gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Диплом худалдаж авна"

Боловсрол
2010-07-23
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2010-07-23
Төгсөлт, элсэлтийн шалгалт дуусахтай зэрэгцээд ерөнхий боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн хуваарь, диплом зарна, авна гэсэн зар үнэд орж эхэлнэ дээ. Түүний хажуугаар их, дээд сургуулийн диплом найдвартай хийж өгнө гэсэн зар бүр их эрэлт хэрэгцээтэй болно. Бүр улаан цагаандаа гараад телевизээр хүртэл ийм төрлийн зар явуулдаг болжээ. Өчигдөр интернэтийн зар харж байгаад хэдэн хүн рүү утас цохиж, 2004 оны 10 дугаар ангийн гэрчилгээ "зарж", Боловсролын их сургуулийн хуваарь "худалдаж авч", их, дээд сургуулийн диплом гаргуулахаар шийдэв ээ. Хамгийн түрүүнд их, дээд сургуулийн диплом найдвартай гаргаж өгнө гэсэн зарын дагуу 8898....дугаар руу утас цохилоо.

-Байна уу. Зарын дагуу ярьж байна. Диплом гаргаж өгнө гэсэн үү?
-Тийм. Ямар сургуулийн диплом хэрэгтэй юм.

-Боловсролын их сургуулийн диплом гаргаж өгч чадах уу?
-Болно. Ямар мэргэжилийн диплом сонирхож байгаа юм бэ. Ямар ч мэргэжил байсан болно шүү.

-Монгол хэлний багш байж болно биз дээ?
-Бололгүй яах вэ. Чи өөрөө сурч байсан юм уу. Тэгвэл бүр амархан гаргана.

-Хэдэн төгрөг вэ?
-Нэг сая төгрөг болно. Долоо хоногийн дотор л гаргана. Мөнгөө эхлээд өгчих. Тэгээд долоо хоногийн дараа диплом чинь бэлэн болно. Элдэв асуудал байхгүй. Найдвартай гаргаж өгнө шүү.

-Эхлээд талыг нь өгөөд, диплом бэлэн болсны дараа гүйцээж өгч болох уу. Би диплом үнэхээр найдвартай эсэхэд яаж итгэх юм. Дипломыг чинь Боловсролын яаманд дугаарыг нь бүртгэдэг гэсэн биз дээ. Яг ажилд орох гээд очдог  дугаар энэ тэр нь зөрвөл яах юм бэ?
-Үгүй ээ, чи санаа зоволтгүй. Диплом үнэхээр найдвартай. Ямар ч асуудал байхгүй. Дипломын дугаар нь Боловсролын яаманд бүртгэлтэй байгаа. Мөнгөө бол бөөнөөр нь л авна. Дипломны чинь зарим нэг юмыг бүрдүүлэхэд нэлээд хэдэн төгрөг ордог юм.

-Дипломоо яаж хийх юм бэ. Эсвэл чамд бэлэн диплом байгаа юм уу?
-Бэлэн диплом биш ээ. Үнэт цаас нь байгаа юм. Түүн дээр бүх юмыг чинь бичээд л гүйцээ. Ямар дүн бичүүлэхээ чи өөрөө сонгоно. Хэрвээ даруйхан гаргуулж авъя гэж байгаа бол яарах хэрэгтэй шүү. Энэ сард багтаагаад авахгүй бол үнэт цаас дуусах гээд байгаа юм. Эхний зарын эзэн иймэрхүү юм ярьж байна. Үнэт цаас ашиглаж хуурамч диплом хийдэг хүмүүс хуурамчаар диплом үйлдвэрлэгчдийн ихэнх хувийг эзэлдэг аж. Гэхдээ үнэт цаасан дээр хэвлэдэг диплом нь хоёр янз байдаг гэнэ ээ. Эхнийх нь үнэт цаасан дээр хэвлээд л гаргадаг.

Энэ бол хуурамч гэсэн үг. Хоёр дахь нь үнэт цаасан дээр хэвлээд, яаманд бүртгүүлээд өгдөг ажээ. Бараг л жинхэнэтэйгээ ялгаагүй. Гэсэн ч бас л найдвар багатай аж. Яагаад гэвэл хуурамч диплом хийж буй хүнээс авлига авч, яаманд дипломын дугаар бүртгэдэг хүн нь бүртгэхгүй байх магадлал өндөртэй юм байна. Бүртгэлээ гэхэд ганц, хоёр жилийн дараа хасдаг юм байх. Тэгэхээр ийм хүмүүстэй орооцолдоод сайн үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.

Боловсролын их сургуулийн диплом "авахаар" болсны дараа мөн сургуулийн хуваарь зарна гэсэн 8803....дугаар руу залгалаа. Хуваарь зарах гэж байгаа хүн хижээл насны эрэгтэй бололтой. Тэрбээр нэг их юм ярьсангүй. Хоёр хувиар байгаа үнэ тохирч зарна, чи хэдээр авмаар байна. Нэгийг нь 600 мянган төгрөгөөр зарах санаатай байна. Гэхдээ ярина гэж хэлсэн шүү дээ гэв. "Найдвартай юм уу, миний нэрийг яаж бичих юм бэ" гэж асуутал "Найдваргүй бол юу гэж зарна гэж байх юм. Авбал ав  байвал бай" гэж ширүүллээ.

Ингээд яриа өндөрлөв. Ямар ч байсан үнэ тохирч чадвал 500-600 мянган төгрөгөөр Боловсролын их сургуулийн хувиартай болж болох нь ээ. Мөнгөтэй л бол улсын их, дээд сургуульд орох амархан болж   дээ. Ийнхүү "найдвартай" нөхдүүдтэй ярилцсаны дараа өөрт байгаа 10 дугаар ангийн гэрчилгээгээ "зарах"-аар шийдэв. Зарын эзэнд 2004 оны 10 дугаар ангийн гэрчилгээ чухал хэрэгтэй байгаа бололтой. "Яаралтай авна" зарынхаа ард тодоор бичсэн байв.

-Байна уу. Зарын дагуу ярьж байна. 10 дугаар ангийн гэрчилгээ авна гэсэн зар өгсөн байсан. Надад чиний сураад байгаа гэрчилгээ хоёр байна?
-Тийм би зар өгсөн юм. Хоёуланг нь авъя. Чи хэдээр зарах юм бэ.

-Би үнийг сайн мэдэхгүй юм. Чи хэдээр авмаар байна?
-Ерөнхийдөө 10 дугаар ангийн гэрчилгээ 300-500 мянган төгрөг байдаг юм. Тэгээд зарах уу.

-Миний нэр дээр байгаа шүү дээ. Түүнийг нь яаж өөрчлөх юм бэ?
-Тэрийг би өөрөө мэдээд өөрчилнө. Чи хэдээр зарахаа л хэлчих. Би үзэж байгаад үнэ тохироод авъя. Ингээд л 10 дугаар ангийн гэрчилгээгээ "зарахаар" боллоо. Амархан л юм. Гэхдээ диплом, хуваарь зарна, худалдаж авна гэсэн хүмүүс бүгд л найдвартай, санаа зоволтгүй гэж итгэл төгс хэлж байсан. "Найдвартай диплом"-ын ард хэн байгаа болоод тэгж итгэлтэй байна вэ. Найдвартай хуурагсад уу, Боловсролын яамны томчууд уу. Аль нь ч байсан иргэд хохирох нь л "найдвартай" байх.

Н.Пунцагболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан