Саяхан багш нарын баяр болж өргөн дэлгэр тэмдэглэв. Ерөнхий сайд багш нарыг орон сууцаар хангахад анхаарна хэмээн амлаж, 5000 багшийн чуулган зохион байгуулж, оюутан сурагчид багш нартаа цэцэг барин гүйлдэцгээсэн. Харин хүний амьдралын гарааг тавьж өгдөг хамгийн хариуцлагатай албыг хашиж байгаа цэцэрлэгийн багш нар л баяраа даруухан тэмдэглэв.
Тэдэнд хэн нэгэн байр амладаггүй юм гэхэд амьдралаа арай ядан залгуулж байгаа цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, бүр үгүй ядахдаа илүү цагийн мөнгийг бүрэн олгох талаар нааштай үг унагасангүй. Сурган хүмүүжүүлэгч нарын дундаас хамгийн хүнд хөдөлмөр эрхэлж буй нь цэцэрлэгийн багш нар гээд хэлчихвэл хол зөрөхгүй болов уу. Ерөнхий болон их, дээд сургуулийн багш нар шиг хичээлийн завсарлагаанаар байс хийгээд амс хийх зав цэцэрлэгийн багш нарт үгүй. Хүүхдүүдийн тасралтгүй шуугих чимээн дунд өдрийг өнгөрүүлнэ.
Гадны улс орнуудад цэцэрлэгийн нэг багшид 10 хүрэхгүй хүүхэд ногддог бол манай багш нарт 30 гаруй хүүхэд хариуцуулдаг байна. Тэгсэн атал нэгээс таван жил ажиллаж байгаа багш 298 мянган төгрөгийн цалин авдаг аж. Таваас дээш жил ажилласан бол дээд тал нь 350 мянган төгрөг болдог байна. Харин ерөнхий боловсрол, их дээд сургуулийн багш нар үндсэн цалин дээрээ олон тооны нэмэгдэл авдаг аж. Тухайлбал, илүү цагийн мөнгө, анги даалт, кабинет гээд үндсэн цалингаас гадна тав таван хувийн нэмэгдэл аваад явчихдаг.
Ингээд тооцохоор цэцэрлэгийн багш нарын цалингаас хамаагүй өндөр гардаг байна. Тэгвэл цэцэрлэгийн багш илүү цаг ажилдаггүй гэж ойлгож болохгүй. Тэдэнд амрах цаг зав байдаггүй. Ачаалал ихтэй. Ихэнх тохиолдолд цагтаа бууж чаддаггүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ оройтуулж авах нь хэвийн үзэгдэл болсон. Дээрээс нь цэцэрлэгийн багш нар хичээлийн хөтөлбөртэй холбоотой олон төрлийн зүйл хийдэг. Зарим материалын үнийг өөрсдөөсөө гаргадаг. Энэ бүхнийг үнэлэхгүй зөвхөн нэг цагийн л нэмэгдэл олгодог аж.
Хамгийн гол нь цэцэрлэгийн багш нарын цалин өсгөх зайлшгүй шаардлагатай байгааг Монголын ирээдүйтэй холбож тайлбарлахаас өөр аргагүй байгаа юм. Нэг багшид 32 хүүхэд ноогдож байгаа нь нэг хүүхдэд тавих анхаарлыг сулруулна. Тулж ажиллах боломжийг багасгана. Багш нарын цалин бага байснаар зарим тохиолдолд мөнгө татах сонирхолтой болдог нь ч нууц биш юм. Энэ эргээд боловсролын салбарын нэр хүнд, цаашлаад хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх юм.
Нийслэлийн хэмжээнд 275 цэцэрлэг байдгаас 174 нь улсынх. Харин 101 нь хувийх аж. Түүнчлэн цэцэрлэг хангалттай олон биш. Ялангуяа захын гэр хороолол руу чиглэсэн улсын харъяат цэцэрлэг нэн ховор. Тиймээс олон үрс сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүйд хүрээд байгаа юм. Мөн зарим эцэг эхчүүд сард 80-300 мянган төгрөг төлж хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг байна. Төр засгаас бяцхан үрсийн сурч, хүмүүжих орчинг нэмэгдүүлж, тэдний ухааны баяжуулж өгдөг багшийн хөдөлмөрийг сайн үнэлж байхгүй бол ирээдүй хойчын, оюуны чадамжинд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Л.Алтанхишиг http://www.niigmiintoli.mn/