gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүнсийг хог дээр хаяхаа больё

Дэлхийд
2011-05-18
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2011-05-18
Хүнсийг хог дээр хаяхаа больё
НҮБ-ын Хүнсний байгууллагын бэлтгэсэн илтгэлд (FAO) дэлхий дахинд жилд дунджаар нэг тэрбум тонн хоол хүнс хаяж байна гэж тэмдэглэжээ. Энэ нь дэлхийн өлсгөлөнд нэрвэгдэгсдийг хооллоход ч хүрэлцээтэй аж. Хүнсний нөөцөнд ингэж хариуцлагагүй хандах нь шинэ хямрал үүсгэж магадгүй гэж НҮБ-ын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Жил бүр хог дээр хаяж байгаа 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн гэдэг нь энэ хугацаанд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг нь юм гэж НҮБ-ын илтгэлд бичсэн байна.
Хүнс, хүнсний бүтээгдэхүүний алдагдал хоёр зүйлээс болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэгд, хүнсийг үйлдвэрлэх болон хадгалахад шаардлагатай дэд бүтэц байхгүй. Энэ нь эхний ээлжинд хөгжиж байгаа улсуудад хамаатай.

Иймээс алдагдал 630 сая тонн хүнс болжээ. Хоёрт, хөгжингүй улсуудад гаргаж байгаа харьцангуй их хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүний хаягдал нь 700 сая тонн болсон байна. Үүнээс харахад баян, ядуу иргэдэд хүнсний бүтээгдэхүүний хуваарилалт буруу байгаа аж. Иймээс "Алтан тэрбумтан" гэж нэрлэгддэг их хэмжээний хүнсний хэрэглээг эхний ээлжинд өөрчлөх хэрэгтэй гэж НҮБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.

Хөгжингүй улсууд тэр дундаа Европын холбооны улсууд хүнсийг хэрэглэх хугацаа нь дуусаагүй байхад хог дээр хаядаг аж. Ийм хаягдал нь иргэд хүнсийг их хэмжээгээр худалдаж аваад сурчихсантай холбоотой гэнэ.

Мөн худалдааны төвүүд "гурван кг ав. Тэгвэл хөнгөлөлт үзүүлнэ" гэсэн худалдааны арга барилтай уялдаатайг мэргэжилтнүүд онцолжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хөнгөлөлтийн улмаас хүнсний бүтээгдэхүүний илүүдэл бий болж байна гэсэн үг. Иймээс Европын холбоонд хүнсний бүтээгдэхүүний
хангамжийн асуудал хурцаар тавигдах болсон тул хэмнэх арга хэмжээнүүд авч эхэлсэн байна. ,

Тухайлбал, аливаа худалдааны төв тухайн өдрийнхөө худалдаалагдаагүй хүнснийг маш хямд үнээр зарах юм уу, буяны байгууллагуудад тараах ёстой аж. Иймээс "гурван кг хүнс худалдаж авбал нэгийг үнэгүй өгнө" гэдгийн оронд "илүү юм бүү ав" гэсэн уриа сонсогдох гэнэ. Илүүдэл хүнсний бүтээгдэхүүнээ хаяхгүйн тулд хэрэглээний хэлбэрт өөрчлөлт оруулах шаардлага тулгарчээ. Ингэхдээ гадаадаас импортоор хүнсний бүтээгдэхүүн авахын оронд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг
хэрэглэдэг болох хэрэгтэй аж.

Энэ асуудлын дагуу Их Британид "Өөрсдийнхөө хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалья" гэсэн компанит ажил өрнөж байна. Хүнсний хямралыг шийдвэрлэх хоёр дахь аргыг НҮБ-ын Хүнсний байгууллагын мэргэжилтнүүд санал болгож байна. Энэ нь хөгжиж байгаа улсуудын хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх системийг сайжруулах, орон нутгийн фермерүүд худалдан авагчтай шууд харилцах боломжийг тавих арга юм. Ингэснээр буруу хадгалснаас, тээвэрлэснээс болж муудсан хүнсний хэмжээ хоёр дахин багасах аж.

Мөн импортыг багасгах хэрэгтэй. Ингэснээр хөгжингүй улсуудын хэт хэрэглээнд чиглэгдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөгжиж буй улсуудад энэ хүнсийг нь тариалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, экспортын ургамал жимс, халуун ногоог бага үйлдвэрлэж, үндсэн хүнс болох тариа, төмс, шош зэргийг ахиухан үйлдвэрлэх хэрэгтэй гэж зарим мэргэжилтэн үзжээ.

Гэхдээ зөвхөн зохицуулах арга хэмжээгээр байдлыг өөрчлөхгүй. Харин хөгжиж байгаа улсуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлаа олон улсын хамтын нийгэмлэг үргэлжлүүлэх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

Францын ерөнхийлөгч Николя Саркози "Барууныхны хэрэглээний бүх хэмнэлт долоон тэрбумд ойртож байгаа. Гэвч энэ нь дэлхийн хүн амыг тэжээх хэмжээний хүнсийг бий болгож чадахгүй. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд олон жил, олон тэрбум ам.доллар шаардлагатай. Одоогийн нөхцөл байдалд хөгжингүй улсуудын хүнсний нөөцийг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэж болно. Энэ хүнсийг дэлхийн зах зээл рүү илгээх хэрэгтэй. Ингэснээр хүнсний зах зээлийг тогтворжуулна" гэжээ.

Европын холбоо болон АНУ-ын талаас хөгжиж буй улсуудын хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд туслах зорилготой тусгай хөтөлбөр байдаг аж. Иймээс Африк, Азийн ядуу буурай хэд хэдэн улсад НҮБ-ын зохих байгууллагуудын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.

Санал санаачлагуудыг ажил хэрэг болгоход бага хугацаа үлдсэн гэж НҮБ-ын Хүнсний байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна. Удаашрах явдал нь зөвхөн даяарчлалыг хамарсан өлсгөлөнгөөр зогсохгүй илүү өргөн хүрээтэй сүйрэлд ч хүргэж мэднэ. Хойд Африкт гараад байгаа улс төрийн хямралын шалтгаан нь өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өссөнтэй холбоотой гэж дийлэнх мэргэжилтэн санал нэгддэг билээ.

Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан