gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Арбитрын шүүх ба “Алтан Дорнод Монгол”

Улс төр
2010-05-03
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-05-03
Арбитрын шүүх ба “Алтан Дорнод Монгол”
Засгийн газар дахин Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах нь гэсэн мэдээлэл байгаа. "Монгол газар" компанид их хэмжээний зээл олгосон "Голдман сакс" хөрөнгө оруулалтын банк Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж "Монголын компани өр зээлээ яаралтай барагдуулж, "Олон овоот"-ын лицензийг тойрсон будлиантай асуудлыг яаралтай шийдэхгүй бол Арбитрын шүүхэд хандах болно" гэсэн утгатай захидал ирүүлсэн гэдэг. “Голдман сакс” хөрөнгө оруулалтын банк "Олон овоот" алт олборлох төсөлд 30 сая ам.доллар зээлсэн гэдэг.

Гэхдээ 27 сая ам.доллар "Монгол газар" компанийн дээрх төслийн санд орж гурван тэрбум ам.доллар зуучлагчдын хөлс болжээ. Өдгөө тус банк зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа учраас олон улсын шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа нь тэр. Үүнтэй зэрэгцэн "Алтан Дорнод Монгол" компани Олон улсын арбитрын шүүхэд Монголын Засгийн газрыг ялжээ гэсэн мэдээлэл ч гарах болсон.

Түүгээр ч барахгүй тус компанийн ерөнхий захирал С.В.Паушок ОХУ-д хэвлэлийн бага хурал зарлаж энэ тухай мэдээлэхдээ манай улсын сэтгүүлчдийг урих нь гэх яриа ч байгаа. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд гурван удаа олон улсын арбитрын шүүхэд дуудагдсаны сүүлийнх нь "Алтан Дорнод Монгол" компанитай холбоотой. Олон улсын арбитрын шүүхийн тавцанд Монголын Засгийн газар дуудагдсан хэргүүдийн талаар нэхэн сурвалжиллаа.

"Алтан Дорнод Монгол" ба 68 хувийн татвар
Тус компанийн захирал С.В.Паушик Монголын уул уурхайн салбарт богино хугацаанд хөлөө олсон нэгэн. Монголд ирснийхээ дараа зээл авч 1997 онд "Алтан Дорнод Монгол" компаниа байгуулсан гэдэг. Тухайн үед геологийн хайгуул хийх эрхтэй байсан тус компани 1999 оноос алт олборлож эхэлсэн мэдээ байна. Үүнээс хойш арав хүрэхгүй жилийн хугацаанд алт олборлолтоор Монголд хоёрдугаар бичигдэж жилд 25-40 тонн алт олборлодог болсон аж. Нутаг руугаа дүрвэхдээ 1500 гаруй хүний цалинг өгөөгүй гэж Монгол ажилчид гомдоллодог.

Зөвхөн ажилчдын цалинг ч биш манай улсад төлөх татвараасаа зайлсхийсэн хэргээр маргаан дэгдсэн. Өдгөө олон улсын Арбитрын шүүхээр шийдэгдэж байгаа уг маргаан анх Монгол банктай С.В.Паушок "Алт хадгалах, худалдах-худалдан авах гэрээ" байгуулснаас эхэлсэн ажээ. Энэ гэрээг "Алтан Дорнод Монгол" компани зарим бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор байгуулсан гэж ярих хүн олон. Тодруулбал, тус компани Монгол банкинд алтыг түр байршуулж, алтны борлуулалтад ногдох татвараас зайлсхийж, бага татвар төлж байжээ.

Гэтэл Татварын ерөнхий газар уг алтыг Монгол банкинд байршуулаагүй. Харин худалдсан учраас 68 хувийн татвар болох 56 сая төгрөгийг төлөх ёстой гэж төлбөр ногдуулсан. Харин "Алтан Дорнод Монгол" компани 68 хувийн татвараас ялгаварлан гадуурхсан гэж нэг тэрбум ам.долларыг Монголын Засгийн газраас авах ёстой гэж заргалдан 2007 онд Олон улсын Арбитрын шүүхэд хандсан. Харин тус компанийн дэд захирал Б.А.Игошин их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаад зуурдаар нас барсан билээ. Түүний үхэлд гадны нөлөө байгаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан юм.

"Арбитрууд удахгүй хариугаа ирүүлэх байх"
Засгийн газар болон "Алтан Дорнод Монгол" компанийн маргааныг хэлэлцэж байгаа олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр гарсан эсэхийг асуухад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ийм хариуг өгсөн юм. Арбитрын шүүх хурал өнгөрсөн оны тавдугаар сард Германы Франкфурт хотод болсон ч шийдвэрээ гаргаагүй байгаа. Арбитрын шүүх хурлаар уг асуудлыг Марк Лалондэгээр ахлуулсан гурван арбитр хэлэлцэж байгаа аж. Тэд эхний удаад хоёр асуудалд дүгнэлт өгч, шийдвэрээ гаргах аж.

