Эх орноо хамгаалж, эр хүн болно хэмээн аавын хөвгүүд цэрэгт морддог. Харин энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ. Гэтэл 2010 он гарсаар хилийн болон дотоодын цэрэгт хэд хэдэн удаа гарсан азгүй явдлууд эцэг эхчүүдэд айдас төрүүлэх болжээ. Цэрэгт байхдаа амиа хорлосон хүүгийн ээж "Хоёр дүүг нь мөрдөстэй алуурчдад итгэж явуулж чадахгүй. Нэгийнх нь амийг авчихаад нөгөө хоёрыг нь бас цэрэгт татна гэж байхгүй биз" хэмээн ярьж байсан.
Энэ мэт тохиолдол нь эцэг, эхчүүдэд хүүгээ цэрэгт явуулах хүслийг бууруулах хандлагатай болгоод байгаа юм. Тэгээд ч цэргийн ангиудад гарсан золгүй явдлуудын талаар нэлээд баримт бий. Заримаас нь эргэн сануулъя. Байгалийн гоц халдварт өвчний Онцгой объектод харуулд гарч байсан дотоодын 105 дугаар ангийн байлдагч амиа хорлосон.
Шалтгаан нь тодорхойгүй ч Шүүх эмнэлгийн дүгнэлт "өөрийгөө боомилсон гэж гарсан. Гэтэл ар гэрийнхэн энэ дүгнэлтэд итгэдэггүй. Учир нь хүүгийн цогцсыг бүрэн бүтэн байхад нь бус харин задлан хийснийхээ дараа ар гэрийнхэнд нь үзүүлсэн. Түүнчлэн талийгаачийн хүзүүнд нь бууны араар цохисон гэмээр хөхөрсөн сорви байсан гэдэг.
Мөн Өвөрхангай аймгийн 256 дугаар ангид алба хааж байсан халагдах цэрэг оройн хоолны цагаар өөрийгөө боомилсон. Сонгино Хайрхан дүүргийн харьяат түүний шинжилгээний хариуд ар гэрийнхэн нь сэтгэл дундуур байсан.
Түүгээр ч зогсохгүй энэ онд гэхэд л Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн отрядын заставын даргыг ангийн захирагч нь зодож амийг нь хөнөөсөн. Түүний дараа дөрвөн байлдагч үгсэн тохирч зохион байгуулалттайгаар дарга, хамт алба хааж байсан байлдагчдынхаа амийг бүрэлгэсэн зэрэг хэргүүд гарсан. Эдгээрээс үүдэн иргэдэд айдас төрөх болсон.
Харин дээрх хэргүүдийн шалтаг, шалтгааныг тогтоосон хэдий ч ар гэрийнхэн болон холбогдох хүмүүс эцсийн шийдвэртэй санал нийлэх нь ховор байдаг билээ. Энэ бүхнээс үүдэн БГД-ийн IX хороон дээр хүүгийнхээ цэргийн зарлан авсан нэгэн ээжтэй уулзлаа. Тэрбээр энэ жил хүүгээ цэрэгт явуулах боломжгүй учраас албаны хүнээс тодруулахаар яваа нь энэ аж. Тэнд байсан хүмүүсийн олонх нь энэ хүний адил асуудлаар яваа бололтой. Тэдний нэг нь "Хүүд маань цэргийн зарлан ирсэн. Хоёр жил л аргалчихвал болох гээд байдаг.
Мөнгө төлөөд хаалгах гэхээр чадал хүрэхгүй юм. Явуулъя гэхээр сүүлийн үед цэрэг эрс хорвоог орхиод байхад юунд итгэж явуулах вэ дээ. Айгаад байх юм. Уг нь өөрөө ганц жил юм чинь яваад ирье л гээд байна. Гай таарч янз бүрийн юм болбол яана. Урьдын сайхан цаг шиг үр хүүхдээ эр цэргийн албанд нь сэтгэл дүүрэн мордуулах ч зориг алга.
Цаагуур чинь хүмүүс ер нь тиймэрхүү бодолтой байна" хэмээн өөр хоорондоо ярилцаж байв. Тэдний ярианд оролцож.
-Танай хүү хэдэн настай вэ. Өөрөө явах дуртай байгаа бол явуулчихвал яасан юм бэ?
-Хүү маань 24 настай. Хүүгээ явуулчихвал бид яаж амьдрах билээ дээ. Бага насны хүүхэдтэй. Эхнэр нь ажилгүй. Ажил хийж амьдралаа залгуулж байгаа хүн нь явчихвал ёстой хэцүүднэ. Тэгээд ч сонин, телевизээр тэнд тийм цэрэг үхлээ, энд ч ийм дарга алууллаа гэх мэт элдвийн юм сонсогдоод байхад... хэмээн хариулсан юм.
Энэ эмэгтэйтэй ижил шалтгаантай хүмүүс нэлээд байсан. Харин тэд хүүхдээ явуулчихвал тэгж ингэж эндчих вий гэхээс гадна ар гэрийн гачигдлаар цэрэгт явахгүй байх хуулийн зохицуулалт байдгийг тэр бүр мэддэггүй аж. Иймээс тэдэнд мэдээлэл олгох үүднээс мэргэжлийн хүнтэй уулзаж ярилцсан юм.
ЗХЖШ-ын хэлтсийн дарга Н.Бумцэнд: Цэргийн албыг гурван төрлөөр хааж болно
-Цэргүүдтэй холбоотой золгүй тохиолдол он гарсаар хэд хэдэн удаа гарлаа. Үүнээс болоод иргэд хүүхдээ цэрэгт явуулах сонирхол нь багасаж байгаа гэдэг. Асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ?
-Энэ асуудалд бидний зүгээс хариулт өгөх боломжгүй юм. Яагаад тийм хэргүүд гараад байгаа шалтгааныг хууль хяналтынхан хариуцах ёстой. Золгүй явдлууд гарсныг үгүйсгэхгүй ээ. Ер нь цэргийн анги нэгтгэлийн ерөнхий асуудлыг нь Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцдаг.
Ямар шалтгаанаар ийм хэргүүд гараад байгааг тухайн анги, байгууллагынхан л мэдэх хэрэг. Мэдээлэл иргэдэд яаж хүрч байгаагаас бас шалтгаалж байгаа байх. Гэхдээ үүнээс болоод цэрэгт явах хүсэлгүй болно гэж бодохгүй байна.
-Эцэг эхчүүд нь дургүй байгаа ч сүүлийн жилүүдэд цэрэгт явахыг хүссэн залуус их болсон гэсэн. Энэ жил хичнээн цэрэг татахаар төлөвлөгдсөн бэ?
-Улсын нууцын зэрэглэл гэж бий. Тэр дундаа цэрэг, хүчний байгууллагынхантай холбоотой тоо баримтыг нээлттэй хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалттай байдаг учраас тодорхой тоо хэлэх боломжгүй байдаг.
Сүүлийн үед цэрэгт явах хүсэлтэй залуус олон байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж үзэж байгаа. Юу вэ гэхээр манайхан гадаадад цэргийн баг явуулж олон улсын аврах ажиллагаанд оролцож, улсынхаа зэвсэгт хүчний чансааг дэлхийд сурталчилж байгаад залуус татагдаж буй юм. Бас гэрээт цэргийн алба хааж байна. Цалинтай, баталгаатай ажлын байртай ч болгож байгаа. Мөн өнөөгийн залуусын маань эх оронч сэтгэлгээ нь тэднийг цэргийн алба хаах хүсэлтэй болгож байгаа болов уу.
Цэргийн бүх л ажиллагаа тооцоо төлөвлөгөөтэй байдаг. Жил бүр хэдэн хүнийг цэргийн албанд татах ёстой гэдгийг баталсан хяналтын тоо ч гаргадаг. Энэ тоондоо л багтаах ёстой л доо. Гэтэл зарим нь үүнийг мэдэхгүйн улмаас хэл ам гаргах тохиолдол байдаг. Манайхаас бүх дүүрэг, аймаг, орон нутгийн цэрэг татлагын товчоонд цэрэгт явах хүсэлтэй залуусын эрүүл мэндийн үзлэг, иргэний бичиг баримтын бүрдүүлэлт, гэмт хэрэг хийж байсан эсэхийг нь тодорхойлох, ёс суртахууны зөв төлөвшилтэй байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байгаа.
-Цэрэгт явах боломжгүй хүмүүсийг яаж чөлөөлөх вэ?
-Цэргийн албыг хаах гурван төрөл байдаг. Өөрийн биеэр алба хаах, мөнгөн төлбөрөөр, дүйцүүлэх албаар хаах гэж. Залуус маань ажил төрөлтэй, эсвэл цэргийн алба хаахыг хүсэхгүй байгаа тохиолдолд тэдний үзэл бодлыг хүндэтгэн үзэж дүйцүүлэх албаар хаалгадаг.
Энэ нь хоёр жилийн турш дуудсан цагт жагсаалд оролцож байх хэрэгтэй. Хэрвээ ажилладаг бол, хуулиар ажлаас нь чөлөөлөх ёстой гэдгийг заагаад өгчихсөн. Тэгээд ч заавал цэргийн алба хаах ёстой гэсэн хуулийн заалт шинээр оруулсан шүү дээ. Мөнгөн төлбөр бол ойлгомжтой. Харин цэргийн алба хаах боломжгүй, жил бүр татлагын үеэр дахин дахин дуудагдахгүй байх боломжтой. Манай залуус ч гадаад руу их явах болсон.
Тиймээс энэ хэлбэрээр нь хаах боломжийг бас бүрдүүлсэн байдаг. Мөн ар гэрийн гачигдалтай, их дээд сургуульд сурдаг залуусыг холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд чөлөөлөгдөх боломжтой хуулийн зохицуулалт бий. Тухайлбал, хоёр хүүхэдтэй бол, нэг хүүхэдтэй ч хоёр нас хүрээгүй бол, асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн гэрт нь байгаа бол гэх мэт тохиолдлуудад чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байгаа.
Ц.Бямбажав http://niigmiintoli.mn/