Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өчигдөр 15.00 цагаас хуралдах байсан боловч тодорхой бус шалтгааны улмаас хойшиллоо.
Тус хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй. Гишүүдийн ирц 50 хувь буюу таван хүн байхад л хурлаа хуралдуулах боломжтой аж.
Энэ удаагийн хуралдаанаар Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүдийн тавьсан гомдлыг хэлэлцэх байлаа.
Эдгээр дүүргийн ардчилсан намын хорооны гишүүд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын шийдвэрийг хууль бус, намын дүрмээ зөрчсөн гэж үзсэн.
Тэд долоо хоногийн өмнө нийслэлийн АН-ын байрны өмнө суулт зарласан бөгөөд амралтын өдөр ч суултаа үргэлжлүүлсэн байна.
Суулт зарлагчид "Хяналтын ерөнхий хороо хурлын товоо зохион байгуулалттайгаар хойшлуулсаар байгаад хэлэлцэх ёстой 14 хоногоо дуусгаж ҮЗХ-ны шийдвэрийг хэвээр нь үлдээх гэж байх шиг байна. Хэрэв шийдвэр хэвээр үлдвэл тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөнг тус намын төв байрны урд гэр барин зарлахаа мэдэгдсэн.
"Харин намын анхан шатныхаа дуу хоолойг сонсохоор Булган аймгийг зорьсон АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат томилолтоо дуусгаад өнөөдөр нийслэлд ирэх гэнэ.
С.Уянгазул http://niigmiintoli.mn/