Тодруулбал, ОХУ, Монгол Улс хоорондын хөрөнгө оруулалтыг дэмжих гэрээнд хоёр талын нэхэмжлэлийн тухай тусгасан эсэх. Мөн Монголын Засгийн газар "Алтан Дорнод Монгол" компанийн аль нь гэм буруутай вэ гэдгийг тогтоох аж. Харин хоёр тал нэгэндээ төлөх өр төлбөрийн талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэнэ. Гэм бурууг нь тогтоосны дараа шинэ арбитрууд томилогдож хохирлын хэмжээг тогтоох юм байна. Аль нэг тал нь буруутай гэсэн шийдвэр гаргахын тулд хоёр жил шахам сунжирч байгаа шалтгаан нь өнөөх "Зоос", "Анод"-ын хэрэгтэй холбогдоод байгаа аж.

С.В.Паушок "Зоос", "Анод"-ыг ашиглажээ

С.В.Паушок Монгол дахь компаниудаараа дамжуулан "Зоос", "Анод" банкийг ашиглан багагүй мөнгө халаасласан хэрэг нь саяхан илэрсэн бололтой. Тодруулбал, Японы "Иточу" компаниас тоног төхөөрөмж нийлүүлэхээр "Анод", "Зоос" банкуудад аккирдитив байрлуулжээ. Гэтэл "Иточу"-гаас нийлүүлэгч компанид шилжүүлсэн тоног төхөөрөмж, машин механизмын мөнгийг өр төлбөрөө дарахад ашиглаж байсан байна. Ингэхдээ нийлүүлэгчээс тоног төхөөрөмж авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Иточу"-д хүргүүлдэг байжээ. Үүнээс болж "Иточу" 74 сая ам.доллароор хохироод байгаа гэнэ.

Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам арбитрын бүрэлдэхүүнд мэдэгдсэн талаар эх сурвалж хэлсэн. Иймээс арбитрын хэлэлцэх асуудал сунжирсан бололтой. Манай Засгийн газар олон улсын арбитрын хуралд АНУ-ын "Милбанк", "Твийд энд Маклой" хэмээх өмгөөллийн пүүстэй хамтран ажиллаж байгаа. Энэ мэт зардалд таван тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Татвар төлөгчдийн багагүй мөнгийг шүүх хуралд зарцуулсан учраас хариу нь яаж гарах бол гэдэгт Засгийн газраас гадна иргэд анхаарлаа хандуулж буй. Нөгөө талаар манай тал ялалт байгуулбал, харийнхны сүйтгэсэн байгалийг нөхөн сэргээх, төлөлгүй зугтсан татварын өрөө авах дараагийн алхам хүлээж байгаа.

Муугаар бодож ялагдал хүлээвэл их хэмжээний жилийн төсвөөсөө ч давсан төлбөрт унах ангалын өмнө очно гэсэн үг. Гэтэл "Алтан Дорнод Монгол" компани үйл ажиллагаагаа сэргээнэ гэж Монгол ажилчдыг бүртгэж байгаа мэдээлэл байна. Нэг үгээр хэлбэл, ялалт байгуулж Монголоос дахин ашигт малтмал олборлоно гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Энэ талаар тус компанийн ажилчдаас тодруулахад "Цалинг нь өгөөгүй байсан ажилчдаа бүртгэж, ажлын хөлсийг нь өгсөн. Нэмж хүн аваагүй. Тэгээд ч манай компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Захирлууд нутаг буцсан" гэсэн юм.

Монголын түүхэнд олон улсын арбитрын шүүх
Монгол Улсын Засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд гурван удаа дуудагдсаныг дээр дурьдсан. Ингэхдээ нэгэнд нь ялалт байгуулж, нөгөөд нь хоёр тал эвлэрснээр төгсөж байжээ. Гурав дахь нь С.В.Паушокийн гэх хэрэг. Эхний удаад "Буян"-ийн Жагаа олон улсын шүүх рүү Засгийн газраа үдэж өгсөн байдаг. Одоогоос найман жилийн өмнө "Марубени" корпорациас "Буян" компани зээл авчээ. Үүнийхээ төлбөрт 23 сая ам.доллар төлөх байв. Гэвч өрнийхөө 18 сая ам,долларыг төлөхгүй луу унжсанаар "Марубени" корпораци Монголын Засгийн газрыг Английн шүүхэд дуудаж байжээ. Энэ хэргийг Лондон дахь арбитрын шүүх хэлэлцэж Монгол Улсын Засгийн газарт уг хэрэг ямар ч холбогдолгүй гэсэн шийдвэрийг 2005 онд гаргасан. Засгийн газар "Марубени" корпорацид өр төлбөргүй гэж шийдвэрээ гаргасан.

Энэ хуралд Монголын Засгийн газрыг төлөөлж Т.Алтангэрэл оролцож байжээ. Тэрбээр одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа бөгөөд "Алтан Дорнод Монгол"-ын асуудалд Засгийн газрыг төлөөлж оролцсон юм. Үүнээс гадна Италийн "Алстом Пауэр" компани "ТЭЦ-3" цахилгаан станцтай маргаан дэгдээж арбитрын шүүхэд хандаж байжээ. Тоног төхөөрөмж нийлүүлсний зардлаа нэхэмжилсэн энэ хэрэг хоёр тал эвлэрснээр нааштай шийдэгдэж байжээ.

Б.Цэцэгдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан