Үзэмчин бол Монгол угсаатан. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг олон янзаар тайлбарладаг. "Үзэмтэй" газраас нүүж ирсэн учраас, "үзмэрч, төлөгч" байснаас ийм нэр олсон. Мөн "үзүүртэй, хурц шулуун" гэсэн утгатай үгнээс үүсэлтэй ч гэж ярьдаг.
XVI зууны дунд үе хүртэл Ойрад Монголчуудтай айл хөршийн ёсоор нутаглаж байгаад, баруун түмний зонхилогч Алтан (1507-1582) ханы газар нутгаа тэлэх гэсэн түрэмгий бодлогоос ихээхэн хохирол үзэх болсон зүүн түмний захирагч нар, Чахар (Цахар)-ыг авч Хангайгаас говийг гатлан Шар мөрний хойгуур Шанага боомтоос баруун Молташ хаалганаас зүүн тийш шинэ газар орныг эзлэн суух болсон.
Энэ их нүүдэлд Үзэмчин нар оролцож БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харьяанд баруун, зүүн хоёр хэсэг болон суурьшжээ. 1945 оны өвөл тэдний нэг хэсэг нь БНМАУ-д шилжин нутагласан байна. Дорнод аймагт нутаглан шинэ засаг захиргаатай болж аж төрөх болсон түүхтэй. Одоо Сэргэлэн, Баянтүмэн, Булган, Хэрлэн, Чулуунхороот сумдад үзэмчин ястнууд ихэвчлэн суурьшин амьдарч байна.
Үзэмчин нар нь цагаан идээний хувьд тараг бүрдэггүй. Шашин шүтлэгийн хувьд сүлд шүтдэг байснаараа онцлогтой. Бусад ястнаас онцгой өөр зүйл нь хөлийн өвдөг хамгаалсан гутлын түрүү ороосон "туушуу" хэмээх халхавч хэрэглэдэг.
Х.Соёл-Эрдэнэ