2016 оны сонгуульд нэр дэвших залуус хэн бэ. Жагсаалтаас харахад энэ удаагийн сонгуульд МАН залуустаа ихээхэн итгэл үзүүлжээ. Учир нь, МАН-ыг төлөөлж арав орчим залуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж байна.
Харин Ардчилсан нам залуу үеийн төлөөлөл болгож хэд хэдэн хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхээр болжээ.
Түүнчлэн бие даагчдаас залуучууд нэр дэвшиж байгааг та бүхэн анзаарсан биз ээ.
АН-аас НЭР ДЭВШИГЧ ЗАЛУУ ҮЕИЙНХЭН
ШӨХТГ-ын даргын албыг хашиж, Монголын эдийн засгийн түүхэнд анх удаа монополи компаниудыг торгох шийдвэр гаргаж явсан О.Магнай СХД-ийн 76-р тойрогт нэр дэвшихээр болсон. Тэрээр АН-ын нэр дэвшигчдийн дунд 35-аас доош насны төлөөлөл болсон цорын ганц залуу. Гэхдээ О.Магнай 34 нас шүргэж яваа хэдий ч улс төрд шинэ хүн биш. Нөхдийн хамт "Эрүүл Нийгэм" иргэний хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, авилга, хээл хахуулийн сэдвийг нийгмийн асуудал болгон тавьж, тэмцэж эхэлсэн. О.Магнай УИХ-ын 2008 оны сонгуульд Иргэний Эвслээс СХД нэр дэвшин, 30 мянган хүний санал авч байжээ. Дараа нь төд удалгүй О.Магнай намаа сольж, АН-ын ҮЗХ-ны гишүүн болсон юм.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг АН-аас Сэлэнгийн 26-р тойрогт нэр дэвшжээ. Энэ бол ёстой битүү морь гэдэг шиг хэн ч урьдчилан таамаглаагүй нэр дэвшигч байлаа. Нийтийн дуугаар олонд танигдсан Г.Эрдэнэтунгалаг 2015 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын АН-ын дэд даргын албан тушаалыг хашиж буй юм байна. АН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг Г.Эрдэнэтунгалаг өдгөө 36 настай.
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Өвөрхангай аймгийн 21-р тойргоос С.Дэмчиг нэр дэвшинэ. Тэрээр одоогийн байдлаар УИХ дах АН-ын бүлгийн ажлын албаны даргын албыг хашиж буй. Энэ жил 30 нас хүрсэн С.Дэмчигийг Өвөрхангайн иргэд эгэл ардын дундаас төрөн гарсан улс төрд шинэ, цэвэр залуу үеийн төлөөлөл гэж үздэг байна.
МАН-ЫН ЗАЛГАМЖ ХАЛАА
МАН-ын хамгийн залуу нэр дэвшигчээр НАМОХ-ны тэргүүн Д.Гантулга тодроод байна. Тэрээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өрсөлдөхөөр болсон. Д.Гантулгын хувьд 29 настай. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн.
Н.Учрал МАН-аас УИХ-ын сонгуулийн СХД-ийн 72-р тойрогт нэр дэвшихээр болсон. Түүний хувьд мөн л дөнгөж 30 гарч яваа залуу. Тэрээр анх хүүхэд залуусын дунд Тимон нэрээрээ танил байсан ч өдгөө урлагаас хөндийрч, аавдаа туслан "Их засаг" их сургуулийг удирдан яваа залуу. Түүнчлэн Н.Учрал Монголын залуу багш нарын холбооны Ерөнхийлөгчийн албыг бас хашдаг юм.
Уул уурхайн дээд сайд асан, НАМЗХ-ын Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн МАН-аас Архангай аймгийн нэгдүгээр тойрогт өрсөлдөнө. Г.Тэмүүлэнгийн хувьд уул уурхайн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. "Оюутолгой"-н ТУЗ-д эх орноо төлөөлж байсан гурван гишүүний нэг байсан. Түүнчлэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан МАН-ын туршлагатай залуу үеийн төлөөлөл.
Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшихээр болсон. Түүнийг нутгийн ах У.Хүрэлсүхийн “татаасаар” анх улс төрийн тогоонд гарч ирсэн гэж хэлдэг. Ямартай ч тэрээр өдгөө дөнгөж 36 настай хэдий ч Дэлхийн зөнгийн бүсийн захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээч, НАМЗХ-ны дөрөв дэх Ерөнхийлөгч зэрэг маш олон албыг хашиж байсан. Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуулийг төгссөн.
МАХН-ААС НЭР ДЭВШИГЧ ЗАЛУУЧУУД
Өмнөговь аймгийн 23-р тойрогт МАХН-аас Б.Буджаргал нэрээ дэвшүүлэхээр болсон. Энэ жил 34 настай Б.Буджаргал МАХН-ын хамгийн залуу нэр дэвшигчдийн нэг. Тэрээр “Дэлхийн монгол удирдагч” клубын тэргүүн, "Норт-Ази" ХХК-ийн захирал. "Зөв хөгжил" ТББ-ын тэргүүн. Монголын уулчдын холбооны тэргүүн. Үүнээс гадна олон улсын уулын болон гүйлтийн спортын мастер. Тэрээр намын үнэмлэхээ энэ сарын 18-нд л гардан авсан бөгөөд өмнө МАН-ын гишүүн байжээ. Намын дарга Н.Энхбаярыг дэмжин Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлахад оролцсон.
МАХН-ын залуу үеийн бас нэг төлөөлөл Б.Тулга. Өнгөрсөн оноос МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргын албыг хашиж буй Б.Тулга өмнө нь хоёр ч яаманд дэд сайдаар ажилласан туршлагатай нэгэн. Тодруулбал Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан юм.
БИЕ ДААГЧИД
Бэки буюу Г.Мөнхбаяр Сүхбаатар дүүргээс өрсөлдөнө. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй. Мөн залуучуудын “Ротаракт” хөдөлгөөний олон улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Нэгэн үе олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдоо баясгаж явсан тэрээр өдгөө нийгмийн сайн сайхны төлөөх гэгээн үйлсэд залуусаа урин дуудаж байна.
Дуучин Нара буюу М.Нарантуяа БГД-ийн 69-р тойрогт бие даан нэр дэвшиж байгаа. Өөрийгөө хүүхэд эмэгтэйчүүдийн төлөөлөл, зүгээр л Монгол Улсын жирийн нэгэн иргэн хэмээн тодорхойлсон тэрээр эмэгтэйчүүдийн зүгээс ихээхэн дэмжлэг хүлээж буй. М.Нарантуяа эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгааг харж ойлгосон учраас төлөөлөл нь больё гэж шийдсэн гэж эмэгтэйчүүдийн төлөөлөл үзэж байгаа аж.