“Гайз” хамтлагийн дуучин, “Монгол” телевизийн хөтлөгч Д.Лхагватай ярилцлаа. Түүний тоглосон “Эзэнгүй бөгж” кино удахгүй нээлтээ хийх гэж байна.
-“Гайз” хамтлаг тарсан уу. Энэ асуултад хамгийн эхлээд хариулт авмаар санагдлаа?
-Яг тарсан гэж хэлж болохгүй байх аа. Манай хамтлагийнхан бүгд жүжигчин мэргэжилтэй. Бид одоогоор мэргэжлийн уран бүтээлээ нэгдүгээрт тавьж байна. Ихэвчлэн дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байна даа. Дахин уран бүтээл хийх үү, яах вэ гэдгийг цаг хугацаа л харуулна.
-Та нарыг дахиад зун цас оруулахыг хүлээж байгаа сонсогч олон байгаа болов уу?
-Сонин содон зүйл нэг л байдаг. Олон дахин давтагдахгүй байх аа.
-Та телевизийн хөтлөгч хийж байгаа. Яагаад энэ төрөлд татагдах болов?
-Жүжигчин хүн ямар ч төрөлд үзээд алдахад болохгүй гэх газаргүй л дээ. Тэгээд ч телевизийн хөтлөгч манай мэргэжилтэй их ойр. Ярих, жүжиглэх, хүнийг яриулах чадвар гээд л дөхөм санагддаг.
-Тэгвэл та хэр сайн хөтлөгч бол. Өөрийгөө дүгнэвэл?
-Яах вэ. Дажгүй шүү. Өөртөө сэтгэл хангалуун байна. Би цаашид хөгжмийн нэвтрүүлэг хийх бодолтой байгаа. Мөн өөрийнхөө мэргэжлийн дагуу кино жүжигтээ тоглоно гээд л уран бүтээлийн зорилго их байна даа.
-Олон зүйл рүү анхаарал хандуулахаар яг гол зүйлээ хүссэн хэмжээндээ авч явж чаддаггүй тал бий. Таны чин зорилго юу вэ?
-Миний эзэмшсэн мэргэжилтэй нийцэж л байвал болно шүү дээ. Жүжигчин хүн яагаад дуугаа дуулж, нэвтрүүлэг хөтөлж болохгүй гэж. Телевизэд нэвтрүүлэг хийгээд явж байсан ч гэсэн шинэ дуу, киноны санаа төрж байна. Хөтлөгчийн мэргэжил бүх зүйлээрээ л миний хүсэл зорилготой холбоотой болохоор надад үүнээс татгалзаад байх юм байхгүй. Ер нь телевизийн нүүр царай байна гэдэг хэн бүхний хийгээд байх ажил биш. Маш хариуцлагатай. Одоо л олон телевиз гарч ирээд дуртай хүн нь хөтлөгч хийгээд байгаа болохоор хүмүүст нэр хүндгүй санагддаг байх. Гэхдээ цаг хугацаа энэ мэргэжлийн үнэ цэнийг харуулах байлгүй. Энэ ажил маань миний зорилгын нэг хэсэг л дээ.
-Сайн хөтлөгч байхад амархан уу, эсвэл таныг жаахан зовоодог уу?
-Би их хичээж байна. Ер нь телевизийн урлаг гэдэг арай өөр л дөө. Анхандаа надад хэцүү байсан. Одоо бол бусдын адил ажилдаа дадлагажаад л явж байна.
-Гайзын Лхагва нийгэм рүү чиглэсэн нэвтрүүлэг хөтлөөд гарч ирэхэд хүмүүс нэг л дасаж өгөхгүй байх шиг байсан?
-Гэхдээ одоо арай гайгүй болсон байх. Уг нь намайг урлагийн нэвтрүүлэг хийнэ гэж бодож байсан байх л даа. Гэнэт улс төр, нийгэм яриад эхлэхээр үзэгчдийн чихэнд дасахгүй байх нь аргагүй. Надад ч гэсэн нийгэм, улс төр гэхээр ойлгохгүйн бэрхшээл байсан. Харин одоо бол учрыг нь олдог болсон шүү.
-Нийгэм рүү чиглэсэн нэвтрүүлэг таны сонголт байсан уу?
-Тийм ээ. Хөгжмийн нэвтрүүлэг хийж болох л байсан. Гэхдээ арай өөр төрөлд хүчээ үзье гэж бодсон л доо. Мөн олон хүнтэй ярилцахад миний мэдлэгийн хэмжээ нэмэгдэж байна. Хүмүүст мэдээлэл хүргэхийнхээ хажуугаар би өөрийгөө чадавхижуулж байна гэх үү дээ.
-Тэгвэл энэ сонголт таны зорилго байсан уу. Аль эсвэл гэв гэнэт л хөтлөгч хийхээр шийдэв үү?
-Миний чин зорилго сайн жүжигчин болох. Би тэр зорилгоосоо хазайгаагүй. Одоо хийж байгаа ажил хүсэл мөрөөдлийн маань нэг жижигхэн хэсэг л дээ
-Хэдэн кинонд тоглосон бэ?
- Дөрвөн кинонд тогложээ.
-Туршлагажиж байна уу?
-Анх оюутны ширээнээс гарч байсан үеийнхээс арай өөр болж байгаа л даа. Гэхдээ болоогүй ээ. Ер нь жүжигчин хүн байнга суралцаж явдаг. Би түүнтэй л адил.
-Сайн кино хийх таны мөрөөдөл гэсэн. Үүндээ хүрэх ажил тань дөнгөж эхэлж байна гэж ойлгож болох уу?
-Хийсэн бүхнээ бодоод үзэхээр одоо л эхэлж байна. Лхагва гэдэг нэг ийм жүжигчин байдаг шүү гэдгээ харуулах цаг нь болсон гэж боддог.
-Таны эхний хийх алхам тань юу вэ?
-Сурах зүйл их байна. Телевизийн хөтлөгч хийгээд явж байгаа маань өөрийгөө илүү хөгжүүлж таниулах, задрах зорилготой л доо. Энэ маань ч мөрөөдлөө биелүүлэх эхний шат болох байх аа.
-Задарч, өөрийгөө таних тал дээр арай оройтоогүй байгаа. Оюутан байхдаа л хүн өөрийгөө нээдэг гэдэг?
-Янз бүр л дээ. Хүн сургуулиа төгсөөд л шууд жүжигчин болчихдог юм биш. Уран бүтээлч хүн амьдралд алхам тутамдаа суралцаж явахын нэг жишээ. Би дандаа эерэг дүрд тоглодог байж байгаад эсрэг дүрийн санал ирэхэд дахиад өөр ертөнцтэй танилцах шаардлагатай болдог. Тэр хэмжээнд өөр талаас нь өөрийгөө задлах шаардлага гардаг л даа.
-Таны тоглосон кино удахгүй нээлтээ хийнэ гэсэн байх аа?
-Тийм ээ. “Эзэнгүй бөгж” гэсэн нэртэй. Хайр сэтгэлийн сэдэвтэй кино байгаа. “Мазаалай” студи, “Логик” фильм хамтран хийсэн. Энэ кинонд мөрдөгчийн дүрд тоглосон. Их сайхан уран бүтээл болсон гэж бодож байгаа.
Т.Батсайхан http://niigmiintoli.mn/