Архангайн зураач хүүхдүүд "Арын сайхан хангай" үзэсгэлэнгээ дэлгэлээ Архангай аймгийн хүүхдүүдийн “Арын сайхан хангай” уран зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын Хүүхдийн ордонд үзэгчдийн хүртээл боллоо.
Архангай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс санаачлан зохион байгуулсан уг үзэсгэлэнд тус аймгийн Ерөнхий боловсролын 1, 3, 4 дүгээр сургуулийн ахлах ангийн таван хүүхдийн 90 орчим бүтээлийг тавьсан юм.
Гуаш, тосон будаг, харандаагаар зурсан тэдний бүтээл Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газар, тус аймгаас төрсөн алдартнууд, түүхэн алдартнууд болон хуулбар зургаас бүрдсэн байлаа. Үзэсгэлэнгийн үеэр зураач хүүхдүүд болох С.Пүрэвдорж, Б.Сайнзаяа, Г.Цэнд-Аюуш, М.Мөнхбаяр, Э.Хулан нарыг Хүүхдийн төлөө үндэсний газар, Авьяастан хүүхдийг дэмжих Монголын холбооноос амжилт бүтээлийг нь үнэлэн шагнаж урамшуулсан юм.
Тодруулбал Архангай аймгийн Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сурагч С.Пүрэвдоржийг Хүүхдийн төлөө үндэсний газрын “Шилдэг хүүхэд” алтан медалиар, бусад дөрвөн сурагчийг “Авьяас” алтан медалиар шагнав.
Түүнчлэн Авьяастан хүүхдийг дэмжих Монголын холбооноос “Оюунлаг сурагч”, “Авьяаслаг сурагч”, “Үлгэр жишээ сурагч” алтан медалиудыг зураач хүүхдүүдэд хүртээсэн юм. Эдгээр хүүхдүүд аймгийнхаа Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн уран зургийн дугуйланд хамрагдсан цагаасаа зурж эхэлжээ.
Мөн аймагтаа хэд хэдэн удаа бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж байжээ. Тиймээс хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан тус хэлтсийн багш, сурган хүмүүжүүлэгч нарыг Монголын багш нарын холбооноос урамшуулсан юм.
Энэ үзэсгэлэн орон нутгийн хүүхдүүдийн бүтээлийг Улаанбаатар хотноо дэлгэсэн анхны үзэсгэлэн болсноороо онцлог. “Арын сайхан хангай” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр “Монгени” цогцолбор сургуульд үргэлжлэх юм байна.