gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 6.01
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мордохын хазгай болох вий

2016-06-03
0
Twitter logo
0
Twitter logo
2016-06-03
Мордохын хазгай болох вий

Одоо лав биш. Учир нь түүнд хийж дуусгаагүй ажил байна

Хүүхдийн баярын уур амьсгал намжаагүй үед ийм зүйл бичих эвгүй л юм. Гэхдээ дуугарахгүй өнгөрч боломгүй санагдаад байна. Монголын тамирчдын дөрвөн жилийн турш хүлээсэн зуны олимпийн наадам хоёрхон сарын дараа эхэллээ. Чухам энэ тэмцээнд амжилт гаргах гэж манай тамирчид хөлсөө урсгасан, улс ч мөнгөөр дэмжсэн. Үр дүн ч муугүй. Монголын тамирчид тив, дэлхийн дэвжээнээс медалийн ургац хураасаар буй.

Бидний энэ байдлыг гаднын орнууд ч үнэлж байна. Монголын баг Риогийн олимпоос есөн медаль авна гэсэн өөдрөг таамаг дэвшүүлэв. Товчхондоо, түүхэнд байхгүй их амжилт гаргах таатай боломж бидний өмнө ирээд байна. Одоо үлдсэн багахан хугацаанд бүх талаараа хичээж, дөрвөн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг гаргах учиртай.

Хэд хоногийн өмнө ОХУ-ын чөлөөт бөхийн АШТ болж өнгөрөв. Олимпийн багаа бүрдүүлэх чухал тэмцээн байсан учраас хүн бүр ач холбогдол өгсөн нь мэдээж. Гэтэл тэмцээн эхний өдрөө л зодоон цохионд хүрч, бусдыг нүдийг бүлтийлгэж орхисон. Харамсалтай нь, зодооны эх үүсвэрийг тавьсан хүн нь монгол шүүгч байж таарав.

Дагестанчууд өөрийн бөхийг шүүгчийн буруу шийдвэрийн улмаас ялагдсан гэж үзэн маргаан үүсгэж, тэр нь зодоондоо тулсан нь энэ. Угаас илэрхий нэг талыг барьсан шүүлт гэдгийг хүн бүр хэлж байна. Тэр ч байтугай ялсан В.Лебедев хүртэл өөрийгөө шүүгчийн тусламжтай түрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихөж. Үүнээс болоод хойд хөршийн сонин, сайтууд дээр Орост зохиогдох тэмцээнд Монголын тамирчин, шүүгчдийг оролцуулахгүй байх хэрэгтэй гэсэн зүйл хүртэл бичээд эхэлжээ.

Гэтэл зодооны эх үүсвэрийг тавьсан хүн нь монгол шүүгч байж таарав

Ингэж бичлээ гээд санасны зоргоор болчихгүй байх. Гэхдээ олимп дөхсөн үед иймэрхүү хэл ам хэрэггүй л байгаа юм. Ядаж байхад нэг тамирчин нь сэргээшийн асуудлаар олимпийн эрхээ хураалгасан дуулиан намдаж амжаагүй байна. Уг нь чөлөөтийн эмэгтэй баг энэ олимпоос гурван медаль авах том зорилго өмнөө тавьсан. Гэтэл тулсан гурван тамирчинтай Риог зорих болчихлоо.

Тэгсэн хэрнээ олимпийн эрхээ хураалгасны бурууг хэн үүрч, хэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй хэвээр үлдэв. Уг нь шуурхай арга хэмжээ авч, эрхийн тэмцээнд өөр тамирчин явуулж болох байсан шүү дээ. Гэвч тэгээгүй. Үр дүнд нь Монголын баг нэг эрхээ алдаад дуусав. Чөлөөтийнхөн яагаад дандаа бүтэлгүй асуудалд орооцолдож, хэл ам татлаад байдгийг ойлгох арга алга. Уг нь өмнөх олон алдаанаасаа сургамж авсан баймаар юм.

Олимптой жил сонгууль болдог нь Монголын тамирчдын амжилтыг хойш татах вий гэсэн айдас төрүүлснийг энд бас дурдах ёстой. Хэний талаар, юуны тухай ярих гээд байгааг та гадарласан биз ээ.

2008 оны сонгуулийн дараа улс төрийн хүчнүүд хоорондоо маргаж, ард түмэн хоёр хуваагдсан эгзэгтэй мөчид монгол хүн олимпийн аварга болж, асуудлыг намжааж байлаа. Энэ үеэс хойш монголчууд Найдангийн Түвшинбаярыг хүндлэн биширч, бүхий л хайр хүндэтгэлээ түүнд зориулах болсон. Түвшээ аварга ч энэ их хүндлэлийг дааж чадсан ухаалаг залуу. Гэтэл ард түмний хайртай аварга маань улс төр хэмээх хатуухан ертөнц рүү орохоо мэдэгдэж, олны харамслыг төрүүлэв.

Спортоос улс төрд орсон тамирчин цөөнгүй бий. Дээхнэ үед Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд АИХ-ын депутат байсан бол сүүлд Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар аваргууд их хуралд орж ирсэн. Энэ жил өөр нэг дархан аварга А.Сүхбат төрсөн нутагтаа өрсөлдөхөөр зэхэж байна.

Алдартай тамирчид угаас олонд танигдсан, нэр хүндтэй байдаг тул сонгуульд өрсөлдөхөд ялах магадлал өндөр. Тиймээс улс төрийн хүчнүүд үүнийг нь ашиглаж, намдаа элсүүлж, сонгуульд өрсөлдүүлэхийг бодно. Тамирчны замналаа дуусгаад улс төрд ордог жишиг зөвхөн Монгол гэлтгүй гадаадад ч бий. Харин Түвшинбаярын хувьд байдал өөр. Учир нь тэр зодог тайлаагүй, тэмцээнд орсон хэвээр байна. Тэр ч байтугай айсуй Риогийн олимпод эх орноо төлөөлөн барилдах учиртай.

Тэрбээр олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн, нэг ёсондоо Монгол Улсын төлөө хийдгээ хийчихсэн тамирчин гэдгийг бид мэднэ. Гэхдээ олимпоос дахиад нэг медаль авах нөөц, боломж байгаа юу гэвэл тийм. Тамирчны хувьд харих тийшээ хандсан буюу 32 настай хэдий ч хүнд жингийн бөхчүүд олон жил тогтвортой барилддаг гэдгийг мартаж болохгүй.

Монголын тамирчин, шүүгчдийг оролцуулахгүй байх хэрэгтэй гэж бичээд эхэлжээ

Түүний хувьд Лондоны олимпоос хойш Азийн наадмын аварга болж, тивийн АШТ-д түрүүлчихээд байна. Өнгөрсөн жил тивдээ түрүүлээд ирэхэд хүмүүс түүнийг харих яагаа ч үгүй байна, Риогийн олимпод энэ эрчээрээ барилдан медаль хүртэх бүрэн боломжтой хэмээн итгэл хүлээлгэсэн. Өөрөө ч гурван олимпоос медаль зүүсэн анхны тамирчин болох хүсэлтэйгээ ярьж байв.

Оролцсон хоёр олимпдоо финалдсан түүнээс жингийнх нь өрсөлдөгчид эмээж байгаа. Бас жүдогийн мэргэжилтнүүд медаль авах бөхөөр нэрлэж байгаа. Гэтэл бэлтгэлээ базаахын оронд сонгуулийн сурталчилгаа хийгээд явна гэдэг яавч зөвтгөх аргагүй үйлдэл.

Хэрэв Түвшээ өөр нөхцөлд олимпод очиж барилдаад медальгүй ирвэл монголчууд түүнийг ойлгож, уучилна. Угаас биднийг хангалттай олон баярлуулсан болохоор тэр. Харин сонгууль гэж давхиж яваад хоосон хоцорвол ард түмэн яаж хүлээж авах бол? Сайнаар хэлэхээс илүү сонгууль, улс төртэй холбож муулах хандлага давамгайлна гэдгийг таамаглахад тийм ч хэцүү биш. Улс төрийн муу муухай нь үүндээ л байгаа юм. Үүгээрээ би Түвшээг олимпод ялагдана гэж мууг зөгнөх гэсэнгүй. Харин нөхцөл байдлыг муугаар тооцож үзвэл ингэж л буугаад байна.

Түүнийг улс төрд орвол тулхтай, ноён нуруутай, авлигаас ангид нэгэн байж чадна гэдэгт итгэж байна, би. Магадгүй түүн шиг хүн үгүйлэгдэж байж ч болно. Гэхдээ одоо лав биш. Учир нь түүнд хийж дуусгаагүй ажил бий. Гурав дахь олимпдоо санаа зовох зүйлгүй зодоглочихоод дараагийн сонгуульд хүчээ сорьсон бол хүмүүс түүнийг арай өөрөөр хүлээж авах байсан болов уу.

Монголчууд аливаа юм эхнээсээ буруу явахыг мордохын хазгай гэж ярьдаг. Тэгвэл олимпод хамгийн их найдлага тавьж буй чөлөөт, жүдогийнхны өнөөгийн байдлыг харвал яах аргагүй мордохын хазгай гэдэг л болчихоод байна. Иймэрхүү таагүй мэдээ Монголын тамирчдын амжилтад сөргөөр битгий нөлөөлөөсэй гэж залбирах л үлдлээ.

Г.Баярсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан