gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй П.Сүхбат: Дөрвөн жил хилс хэргээр хоригдлоо, шүүх миний үнэн мөнийг олоосой

Нийгэм
2010-12-02
0
Twitter logo

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа, Хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй Монголын бурханы шашны Монгол уншлагат төв хийдийн тэргүүн хамба лам, П.Сүхбат өөрийгөө хилс хэргээр ял эдэлж байгаа хэмээн манай сонинд хандаж захидал ирүүлсэн юм. Тэрээр, захидалдаа “Хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй Пүрэвжал овогтой Сүхбат миний бие танай сониноор уламжлан санал бодлоо илэрхийлж, үнэн мөнийг олох хүсэлтэй байгааг харгалзан үзэж миний хүсэлтийг нийтэлж өгнө үү” гэсэн байв. Энэ дагуу бид тус хорих ангийг зорьж, түүнтэй уулзах хоёр цагийн зөвшөөрөл авч ярилцсан юм.

-Та өөрийгөө хилс хэргээр ял эдэлж байгаа гэж захидал бичсэн байна. Энэ талаараа тодорхой ярихгүй юу?
-Юуны өмнө миний хүсэлтийг хүлээн авч ирсэн танай сониныхонд маш их баярлаж байна. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өглөө болгон залбирал үйлдэж өргөлөө өргөж байсан хуварга хүн, би. Нэг л хар өдөр өр зээлд баригдаж юу ч хийхээс буцахаа байсан эмсийн хуйвалдааны хоморгонд өртөн торны цаана цөлөгдөж олон жил амьдаараа тарчлан суух хуулийн цээрлэлийг хүлээж байна.

-Эмэгтэй хүнээс болсон гэв үү?
-Монголд эртний эдлэлийн дэлгүүр гэж байгаагүй байхад би хуучны эдлэлийн цуглуулгатай байлаа. Түүх, намтартай ховор нандин бүтээлүүд болон Монгол судрыг 1986 оноос эхэлж би цуглуулж байсан юм. Тэдгээр ховор, нандин бүтээлээ Гандангийн дэнж дэх Гэсэр сүмийн хажууд нэгэн жижиг ТҮЦ-д анх үзүүлэн маягаар дэлгэж олны хүртээл болгож байлаа. Дараа нь тэр газраа “Дээдийн дээд оюуны орон буюу Сувади цогцолбор” нэртэй байгууллагыг байгуулсан. Хүний оюун ухаан, авъяас чадварыг хөгжүүлэх зорилготойгоор байгуулсан юм. Монголын ард түмэнд үеийн үед хадгалагдан үлдэх ёстой ч тоохгүй орхисон ном судар, Монгол дархчуудын ур ухаан шингэсэн маш олон үнэт бүтээлийг хадгалдаг байлаа. Үүнийг хэдэн хүн ард олонд хүргэнэ гэдэг маш хэцүү байсан.

Тусгай, бие даасан эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж судалсны үндсэн дээр цааш дэлгэрүүлэх ёстой. Гэвч төр, засаг нь анхаарахгүй болохоор санаа шулуудаж өв уламжлал үнэт бүтээлүүдийг хамгаалах, хөгжүүлэх ажлаа эхлүүлж байсан юм. Манай уран бүтээлчид үндэсний хөгжим, дархан мужаан, сийлбэр язгуур урлагийн дамжааг үнэ төлбөргүй ажиллуулж байлаа. Мөн иргэд аж ахуйн нэгжийн захиалгаар 1-25 ханатай, хээтэй хээгүй янз бүрийн гэр, тавилга хийдэг байсан. Багш, шавийн бичиг, хөтөлж байлаа. Миний хийсэн гээд байгаа хэрэг цаанаасаа зохион байгуулалттай гүтгэлэгийн чанартай байсан. Нэг хүүхнээс л болсон юм. Манай байгууллагын эзэмшлийн газрын талбай хааш хаашаагаа нэг га байсан. Энэ газрыг авах гэж санаархсан хүмүүс олон байж л дээ.

-Тэгэхээр тэр үеэс хэрэг эхэлсэн болох нь ээ?
-1997 онд би Тунгалаг гэдэг эмэгтэйтэй танилцаад, санаа нийлэн хамтран амьдрахаар болсон. Тунгалаг хуульч мэргэжилтэй, надаас хоёр насаар эгч хүн байсан. Гэвч мэргэжлээрээ ажилдаггүй байсан учраас би өөрийнхөө байгууллагад ажилд оруулсан. Гэсэн ч бид хамтдаа нэг жил амьдраад л салсан. Салалт надаас болоогүй. Би түүнтэй сайхан амьдрахыг л хүсч байсан. Гэвч, түүний зорилго миний байгууллага болон газрыг авах санаатай байсан юм билээ. Эхэн үедээ би мэдээгүй. Хамт амьдарч байхдаа надаас “Байгууллагынхаа газрыг 100 сая төгрөгөөр зарчихъя” гэж уурлаж, ятгадаг байлаа.

Тэгээд ална, тална гээд намайг байнга дарамталж, ном хурдаг өрөөний цонхыг хагалж, лам нарыг маань зоддог байсан. Тэр согтуу ирээд “Би хуулийн сургууль төгссөн. Танай байгууллагыг үргэлж хэлмэгдүүлэлт, дарамт, айдастай байлгах болно” гэж олон удаа намайг болон манай лам нарыг доромжилж байсан. Агсам тавьж, хөөж, зодох бол энүүхэнд байлаа. Тунгалаг 5-6 залууг авчран манай хаягийг эвдэж биднийг зодож нүддэг байсан. Энэ бол зохион байгуулалттай хэрэг байсан нь тодорхой. Би энэ талаарх гомдлоо Баянгол дүүргийн цагдаагийн газар, Хүний эрхийн хороо, Цагдаагийн ерөнхий газарт тухайн үедээ өгдөг байсан. Гэвч тэд ямар ч арга хэмжээ авч байгаагүй. Үүнийг гэрчлэх олон лам бий.

-Салчихсан ч таныг дарамталдаг байсан хэрэг үү?
-Тийм ээ. Би түүнээс салсан ч шууд хөөгөөд явуулчихаж чадаагүй. Өөрийнхөө байгууллагын санхүү, тооцоог хөтлүүлдэг болсон юм. Гэтэл тэр надаас салчихсан мөртлөө хүмүүст миний эхнэр гэж байнга худлаа ярьж, залилан хийдэг байсан байгаа юм. Тэр 6-7 удаагийн залилангийн үйлдэлтэй байсан юм билээ.

-Та тэгээд яг ямар хэргээс болж шоронд орчихсон юм?
-2001 онд нэгэн баян Хятад бизнесмений төрсөн өдөрт Тунгалаг бид хоёр очихоор болсон юм. Нэг байгууллагын хоёр учраас хамт явсан хэрэг л дээ. Би төрсөн өдөрт нь очоод удаа ч үгүй явсан. Гэтэл Тунгалаг, “Манай нөхөр намайг явууллаа” гэж хэлээд нөгөө Хятад бизнесментэй танилцаад, төд удалгүй 20 мянган ам.доллар авчихсан байгаа юм. Түүнийгээ надад огт хэлээгүй. Үүнийг нь би сүүлд цагдаа, сэргийлэх болоход нь л мэдсэн.

Үүнээс л болж 2006 онд шүүхээс ял сонссон юм. Нэг ёсондоо, Тунгалагийн өмнөөс миний эхнэр байсан гэж үзээд шүүхээс ял авсан. Гэтэл бид хоёрт гэрлэлтийн баталгаа ч байхгүй. Нэг жил хамт амьдраад салчихсан байсан үе. Намайг залилангийн хэргийг зохион байгуулсан гэж үзсэн юм. Ингээд 2006 онд шүүхээс би зургаан жил зургаан сарын ял авсан. Харин Тунгалаг зургаан жилийн ял авсан бөгөөд түүнтэй нийлж намайг гүтгэсэн Ж.Тэгшжаргал 5,6 жилийн авсан юм. Гэх мэтээр ярих юм бол их зүйл байгаа. Хоёр хүн нийлээд нэг хүнийг гүтгэхэд л нөгөө хүн нь шоронд явдаг болчихож дээ. Би яг л ийм гүтгэлгэд өртсөн юм. Хоёулаа нийлж байгаад намайг “Толгойлогч” гэж худлаа гүжирдсэн.

-Шоронд орсон хүн болгон л өөрийгөө хилс хэргээр ял эдэлж байна гэдэг биз дээ. Та өөрийнхөө буруугүйг юугаар нотлох вэ?
-Монголд хилс, гүжир хэргээр шоронд орсон хүн олон байдаг юм байна. Гэвч тэд хэзээ ч үнэнийг хэлж чадахгүй. Ярих юм бол дотор, гаднаасаа янз бүрийн байдлаар дарамтлуулах, цаашлаад амь насаа ч алдах аюултай. Адаглаад хорих хугацаагаа сунгуулах, гаран гартлаа байнгын дарамтад байна гэсэн үг. Надад ч энэ байдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. Гэсэн ч би үнэнийг л хэлж байна.

-Та илүү тодорхой яриач?
-Үнэхээр би энэ хэргийг зохион байгуулсан байсан бол ингэж өршөөл гуйж үнэн мөнийг олж өгөөч гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахгүй байх байсан. Манай хэдэн ламыг хөөж явуулаад газрыг нь авчихсан. Миний чингэлэгт байсан цуглуулга ч байхгүй болсон. Ашиг сонирхол нь ердөө л ийм байна. Үнэхээр л би Тунгалагтай нийлж залилан хийсэн юм бол бид хоёрын хэн нэгэн нь хэргээ хүлээгээд бага ял аваад гарах байлаа. Гэтэл тийм зүйл огт алга. Хамт шоронд орлоо шүү дээ. Би энд дөрвөн жил хоригдох хугацаандаа холбогдох шатны бүх газарт тасралтгүй өргөдөл бичсэн. Гэвч асуудал одоо болтол шийдэгдээгүй л байна.

Би лам хувцастайгаа шоронгийн хаалгаар орж ирсэндээ маш их гутардаг. Үнэхээр өөрөө хэрэг хийчихээд орсон бол надад гомдох зүйл байхгүй. Би шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон. Бас өөрийнхөө талаас гэрч гаргаж байгаагүй. Аргагүй шүү дээ намайг буруугүйг нотлох бүх баримтыг Тунгалаг надаас хүчээр, дээрэмдээд аваад явчихсан. Ингээд л шүүх намайг буруутай гэж шийдвэрлэсэн. Тунгалаг өөрийгөө хэн нэгний золиос болсон мэтээр ойлгуулж их мөнгө авах гэсэн санаархалтай байгаа. Бүлэг хэрэг болохоороо улам хүндэрдэг юм байна. Энд орж ирээд л мэдлээ.

-Таныг гэм буруугүйг нотлох боломж бий юм уу?
-Намайг гэм буруугүй гэдгийг шүүхээс нотолж өгөөсэй гэж л хүсч байна. Би хэнээс ч хэдэн ч төгрөг худлаа ярьж, хууран мэхэлж аваагүй. Үнэхээр би өөрөө хэн нэгнээс очоод залилан хийчихсэн бол тэр хүн гарч ирэх хэрэгтэй. Гэвч тийм хүн нэг ч байхг үй. Би хэрэг хийгээгүй байж хэрэг хийсэн нэр зүүж дөрвөн жил хоригдлоо. Одоо хангалттай. Ялаа эдэлж дуусаад гарахаар хүн бүхэн намайг муу нүдээр л харна. Тиймээс л би буруугүй гэдгээ мэдэгдэж байгаа юм.

Эндээс гараад би улс орон, ард түмэндээ хэрэгтэй сайн зүйлсийг хийх болно. Одоо үед үнэн, худал болж худал үнэн болдог болчихсон цаг болж дээ. Үндсэн хуулийн зарчим буруу байна. Хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын 40 хувь нь шоронд орохгүй байх боломжтой. Мөнгөтэй хүн хэзээ ч шоронд ордоггүй. Шоронд орсон нэг хүний цаана дор хаяж таван хүн давхар хохирч байгаа. Үүнд л маш их харамсдаг. Монголын бүх хүн шоронжсон сэтгэхүйтэй болж хувирч байна.

-Эртний соёлын арвин их өв сан, уран дархчуудын ур ухааныг ард олондоо дэлгэрүүлж байсан гэлээ. Хэр их үнэт зүйлс байсан бэ?
-Манайд эртний ном судар, домбо, чулуун эдлэл зэрэг гурван сая гаруй цуглуулга байсан. Угсаатны цогцолбор музей гаргах зорилготой байсан юм. Тэр үед манайд бүх хааны хөрөг байдаг байлаа. Зөвхөн морин хуур л гэхэд 20 гаруй төрөл, мөнгөн цөгц 600 гаруй ширхэг байсан. “Агуйд нуусан үнэт эдлэл, бурхан номын зүйл бий, түүнийг очиж аваарай” гэсэн захиас хүртэл байлаа шүү дээ. Тийм ч учраас энэ хэргийн үнэн мөнийг олохын тулд дөрвөн жил хөөцөлдөж байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд холбогдох шатны байгууллагуудад олон удаа өргөдөл бичсэн. Одоогоор тоймтой хариу ирээгүй л байна. Харин ч бүр мөрдөн байцаах газраас нэг байцаагч ирээд, “Яасан их өргөдөл бичдэг гар вэ. Чиний авсан ял багадаад байна уу. Нэмүүлээд өгч чадна шүү” гэж заналхийлээд явсан.

-Дээрх ярианаас харахад танай байгууллагын үйл ажиллагааг дэмждэг хүн цөөхөн байсан юм шиг санагдлаа?

-Тэр үед манай цогцолбороос зохион байгуулсан ажил хэнд ч хэрэггүй юм шиг санагдаж байсан байх. Гэтэл үр дүн нь маш удаан хугацааны дараа л мэдэгдэх байсан юм. Ер нь хүүхдэд сайн хоол хүнс өгөхөөс илүүтэй оюун ухаан, авъяас билгийг нь хөгжүүлэх нь зүйтэй гэж би боддог. Тийм ч учраас хүүхдүүдэд насаараа дундаршгүй хөрөнгө өвлүүлэхийг хүсдэг байсан. Үйл ажиллагаагаа явуулж байх үед манай цогцолборт нэг хүүхэд гишүүнээр элсэж бүх төрлийн морин хуурыг хийж сурсан юм. Сурсан зүйлээрээ зуныхаа амралтаар жуулчны баазад очиж морин хуур хийж зараад сард 120 мянган төгрөгийн орлого олдог байсан гэдэг.

Энэ мөнгө 2001 онд их мөнгө байсан шүү дээ. Манай байгууллага хүүхэд залуучуудыг үнэ төлбөргүй сургах зорилготой ажиллаж байсан. Байрлаж буй эл газар бол үнэндээ бараг хог хаядаг газар болчихсон байсан. Бид анх тэр газрыг цэвэрлэхэд үхсэн хүний яс, нохойны 20 орчим сэг, 20 тонн гаруй барилгын суурийн хавтангийн хагархайг зайлуулж хаясан. Манай байгууллагатай хамтран ажиллаж, Угсаатны зүйн музей, Монгол зан үйлийн өргөө байгуулъя гэдэг хүсэлт гадаадын улс орнуудаас их ирдэг байлаа. Гэлээ ч энэ ажлаа Монголдоо хамгийн түрүүнд эхэлье гэж би бодсон. Харин дараа нь бусад оронд салбараа нээх бодолтой байсан юм. Цогцолборын хамт олон орон нутгаар явж сурталчилгаа хийж салбараа байгуулж байсан. Бид үйл ажиллагаагаа эхлээд нэлээд олон уран бүтээлчтэй хамтарч ажиллаад 2000 гаруй уран бүтээлчдээс нэгдсэн байгууллагыг байгуулсан.

Хөөмий, ардын хөгжим, уран нугараачийн хичээл заадаг олон сайхан багш байсан. Одоо харин олонхи нь бурханы оронд очиж дээ. Тэр үед байсан багш нар энэ бүхнийг ярилцаж байгаад санаа нэгдэн Монгол уламжлалт зан үйлийн өргөө байгуулъя гэж тохиролцсон. Ингээд 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэ үед би ганцаараа зүтгэж байсан. Нэлээд олон тэтгэлгийг явуулж байсан. Гадаад руу Монгол гэрийг үзэсгэлэн худалдаанд явуулж эхэлсэн. Энэ байгууллага маань цаашаа багш нараа бэлтгээд, уран бүтээлээ хийж, сайн сурсан хүүхдүүдээ багш болгох зорилготой байсан юм. Төгссөн хүүхдүүд маань багшилснаар Монгол зан үйлийнхээ талаар дэлгэрүүлж сайн зүйлс хийх байсан юм.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Пүрэвжал овогтой Сүхбат миний биеийг Төрийн минь сүлд өршөөн соёрхож, үнэн мөнийг нь олоход туслаач гэж гуймаар байна.

О.Эрдэнэбүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан