"Монголд Та Хэрэгтэй" ТББ нь 2016 оны хоёрдугаар сарын 27-нд Англи Хэлний уран илтгэлийн Үндэсний тэмцээнийг "English Speaking Union Mongolia" ТББ-тай хамтарч "Сант" сургууль дээр анх удаагаа амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнийг 12 дахь жилдээ ESUM-с зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээн "Өөрт байгаа хүч чадал, чадвартаа итгэхгүй байх нь хувь хүний хамгийн том алдаа" сэдэвтэйгээр явагдлаа.
Тэмцээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид болон их дээд сургуулийн оюутан залуус оролцож, шилдэг 7 уран илтгэгчдийг дараагийн шатанд шалгаруулав.
Дараагийн шатны шалгаруулалтыг гуравдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулах ба түрүүлсэн шилдэг 1 оролцогч ирэх тавдугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Их Британи Улсын Лондон хотод болох Олон Улсын Уран Илтгэгчийн тэмцээнд оролцох болно.
1-р шатны шалгаруултанд тэнцсэн сурагч, оюутны нэрс:
- Ч. Эрдэмбилэг
- С. Номин
- С. Номуунзаяа
- Б. Одмаа
- А. Уянгатэгш
- Мөнхнаран
- Ч. Зулцэцэг
Гуравдугаар сарын 12-нд болох шалгаруултанд оролцож буй оюутан, сурагчиддаа амжилт хүсье!
Монголд Та Хэрэгтэй ТББ-ын албан ёсны Фэйсбүүк хуудас
English Speaking Union Mongolia ТББ-ын албан ёсны Фэйсбүүк хуудас