Говийн догшин ноён хутагт, дорнын соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан галбын гурван хийдийн нэг, Өвөр хамрын хийддээ бүтээн залж, шүтэж байсан өвгөн суваргыг өнөөгийн сүсэгтэн олон, Дорноговь аймгийнхны санаачилгаар "Равжаа" сангаас дахин бүтээж нээлээ.
Суварга бүтээхэд 10 гаруй компани гар бие оролцож хоёр жилийн хугацаанд барьж байгуулжээ. Суварга дотор хана дагуу говийн ноён хутагтын бүх дүрийг өөр өөрийн нь онцлогийг харуулан урлан байрлуулсан бол оройн хэсгийн бунхан дотор ноён хутагтын сургааль зааврын дагуу жинхэнэ шүншигийг нь хийж битүүмжилсэн байна.
Энд бүрэн хэрэгсэл бүхий гэр, иргэдийн буян хийж бүтээсэн жижиг, дунд хийцийн суваргууд, бурхны ном зэргээс гадна улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал хүртэл бий гэнэ. Тавдугаар ноён хутагтын өөрийн нь бүтээсэн өвгөн суваргыг 100 гаруй жил тахин шүтэж байсан ч 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр Хамарын хийдийг нураахад хийдийн гол дуган, шарилын сүм, номын сан, бусад дацангуудын хамт сүйтгэн шатаажээ.
Нэгэн цагт ноён хутагт Данзанравжаа өөрийн шавь нартаа "Миний байгуулсан энэ хийд тал тоосгогүй болтлоо үгүйрэн сүйдээд эргэн сэргэнэ" гэж айлдсаны дагуу хойч үеийнхэн нь ийнхүү сэргээн залж байна. Дорноговь аймгийн төр захиргааны байгууллага, аймгийн болон Равжаа музей, ноён хутагтын үе залгамжилсан тахилч Алтангэрэлийн санаачилгаар өнгөрсөн жилүүдэд Хамарын хийдэд шамбалын орон, энергийн төвийг сэргээн 108 суварга бүтээсэн бол Дорноговь нутгийнхны Ди клуб Хан Баянзүрх хайрханы орой хүртэл шат тавьж, иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ.
Н.Бямба