүүлээд гаргах гэж байна. Хавар зундаа уран бүтээлээ гаргаад намар тоглолтоо хийнэ дээ. Би хамгийн сүүлд 2013 онд “Алтанцэцэг” тоглолтоо хийлээ. Дараа нь хөөрхөн охинтой боллоо. Одоо охин маань хоёр нас хүрч байна.

Уран бүтээлийнхээ хажуугаар Удирдлагын академийн Нийтийн удирдлагын магистрын ангид суралцаад одоо төгсөх гэж байна. Дөрөвдүгээр сард “Чөлөөт уран бүтээлчдийн нийгмийн байдал” гэсэн сэдвээр дипломын ажлаа хамгаална.

-Энэ удаагийн уран бүтээлийн тань онцлог юу байх бол?
-Бид их сэдвийн эрэлд гарч байна. Мэдээж хайр сэтгэл бол мөнхийн сэдэв. Энэ цомогт орох “Хайр гэж” дууныхаа клипийг өнгөрсөн жил гаргасан. Бас бүүвэйн дуу хийлээ. Романтик хайрын сэдэвтэй дуунууд маань гарч байна. Ер нь цомгоо мэргэжлийн түвшинд хийнэ. Эхний дөрвөн дууныхаа микс мастерингаа Америкт хийлгэсэн. Уран бүтээлийн эрэл хайгуул үргэлжлээд явж байна. Хүрэлбаатар ах маань голцуу үгийг нь бичиж байна. Яарах их дэмий байдаг. Сэтгэлд хүрсэн, хүн тоосон зүйл хийе гэсэн бодолтой байна.

Энэ цомгийнхоо хажуугаар 2013 оны тоглолтынхоо, өөрийн дуулсан ардын болон хүүхдийн дуунуудаа, “ProSounds” студид бичүүлж байсан дуунуудаа нэгтгээд дөрвөн багц цуврал цомог гаргахаар төлөвлөж байна. Тэгж байж би тоглолтоо хийнэ. Энэ зун Монголынхоо үзэсгэлэнтэй байгалиар явж клипний зураг авалт хийх бодолтой байна. Цаашлаад уран сайхны киноны төслийн талаар ярьж байна.

-Кино гэснээс та анх жүжигчин болохыг хүсдэг байсан тухайгаа ярьсан байдаг. Энэ мөрөөдлөө биелүүлэх нь байна гэж ойлгож болох уу?
-Би хүүхэд байхдаа Налайхын театрт “Хойд эх” гээд жүжигт тоглож байсан. Тэгэхээр кинондоо тоглож магадгүй. Тоглохгүй гэхэд дууг нь дуулна. Одоохондоо зохиолын эрэлд гараад байна. Дуучин хүн нэг л удаа кино хийж байгаа учраас мэргэжлийн түвшний, ханасан маш том бүтээл хийх ёстой гэж бодож байна л даа. Би өөрөө дуучин учраас дуучин хүний амьдралын зовлон жаргал, хүний олж харахгүй байгаа тийм зүйлийг мэдэрдэг учраас хүний сэтгэлийг хөндсөн кино хийх болов уу гэж бодож байна. Одоогоор ярианы түвшинд явж байна даа.

-Та студигүй болчихсон гэж яриан дундаа дурдлаа. Студиэ яасан бэ?
-“ProSounds” студиэ 2009-2014 оны хооронд таван жил ажиллууллаа. 2014 онд бага охиноо төрүүлсэн. Хоёрдугаарт манай студид дөрвөн жил ажилласан Рагу нутаг буцсан. Ингээд би студиэ дуучин Д.Болдод шилжүүлсэн юм. Д.Болд “В Production”-аа  байгуулаад шинээр бүх юмаа хийгээд явж байна. Д.Болд маш хөдөлмөрч залуу.  Их шинэлэг, хөгжил рүү ойртох зүйл хийгээсэй. Дүүдээ амжилт хүсье.

Таван жилийн хугацаанд бид маш олон зүйл хийлээ. Төсөл дээр ажиллаж байлаа. Киноны дуунууд бичлээ. Кино театруудад очиж байсан бүх киноны хадмал орчуулгыг хийж байлаа. 2014 онд охиноо төрүүлсний дараа студи маань эзгүйрсэн. Ажлаа  эсвэл хүүхдүүдээ сонгох гэсэн сонголт дээр ирээд хүүхдүүдээ сонгосон доо. Гэхдээ би алдаагүй гэж бодож байна. Огт харамсдаггүй юм.

Харин удахгүй өөрийнхөө хийх зүйлээ эхлүүлж байна. Хүмүүст, хүүхдүүдэд маань хэрэгтэй зүйл хиймээр байна. Лос-Анжелест урлагийн сургуулиудаар орж үзлээ. Хүнд хэрэгтэй л юм хийхийг эрмэлзэж байна даа.

-Өнөөдөр эргээд харахад урлаг танд юу өгсөн бэ?
- Би олон улсын тэмцээн уралдаанд их явдаг байлаа. Одоо бодоход их зоригтой байж. Надад бараг мөнгө байгаагүй. 2002 онд Казахстаны Алма-Ата хот руу дөрвөн бүжигчин авч явж байсан юм. Нийтдээ олон улсын долоон тэмцээнд явсан байдаг. “Мандах нар” дуугаараа гурван удаа гранпри авч байлаа. Одоо поп дуучид гэхээс илүү дуурийн дуучид их явдаг болж.  Бид ардын урлагаараа дэлхийд танигдчихсан. Илүү сайн хөдөлмөрлөх ёстой. Би урлагтаа зүтгээд л явж байна. Гэхдээ би өөрийгөө дуучин гэхээс илүү студи байгуулаад, шавь нараа төрүүлээд, урлагт жаахан ч гэсэн хуудас нэмж чадсандаа баяртай байдаг. Студид ажиллаж байхдаа маш олон төсөл дээр цаг наргүй ажилласан. Өөрөө ч их олон зүйл сурсан, огт мэдэхгүй зүйлийг ч мэддэг болсон. Зөвхөн дууны урлагт биш, дууны урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан юм болов уу гэж боддог.

-Удирдлагын академид суралцаад төгсөх гэж байна. Эргээд сургуульд сурахад юу бодогдож байв?
-Удирдлагын академид суралцаад  би олон зүйлийг олон өнцгөөс, өөр талаас нь харж сурлаа. Мундаг эрдэмтэн багш нарын үзэл бодол, тэнд суралцаж байгаа мундаг залуучуудын үзэл бодлыг олж харлаа. Анх намайг Удирдлагын академид бүртгүүлэх гээд очиход Гавьяат жүжигчин хүн Монгол сургуулиа сонгосонд баярлаж байна гэж билээ.

Багш нар нь өөрсдийнхөө амьдралыг шинжлэх ухаанд бүрэн зориулсан мундаг хүмүүс. Тэднээс олон талын онол, мэдээлэл, хичээлүүдийг сонсоод надад маш сайхан санагдаж байсан. 2015 оны Алтанцэцэг хаана яваа юм бол гэдгийг мэдэхийг хүслээ. Өнөөгийн нийгэмд өөрийгөө л хөгжүүлсэн хүмүүс урагшилж байгаа учраас би бас хоцормооргүй байна. Тийм болохоор суралцсан. Хичээж байна.

Удирдахуйн ухаан, эдийн засгийн ойлголтууд гээд урьд нь зах зухаас нь мэддэг ч дотор нь орж байгаагүй зүйл рүү нэвтрэхэд их өөр болдог юм билээ. Ганцхан жилийн дотор энэ бүх хичээлийг гүйцээнэ гэдэг боломжгүй ч амьдралд цаашдаа авч явах үзэл бодол тэс өөр түвшинд очиж байна. Би студи ажиллуулж байсан, цаашдаа юм хийх зорилготой байгаа учраас суралцана гэдэг их чухал юм байна гэдгийг ойлгож байна.

-Дипломын ажлын сэдэв тань сонирхол татлаа. Чөлөөт уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг яагаад хөндөх болсон бэ?
-Чөлөөт уран бүтээлчид гээд нэрлэгдчихсэн нийгмийн хэсэг бүлэг хүмүүс 1990-ээд оноос хойш бий болчихсон. Эдгээр хүмүүсийн нийгмийн асуудал яаж үргэлжилсэн гэдэг нь сонирхолтой санагдсан юм. Зураачид, жүжигчид, уран нугараачид, дуучид гээд бүхий л уран бүтээлчид багтана. Үүн дотроос би рок попын дуучдаа түлхүү судлах болсон. Эдгээр хүмүүсийн нийгмийн асуудал, ажлын байр, гэр бүл, халамж, тэтгэвэр, нийгмийн даатгал гээд бүгдийг нэгтгэхэд маш том судалгаа болчихсон л доо. Ганцаараа хийж барахгүй учраас МУИС-ийн оюутнуудтай хамтарч хийж байна.

Амьдралын мөн чанарыг ойлгодог, аливаад шунадаггүй, хүмүүсийн дундуур явж ажилладаг яг л эмч хүн шиг нийгмийг эдгээдэг хүмүүс байгаасай

Энэ судалгаагаа хэрэгтэй, бодитой зүйл болоосой гэж хүсэж байна. Судалгааны ажлынхаа дагуу олон хүнтэй уулзлаа. Надад юу нь сонирхолтой байна гэхээр ярилцах тусам шинэ юм олж авч байгаа нь их сайхан санагдсан. Шинэ мэдээлэл авч, заримдаа миний мэддэг зүйл буруу зөрүүтэй байх тохиолдол гарч байна. Юмыг шүүмжлэхээс илүү бодитой, шинжлэх ухаанч талаас нь авч үзэх юм сан гэж бодсон.

Бодитоор юмыг хүлээн авахгүй байгаа учраас одоогийн нийгэм их аймаар болж байна. Хүмүүс тэнэгрэлд автаж байна. Жишээ нь, эх орончид гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс хөдөө явахаараа уул усаа тахидаг хэрнээ Монголын хүн амын тэн хагас нь амьдардаг Улаанбаатар хотын Туул голыг хар л даа. Би гадныхантай гол дээр очоод маш их ичсэн. Яагаад бидэнд соёл суухгүй байгаа юм бол гэдэгт их эмзэглэдэг. Хүмүүсийн сэтгэхүй нь эрүүл биш, дээр нь эрүүл мэнд нь эрүүл биш болж байна. Голын эрэг дээр очоод юм дэвсээд идэж ууж суучихаад буцаагаад хогоо боогоод аваад явж яагаад болдоггүй юм. Голын урсгал хараад суух ямар ч боломжгүй болсон байгаад асар их харамсдаг. Тэгэхээр бид өнөө маргаашийн хөгжил гэж ярихаас илүү хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй.

-Таны санааг зовоодог хамгийн хэцүү асуудал юу байна вэ?
-Би эмэгтэй хүн, эх хүн гэдгээрээ хандивын тоглолтод их оролцдог. Заримыг нь зохион байгуулалцаж, болдог бол хүн болгонд туслах юм сан гэсэн чин хүсэл байдаг. Хамгийн том мөрөөдөл маань Монголын хүүхдүүд эрүүл байгаасай гэж боддог. Арван жилийн өмнө л хандивын тоглолт хийлээ гэж сураг сонсогдоход  дуучид маш их очиж, хүмүүс маш олноороо цугларч, нэг хүнийг хөл дээр нь босгож байсан.

Гэтэл одоо тэгэх тэнхэлгүй болчихсон байна. Маш их олширч, хэтэрхий их болж байна. Ямар аймшигтай юм бэ! Сүүлдээ энэ нь байх ёстой үзэгдэл юм шиг болж байгаа нь бүр аймаар. Сүүлийн нэг, хоёр жилийн дотор миний оролцсон хандивын тоглолт арван жилийн өмнөхтэй харьцуулахад арав, хорь дахин их байна. Намайг бага байхад ийм хүнд өвчин ховор байсан. Гэтэл одоо энэ утаа униар гээд... Яагаад энэ асуудлыг ярьдаггүй юм?

Би улс төрийг огт сонирхдоггүй. Улс төрд улс төрийн боловсрол эзэмшсэн хүмүүс байх ёстой. Тэр утгаараа амьдралын мөн чанарыг ойлгодог, аливаад шунадаггүй, хүмүүсийн дундуур явж ажилладаг яг л эмч шиг нийгмийг эдгээдэг хүмүүс байгаасай гэж хүсдэг. Би өөрөө уран бүтээлч хүн болохоор нийгэмд чаддаг юмаа л хийж, аврал эрж байгаа хүмүүст туслах юмсан гэж боддог. Чадал хүрвэл хэтэвчиндээ байгаагаасаа өгнө, хүүхдийнхээ тоглоомуудаас цуглуулаад ядарсан хүнд өгнө.

Намайг хүүхэд байхад нийгэм тэр аяараа үүрэгтэй байсан. Ангиараа ядарсан айлд очоод түлээ модыг нь хагалж, хашааг нь цэвэрлэж, усыг нь авч, боорцог чанаж өгч байлаа. Бага ангийн хүүхдүүд байхдаа л нийгмийн ажилд бүгд их идэвхтэй байсан. Одоо бодоход их зөв хүмүүжил юм.

Хүн айж эмээх зүйлгүй болоод ирэхээрээ их аймшигтай болдог юм байна. Хүн айдаг, ичдэг, өөрийгөө боловсруулах гэж хичээдэг байх хэрэгтэй. Гэтэл одоо маш замбараагүй, дур зоргоороо болж байна.

Өөрөөсөө илүү хүнийг урдаа тавьж боддог, хүнд суудал тавиад өгчихдөг, энэрэнгүй, хүнийг хайрладаг, аливаа юманд заримдаа ялагдаж сурдаг тийм л хүн ялалт байгуулж чадна.

Жүжигчид тайзыг ариун сүм гэж хүндэлдэг. Би хэзээ ч гаднаас орж ирээд шороотой гутлаараа тайзан дээр гарч байсангүй. Тайзаа, үзэгчдээ хүндэлж байна. Тэрэн шиг бид төрөө хүндлэх хэрэгтэй. Үүн дээр хэн дуртай нь тонгочиж болохгүй. Манайд Бодлогын шинжлэх ухааны яам байгуулаасай. Аливаа юманд бодлого байх ёстой. Аливаа юм бодлоготой, зорилготой болбол хүн түүнийхээ төлөө хичээж, суралцаж, цаашдаа цэгцрээд ирнэ. Нэг үе өнгөрч, дараагийн үе нь гарч ирэхээр нийгэм өөрөө цэвэрших юм болов уу гэж боддог доо.

-Сайхан нийгэм цогцлооход бид хүүхдийнхээ ухамсарт багаас нь анхаарч байх хэрэгтэй байх. Та хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
-Аав маань их эрт өнгөрсөн. Бага байхаас аав ээж маань ахас дээдсээ хүндэл, мэндэл, урдуур нь гарч болохгүй гэх мэтчилэн  зааж зааварладаг байлаа. Одоо болохоор хүүхдийг огт загнаж, зодож болохгүй гэдэг болж. Дээр үед  охин хүүхэд болохоор  зодож загнадаггүй байсан ч хааяа ганц нэг гар хүрэх тохиолдол байсан. Эцэг эхийнхээ үгнээс гардаггүй, аав ээжийн үгийг хууль мэт дагадаг байлаа. Манай өрөөнд үүдний хажууд байдаг жижигхэн төмөр орон дээр би унтдаг байсан юм. Орныхоо дээр цагийн хуваарьтай. Тэрийгээ яс дагадаг байлаа. Тэдэн цагт хичээлээ тарж ирээд шалаа угаана. Дараа нь хоол хийнэ гээд л. Тоглох хүртэл цагийн хуваарьтай. Тэр хуваарьтаа амжих гээд заримдаа хичээлээ тараад гүйнэ. Тэр л их зөв юм болов уу гэж боддог.

Одоо хүүхдүүдэдээ цагийн менежмент эзэмшүүлье гэхээр өрөвдөөд байх юм. Манай хоёр долоон цагт босоод, хичээлдээ яваад орой 16 цагт гэртээ ирдэг. Хүүхдүүд маань Монголынхоо уламжлалт соёлоос бага зэрэг холдоод байна уу даа гэж боддог юм.  Тийм болохоор тэдэнтэйгээ хөдөө их явдаг. Ноднин зун бид 5000 км аялсан. Хүүхдүүддээ танин мэдэхүйн юм зааж, байгаль орчноо бодитоор таниулж мэдүүлье, тийм маягаар хүүхдүүдээ хүмүүжүүлье гэж боддог.

Хүүхдүүд маань бусдын адил сургуульдаа явж байна. Охин маань дуулж бүжиглэж байна. Хүү маань илүү шинжлэх ухаанч тал руугаа хөгжиж байна. Сая бид он гараад Лос-Анжелес яваад ирлээ. Тэнд одон орон судлалын музей үзэхэд хүү маань ээждээ бүгдийг орчуулж өгч байсан. Тийм учраас хүүхдийн хөгжилд аялал маш хэрэгтэй. Хүнийг, байгаль дэлхийгээ хайрлаж чаддаг хүн болно.

-Хүүхдүүдтэйгээ ойр дотно байх нь юу юунаас ч илүү чухал шүү.
-Тийм ээ. Сүүлийн үед гэртээ суух дуртай болсон. Хүүхдүүд маань өсвөр насандаа ирж байгаа учраас илүү ойр дотно байхыг хүсдэг. Эх хүн хүүхдийн амьдралд маш том байр суурийг эзэлдэг. Эцэг эх бүр хүүхдээ хүнлэг, энэрэнгүй болгоосой. Хүүхдүүд маань багаасаа  халуун дулаан гэр бүлтэйгээ амьдраад, аав ээжийнхээ хэв маягийг мэддэг, тэр эгэл зүйл хүний амьдралыг сайхан байлгадаг. Миний охины хүнтэй харьцаж байгаа байдал нь их эелдэг.

Хүү маань ч бас их зөөлөн. Гурав, дөрөвхөн настайдаа “Тусч хүүхэд” гэсэн өргөмжлөл авч байсан юм. Тэгэхээр би хүүхдүүдээ зөв яваад байгаа юм болов уу гэж боддог. Өөрөөсөө илүү хүнийг урдаа тавьж боддог, хүнд суудал тавиад өгчихдөг, энэрэнгүй, хүнийг хайрладаг, аливаа юманд заримдаа ялагдаж сурдаг тийм л хүн ялалт байгуулж чадна. Гэхдээ хүүхдүүд маань одоо арай нялх байна. Хүү маань намайг ядрахаар гар хөлийг минь барьж өгдөг. Харин охин бол аавдаа амь.

Өглөөд би хүүхдүүдээ хүргэж өгөөд дасгалдаа явдаг юм. Би аавыг нь “эрүүл мэндээ бод, дасгал хийж тураач” гэж эхнэр хүний хувьд санаа зовж хэлнэ. Тэгэхээр охин “Миний аавыг битгий зэмлэ. Би аавынхаа гэдсэнд хайртай. Ээж ээ, та битгий гомдоорой. Би аавдаа танаас илүү хайртай” гэдэг. Их хөөрхөн. Тэгээд л аав нь уярчихдаг юм.  Охид аав амьтай байдаг, хөвгүүд ээж амьтай байдаг юм байна.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

#дуучин  #тоглолт  #мартын 8  #олон улсын эмэгтэйчүүдийн баяр  #алтанцэцэг 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан