gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.04
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.04
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.04
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хадаг цэнхэртэх Монгол

Нийгэм
2011-11-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-11-07
Хадаг цэнхэртэх Монгол
Хадаг олддоггүй, ховор байсан цаг саяхан. Үе дамжин ирсэн, хуучирч сэмэрсэн ганц нэг самбаа хадгаа нандигнан бурхан дээрээ залан, хааяа чухал ёслолд авч хэрэглэнэ. Сүсэг бишрэл, сэтгэлээ шингээсэн тэр хадагнаас өөр үнэтэй юм байсангүй. Хадгийг дээдлэхийн учир бэлгэдэл тэр үед л жинхэнэ утгаараа хэрэгжиж байлаа.

Зах зээл эхэлж юм юм элбэгшиж ирэх үесэд нөгөө нүдний гэм байсан эд хог мэт болж, хөл доор хөглөрөх болов. Монголын уул талаар гялгар уут хаа сайгүй цайран харагдах адил хөдөө, хот хүрээгээр явахад хүндтэй хадаг маань цэнхэртэж хөглөрөх болсоор удлаа.

Уул овоо, тахин шүтдэг мод, хаданд ергөсөн хадаг хавь ойртоо хөглөрөн хүний хөлд гишгэгдэх нь биширч, хүндэтгэх бус харуусаж халаглах сэтгэлийг төрүүлнэ. Үнэ мөнгөөр авч, бишрэл сэтгэлээ шингээн уул хангай, ус мөрөндөө өргөсөн хадаг нь хөсөр хаягдан хүний хөлд гишгэгдэнэ чинээ эзэд нь бодоогүй байх. Цаад учир начрыг бодож тооцоогүй үйлдлийн уршгаар бурханчлан шүтдэг нандин эд хадаг маань Монголын уул талаар цэнхэртэн хог мэт үзэгдэх болсоор удав.

Өдгөө цагт хадгийг машин машинаар ачаад ч цэвэрлэж чадахгүйд хүрчээ. Үүний жишээ нь өнгөрсөн баасан гаригт Туул голын эрэг дагуух 12 км газарт хийсэн цэвэрлэгээ тод харууллаа. "Хадаг" гэх төслийн хүрээнд "GTE" нийгэмлэгийн зохион байгуулсан цэвэрлэгээнд бөө нар болон Дотоод хэргийн их сургуулийн 50 гаруй оюутан хамрагдаж, нийт таван портер машин дүүрэн хадгийг түүж цэвэрлэжээ.

Энэ үед бөө нар алив зан үйлд хадаг хэрэглэхгүй байхыг уриалснаараа онцлог байв. Уг уриалгыг цэвэрлэгээнд оролцсон бөө нар дэмжихийн сацуу хадаггүйгээр шашны зан үйл хийх боломжтойг илэрхийллээ.

Туулын эрэг орчмыг олонтаа цэвэрлэсэн ч хадганд хүрч чаддаггүй байлаа. Харин бөө нар модонд зүүсэн хадгаа хог болсон хойно нь цэвэрлэсэн нь энэ.

Арав гаруйхан км газраас бүтэн таван машин хадаг түүсэн гээд бодохоор том, том овоо, удган модонд уяж орхиод ойр хавьд нь тархсан хадгийг түүвэл яасан их тоо, хэдэн машин хог болохыг тогтоохуйяа бэрх.

Сүүлийн үеийн хадгийн олонхийг нийлэг эдээр хийсэн байдаг. Тийм хадгийг модонд уяхаар уг мод ургаж төлждөггүй гэнэ. Эндээс сүсэлж бишрэх бус нэгэн зүйл ургамал амьтныг устгаж нүгэл үйлдэж буй мэт. Сэтэртэй, эрхэмлэн хайрладаг малынхаа хүзүүнд нийлэг хадаг уяад мартвал тэр амьтан тарга тэвээрэг ч авахгүй, зовж үхдэг. Туулын мод, бургасанд уясан хадаг тухайн модыг үхүүлсэн байсныг тогтоожээ. Буян үйлдэх гэснээс болох бүтэхгүйг дэлгэрүүлж буйн баримт энэ. Аливаад хэмжээ хязгаар гэж буй.

Хадаг үнэтэй эд. Хүмүүс түүнийг мөнгөөр авдаг. Үнэтэй авдаг эдийг хэнд ч хэрэггүй хог болгон ачуулах нь харамсалтай агаад нэн хайран. Машин машинаар ачиж буй тэр олон хадгийг нэгбүрчлэн тоолж үнэлбэл мөнгөн дүн нь яасан их тоо гарах бол. Ийн бодохуй ариун тансгийн дээд хадгийг эрхэмлэн дээдэлж, хаана, хэдийд, яаж эдэлж хэрэглэх соёлд хүн ард маань суралцах цаг хэдийнэ болжээ.

Н.Дамбий

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан