Бээжин хот нь Хятадын улс төр, эдийн засаг, соёл, зам харилцаа болон аялал жуулчлалын төв юм. Дэлхийн түүх, соёлын дурсгалаараа алдартай нийслэлүүдийн нэг хэмээн үздэг.
Бээжин хэмээх нэрийг товчилж "Жин" гэж дууддаг байна. Хотын байрлал, өнгө үзэмжээрээ алдаршиж, "Тянь Фү" буюу тэнгэрийн ордон, "Шэнь Жин" буюу хувилгаан нийслэл гэсэн сайхан нэртэй болсон ажээ.
Бээжин Хятадын умард нутгийн тал газрын хамгийн умард хэсэгт оршдог. Юи Дин-хэ, Чао Бай-хэ, Бэй Юнь-хэ зэрэг гол урсан өнгөрдөг байна. Хотын цаг агаар нь эх газрын улирлыг дагасан нийтлэг онцлогтой. Хаврын улиралд хуурай, салхи ихтэй байдаг бол зун нь бөгчим халуун, хур бороо их ордог ажээ.
Бээжин хотоор аялал хийхэд дөрөвдүгээр сараас 11 дүгээр сар илүү тохиромжтой байдаг. Юань улсын үед Хубилай хаан орд харш сүндэрлэсэн хотыг байгуулж, хамгаалалтын суваг татан албан ёсоор "Дайду" буюу их нийслэл хэмээн нэрлэсэн ажээ.
XIII зууны нийслэл нь тухайн үед дэлхийд маш их нэртэй том хотуудын нэг нь болж байсан түүхтэй. Мин улсын эхний үед Бэй-пин гэж байсныг нь өөрчилж "Бээжин" гэж нэрлэсэн бөгөөд эдүгээгийн Бээжин хотын байдал төлөвшин тогтсон байна.
1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсанаар, Бээжин хотын түүх соёлын хөгжлийн шинэ эхлэл тавигдсан хэмээн үздэг. Тэр үеэс л эхэлж Бээжингийн өнө эртний түүхтэй урт Цагаан хэрэм, алтан шаргал орд харшууд, өнгө үзэмж төгс цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хаадын хориотой газар биш болж, ард иргэдийн чөлөөтэй аялан зугаацаж сонирхдог дурсгалт газрууд болсон байна.
Бээжин хотод түүх соёлын үндэсний зэрэглэлийн хамгаалалтад орсон дурсгалт газар 23, эртний сүм хийд 2666, эртний соёлын буурь 51 байдаг ажээ. Аялал жуулчлалаар ирсэн хүмүүс Тянь Аньмэнь өргөн талбай, Хааны өвлийн ордны музей, И Хэ-юань цэцэрлэгт хүрээлэн, Тянь Тань тэнгэрийн тахилгын сүм, Бэй Хай цэцэрлэгт хүрээлэн, Да Жүн-сы сүм, Эртний одон орон шинжлэлийн станц зэрэг олон газрыг үзэж сонирхдог байна.
Бээжин хотын аялал жуулчлалын газруудыг онцлогоос нь хамаарч зургаан төрөл, дөрвөн маршрутад хуваан үздэг. Юнь Жюй-сы хийд, Жөү Көү-дяний синантроп хүний буурь, Тань Жэ-сы хийд, Ба Далингийн Цагаан хэрэм, Мин улсын хаадын бунхан Ши Сань-лин зэрэг дурсгалт газруудыг түүх соёлын аялал жуулчлалын дүүрэг хэмээн үздэг бол Ши Дү, Лүн Мэнь-жянь, Мяо Фэн-шань уул, Лүн Чин-шя хавчил, Хэй Лүн-тань цонхиол зэрэг газрыг байгалийн өнгө үзэмжээр онцлон үзсэн байна.
Бээжин хотын дөрвөн том маршрутад Ба Да-лингийн Цагаан хэрэм, Мү Тянь-юйгийн Цагаан хэрэм, Сы Ма-тайгийн Цагаан хэрмийг эртний Цагаан хэрмийн аялал жуулчлал, Мин улсын хаадын бунхан Шит Сань-лин, Фан Шань уулан дахь Алтан улсын бунхан, Да Бао-тай дахь Хань улсын бунхнаар гол болгосон феодалын хаант төрийн хаад ван нарын бунхан, Жөү Көү-дяний синантроп хүний буурь, Дүн Жя-линий Шан улс, Жөү улсын үеийн буурь зэргээр гол болгосон эртний соёлын бууриуд, Лү Гү-чяо гүүр, Вань-пингийн хувьсгалын бууриуд багтдаг байна.
Үүнээс 1986 онд Тянь Аньмэнь өргөн талбай, Хааны өвлийн ордон, Ба Да-лингийн урт Цагаан хэрэм, Бэй Хай цэцэрлэгт хүрээлэн, И Хэ-юань цэцэрлэгт хүрээлэн зэргийг оролцуулсан 16 газрыг хамгийн шилдэг дурсгалт газраар шалгаруулсан ажээ.
Бээжин хотын зүүн хойт хэсэгт байрлах нисэх онгоцны буудал нь Хятадын хамгийн томд тооцогдох олон улсын онгоцны буудал юм. Энэхүү нисэх онгоцны буудлаас агаарын аяллын 20 гаруй шугамаар Ази, Африк, Океани, Европ, Америк зэрэг таван тивийн 20 гаруй том хотод зорчих боломжтой байна.
Үүнээс гадна Бээжин хотод Хятадын авто замын сүлжээний төв болж байгаа аж. Хятадын шуудан, цахилгаан холбооны улс хоорондын болон хот хоорондын 3000 гаруй утас ажиллуулж байгаа бөгөөд олон улс хоорондын болон хот хоорондын цахилгаан мэдээний 1000 гаруй утас ажиллуулж байна.
Бэлтгэсэн Б.Сэлэнгэ