gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэл хүрээний гангачууд

2011-01-25
0
Twitter logo
0
Twitter logo
2011-01-25
Нийслэл хүрээний гангачууд
Нийслэл хүрээний гангачууд цаг улирал, ёс ямбандаа тааруулсан хувцас өмсөх дуртай байсан гэх. Хүрээнийхэн өвөл, хавар, намарт минж булга, халиу, хадны суусар, хэрмэн малгай хазгайдуухан тавих дуртай байсан бол, Дарьганга, Боржигон, Далай вангийн хийцийн эмээл, хазаар, нанжин гахай, санхи юу, хивсэн гөлөмтэй эмээл тохож, тэнзэн, зандан, суман, яшил ташуур барьж, алт, шармал, мөнгөн уртай цагаан хаш тээгтэй хэт хутга зүүдэг байжээ.

Мөн чүнчигноров, цагаан, ногоон хаш, шүрэн хөөрөг, халтар мана, сүүжин, пийсүү хөөргийг том жижгээр нь барьж, эд хөрөнгө, эрх сүрээ гайхуулж байхад, баяд ноёдын эхнэр хүүхдүүд, хатад авхай нар чүнчигноров пийсүү, үүлэнцэр шүрэн хөөрөг, хар сувдан хөөрөг хүртэл, барьж аймаг хошуудынхаа аль сайн дархан, уран оёдолчдоор хийлгэсэн, оёулсан хувцас хэрэглэлээрээ гангардаг байжээ.

Хатад хүүхнүүд ёстой л бие биенээсээ өрсөлдөн гангардаг байсан гэж ярьдаг. Тэр үед хүрээний хэсэг хүүхнүүд хятадуудтай ихээхэн сүжирхэж өнгөтэй торго дурданг олж авч гангардаг байсан аж. Мөн Оросын худалдаа эрчимтэй нэмэгдэж Орос худалдаачид ч бий болжээ.

Нийслэл хүрээнд байнга ажилладаг зургаан дэлгүүр, долоон пүүс байсан гэдэг. 1890-ээд оны сүүлч гэхэд хүрээнд Хятад иргэд олноор ирж суурьших  болсон  байна. Үүнээс улбаалан зах зээл эрчимтэй хөгжиж иржээ. Тэр бүү хэл Орос, Буриад, Америкийн дэлгүүрүүд ажиллаж Англи улсын пүүсийн дэлгүүр нээгдэж түүний дэргэд Хятад эзэнтэй халуун усны газар байсныг хожим Бүжид гэдэг эмэгтэй эзэмшин ажиллуулж байсан баримт ч байна.

Америк пүүсийн дэлгүүр нь Цагаан сарын өмнө цонхон дээрээ дуугарч хөдөлдөг хүүхэлдэй тавьчихсан хүмүүсийг шавуулчихсан байдаг байсан гэх яриа бий, Баруун дамнуурчны хоёр дахь гудамжинд Хүрээний том баяны нэг олон хашаа байшинтай Бээжин Содномдаржаагийн пүүс гэж байжээ. Гурав дахь гудамжинд өндөр Батмөнх, тарган Баяртын дэлгүүрүүд, нүүрний адагт Хятадын 35 их пүүсийн салбарууд байсан гэдэг.

Нийслэл хүрээний баруун өмнө Засагт хан, Сайн ноён хан, Дайчин ван, Түшээт ван, Баатар ван, Буриадын зэрэг хороодын иргэд амьдарч байж. Энэ хороонд худалдааны нэгэн гудамж байсан гэнэ. Хятад, Түвд, Оросын дэлгүүр, мухлаг, бүхээг ч ажилладаг байжээ. Харин Түвдийн дэлгүүр нь хоргой цэмбэ, арц хүж шашны холбогдолтой зүйл худалдаалдаг байжээ.

Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол, хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой эдийн дээдийг өмсөж зүүдэг байсан гэж ярьдаг.

Харин тэр үед хүүхэдтэй айл төдийлөн олон байсангүй. Гэхдээ хүүхдийг гоёж гоодож хэрд нь таарсан эд зүйлс хэрэглүүлдэг байжээ. Хүрээнд сувдан даруулга, сувдан сам зүүгээгүй хүүхэн ховор байсан гэх. Хүрээнийхэн зөвхөн Цагаан сараар гангалах биш цаг үргэлжид гоёж гангалдаг байсан байна.

Хүрээний хүүхнүүд шанз хөгжим их тоглодог байжээ. Хүрээний гангачуудын хороонд хөдөөнөөс ирсэн хүмүүс буудалладаг байж. Айл болгон аянчин гийчдийн морь малыг байрлуулах хашаатай байсны дээр өвс тэжээл бэлэн байдаг байсан аж. Хүрээний дээдэс ямбатнууд Цагаан сараар унах морио тусгайлан ирүүлж дэлийг нь зассан мориор гангарна. Тэд шинийн нэгний өглөө заавал морь унаж зүг чигээ гарган аль нэгэн овоон дээр гарч хийморио сэргээдэг байжээ.

Н.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан