gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Отгонбаяр: ЮНЕСКО-д Монголын найман биет бус соёлын өв бүртгэлтэй байна

О.Ариунбилэг
Соёл урлаг
2010-12-08
0
Twitter logo

Соёлын өв нь зөвхөн хөшөө дурсгал, дурсгалт зүйлсийн цуглуулгаар хязгаарлагддаггүй. Энэ нь аман уламжлал, язгуур урлаг, нийгмийн зан үйл, баяр ёслолууд, байгаль, сав шим ертөнцийн тухай мэдлэг заншлууд, уламжлалт гар урлалын зүйлсийг урлах арга ухаан, мэдлэг зэрэг өвөг дээдсээс маань өвлөгдөн ирж, ирээдүй хойч үед өвлөгдөн уламжлагддаг амьд илэрхийлэл, уламжлалыг ч бас хамардаг.

Тэгвэл өнөөдөр энэ агуу уламжлалыг цааснаа буулгаж, хойч үедээ баримт болгон үлдээсэн, “Монгол үндэстний биет бус соёлын өв” номын нээлт боллоо. Энэ номонд  Монгол үндэстний биет бус соёлын өвийг 5 бүлэгт багтаан бичиж, түүний олон төрөл зүйлийг тайлбарлан бичжээ.

Биет бус соёлын өвүүдийг тайлбарлан, хялбаршуулан бичсэн 200 орчим хуудас бичлэгийг багтаасны зэрэгцээ соёлын өв, илэрхийллүүдийг илүү тод харуулах, тал бүрээс нь үзүүлж таниулах үүднээс 300 гаруй гэрэл зураг, зураг, дүрс, хээ угалз, билэг тэмдгүүдийг мөн оруулсан байна.

Энэхүү бүтээл нь өвөг дээдсийнхээ аугаа их өв соёлыг өвлөн эзэмшиж, түгээн алдаршуулах гэсэн хүн бүхэнд ач тус, буян хишгээ хайрлах нь дамжиггүй. Одоогоор энэ номыг 500 хувь хэвлээд байгаа бөгөөд удахгүй англи хэл дээр хөрвүүлэн дахин хэвлэлтэд өгөх ажээ.

Номын нээлтэд БСШУ-ны сайд С.Отгонбаяр болон Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Соёл, Урлагийн Хороо, БНСУ-ын Соёлын Өвийн Газар, ЮНЕСКО-гийн Үндэсний Комиссын төлөөлөгчид оролцлоо.

Мөн Уран зургийн галлерейд өнөөдрөөс 12-ныг хүртэл "Амьд уламжлал: Биет бус соёл" гэрэл зургийн үзэсгэлэнг үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэхээр болжээ. Энэ үзэсгэлэнд Соёлын Биет бус Өвийг Хамгаалах тухай Конвенцийн "Хүн Төрөлхтний Соёлын Биет бус Өвийн Төлөөллийн Жагсаалт" болон "Яаралтай Хамгаалах Шаардлагатай Соёлын Биет бус Өвийн Дэлхийн Жагсаалт"-уудад бүртгэгдсэн өвүүдээс сонгосон гэрэл зургуудыг дэлгэн харуулжээ.

БСШУ-ны сайд С.Отгонбаярын хэлснээр өдгөө ЮНЕСКО-д 54 улсын 80 гаруй биет бус соёлын өв бүртгэлтэй байгаагийн 8 нь Монгол улсынх ажээ.

Монгол Улс 2003 онд “Морин хуур бол уламжлалт урлаг” гэж дангаар нь бүртгүүлсэн бол 2005 уртын дууг “Монгол ардын уртын дуу” гэдэг нэртэйгээр БНХАУ-тай хамтран бүртгүүлжээ. 2009 онд Монгол ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, Монгол тууль, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг гэсэн гурван төрлийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгүүлээд байна. Мөн энэ онд “Монгол хөөмий”, “Монголын уламжлалт баяр: Наадам”-ийг тус тус бүртгүүлээд байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан