Атомын цахилгаан станцтай болох нь Монгол Улсын тэргүүлэх зорилтод хэдийн багтсан. Харин станцаа чухам хаана, хэзээ барих нь бүрхэг хэвээр. Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн судалгааны баг өнөөгийн болон ирээдүйд өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг атомын цахилгаан станцаар нөхөх боломжтой эсэхийг судалжээ.
Энэ дагуу "Монгол Улсад цөмийн энергийг ашиглах нь сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр болсон юм. Хурлыг нээж Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат "2009-2010 онд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах салбарт ОХУ, Япон, БНЭУ, БНФУ, БНХАУ, АНУ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Мөн ОХУ, БНФУ-тай хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын үндсэн зорилтын нэг нь цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг барих, ажлын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Цөмийн энергийн газар тодорхой арга хэмжээ авч иржээ. Тэдгээрийн нэг нь "Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа" төсөл. Үүнийг хэрэгжүүлэхэд ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Газар зүйн хүрээлэн, Одон орон геофизикийн судалгааны төв, "Эрчим" корпораци зэрэг олон байгууллага оролцож буй. Төслийн хүрээнд зохион байгуулсан энэ хурлын гол зорилго Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хэтийн төлөв, цөмийн эрчим хүчийг ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах" гэсэн юм.
2020 онд 2480 мВт эрчим хүч хэрэгтэй
Аливаа улс орны хөгжлийг нано технологи, биотехнологи, цөмийн эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Цөмийн эрчим хүч ашиглах нь байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд ч сөрөг нөлөө багатай. Цаашлаад манай экспортын бүтээгдэхүүний нэг нь цөмийн эрчим хүч байхыг үгүйсгэх аргагүй билээ. Гэхдээ цөмийн эрчим хүч гэхээр иргэд атомын аюул заналыг илүүтэй төсөөлдөг. Магадгүй энэ талын мэдлэг, зөв ойлголтгүйтэй холбоотой.
Үүнийг дагаад атомын цахилгаан станц барих зорилт хүмүүст түгшүүр, болгоомжлол ч төрүүлж байж мэднэ. Гэхдээ бид цөмийн энергийг амьдрал ахуйдаа хэдийн хэрэглэж заншсан. Эмнэлгийн ЭХО аппаратад харуулж, лазер эмчилгээ хийлгэж үзээгүй хүн үгүй. Айл гэр, албан байгууллага бүр компьютер болоод бусад техник хэрэгсэл ашигладаг. Энэ бүгд цөмийн энергийн нэг хэсэг нь. Өнөөдөр улс орны 15-30 хувь нь цөмийн эрчим хүчийг энгийн хэрэглээ болгон ашигладаг.
Ураны салбарт манайхтай хамтран ажиллах сонирхолтой Франц 1890 оноос цөмийн эрчим хүчийг ашиглаж эхэлсэн түүхтэй. Тус улсад анхны атомын цахилгаан станцыг 1965 онд байгуулсан бол өдгөө 59 станц ажиллаж байгаа аж. Манайд атомын цахилгаан станц барих үндэслэл, хүчин чадлын сонголтын талаар академич Б.Чадраа "Эрчим хүч бол хөгжлийн тулгуур. Нийгмийн бүх салбар, жижиг дунд үйлдвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэр эрчим хүчгүйгээр хөгжинө гэж үгүй. Ялангуяа, уул уурхайг түшиглэж хөгжих өнөө үед.
Гэхдээ эрчим хүчийг бас хязгааргүй үйлдвэрлэж болохгүй. Үүнийг экологийн даацаар тодорхойлно. Гол нь цөмийн эрчим хүчийг ашиглах хууль эрхзүйн орчин бүрдсэн. Энэ бол маш чухал хэсэг. Манай улс цахилгаан эрчим хүч импортлогч. Хоёрдугаарт, нүүрс шатааж цахилгаан эрчим хүчний 70 хувийг гаргадаг. Гуравдугаарт, өнөөгийн эрчим хүчний нийлүүлэлт цаашдын хэрэгцээг хангах боломжгүй болсон. Ялангуяа, манай бүх цахилгаан станцын ажиллах хугацаа дууссан. Гэхдээ экологи, байгаль орчинд хор хохирол учруулах ёсгүй.
Нүүрс нь бурхнаас заяасан асар их баялаг ч экологийг доройтуулдаг. Хүмүүсийг эмчилгээгүй өвчнөөр өвчлүүлдэг. Нүүрсэнд уран, тори зэрэг цөмийн цацраг идэвхт бодис ихээр агуулагддаг. Ялангуяа, нурам үнсэнд нь. Жишээлбэл, нүүрсний цахилгаан станц ижил чадлын атомын цахилгаан станцаас 100 дахин их цацраг идэвхт бодис ялгаруулдаг. Иймээс эрчим хүчний шинэ эх үүсвэр хэрэгтэй. Өдгөө орон сууцны томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Түүнчлэн уул уурхайд ойрын жилүүдэд эдийн засгийн өсөлт 15.8 хувьд хүрнэ. Харин 2015 онд ДНБ нь 2000 оныхоос 17 дахин өсөх төлөвтэй. Энэ бүхэн эрчим хүчний хэрэгцээг их шаардана гэсэн үг. 2020
онд 2480, 2035 онд 10 мянга орчим мВт эрчим хүч хэрэгтэй гэсэн тооцоо бий. Сүүлийн үед гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад манайхаас 10 мянган мВт эрчим хүч авах сонирхолтойгоо
мэдэгдсэн. ОХУ зүүн Сибирьт, Хойд Солонгос ч авахаа мэдэгдсэн байдаг" гэв.
Одоогийн байдлаар аль улстай хамтран атомын цахилгаан станц барихаа төлөвлөөгүй аж. Гэхдээ манай ураны болон атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо цөөнгүй улс орон мэдэгдсэн билээ.
Атомын цахилгаан станц ашигтай юу
Атомын цахилгаан станц барьж байгуулснаар 18 жилийн дотор ашгаа өгөх тооцоог эрдэмтэн, судлаачид гаргажээ. Мөн 1000 мВт-ын атомын цахилгаан станц барихад ойролцоогоор 500-1000 ажилчин, мэргэжилтэн хэрэгтэй гэнэ. Энэ бүхний эхэнд байх асуулт нь цөмийн цахилгаан станцаа хаана барих вэ гэдэгт чиглэнэ. Одоогоор эрдэмтэн, судлаачид 4800 мВт-ын хүчин чадалтай атомын цахилгаан станцыг говь, төвийн бүсэд, баруун бүсэд 100-200 мВт-ын хүчин чадалтай станц байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрээд буй аж.
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цогтсайханаас энэ талаар тодруулахад,
-Боломжтой гэсэн гурван цэгийг сонгож газар дээр нь судалгаа хийсэн. Эхнийх нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Тэрэгтийн тал. Удаах нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Хөмөлтэй хэмээх газар. Сүүлийнх нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг. Гэхдээ хамгийн тохиромжтой нь эхнийх юм. Энэ бүс нутаг олон улс болон орон нутгийг холбосон төмөр замтай. Баянтал сум хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто замтай. Байгалийн тогтоц тохиромжтой. Хэрвээ энд атомын цахилгаан станц байгуулбал ОХУ болон БНХАУ-д эрчим хүч экспортлох боломжтой гэв.
Станц барихад шаардагдах өртөг зардал ч олны сонирхдог зүйл. Ерөнхийдөө 1000 мВт-ын хүчин чадал бүхий атомын цахилгаан станц барихад хоёр тэрбум ам.доллар хэрэгтэй. Дулааны цахилгаан станц барихаас илүү өндөр зардалтай гэсэн үг. Гэхдээ барьчихсан тохиолдолд эдийн засаг, байгаль орчинд эерэг үр дүн үзүүлэхээс гадна дулааны цахилгаан станцаас илүү хямд өртгөөр цахилгаан, дулаан үйлдвэрлэх боломжтойг бид бодох ёстой. Агаарын бохирдолд ч сөрөг нөлөөгүй гэдгийг тооцох хэрэгтэй аж.
Ж.Сүрэн