ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандтай ярилцав. Тус хороо арван жилд нэг удаа хийдэг, хөдөө аж ахуйн тооллогын бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусжээ. Түүнтэй энэ тооллогын ач холбогдол, иргэд ямар үүрэгтэй оролцох талаар ярилцлаа.
-Статистикийн тухай хуульд зааснаар энэ тооллогыг арван жилд нэг удаа зохион байгуулдаг. Завсрын тооллого таван жилд нэг удаа болдог. Мөн бид мал тооллогыг жил бүр явуулан, малчдын мэдээллийг цуглуулдаг. Жилийн эцэст явагддаг тооллогоор үндсэн үзүүлэлтүүдийг цомхон асуулттай авдаг. Харин газрын ашиглалт, тариалан эрхэлж буй газрын эзэмшил, газар тариалан эрхлэлтийн орцууд буюу бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, тоног төхөөрөмж, ажиллах хүчний мэдээлэл гэх мэт олон төрлийн мэдээллийг Хөдөө аж ахуйн тооллогоор цуглуулна.
Манай улс энэ тооллогыг анх 2012 онд хийсэн. Хоёр дахь удаа хийх гэж байна. Бусад улс ч хөдөө аж ахуйн тооллого хийдэг. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлснээр 2015-2025 оны хооронд 150 орчим улс энэ тооллогыг хийхээр төлөвлөжээ. Олон улсад хүн амын тооллогыг зохион байгуулсны дараа энэ тооллогыг хийдэг.
2021 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 13 хувийг эзэлжээ.
-Хөдөө аж ахуйн тооллогын онцлог юу вэ?
- Тооллогоор ХАА-н салбарын мэдээллийг өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр дэлгэрэнгүй бүртгэж, ажиллах хүчний дэлгэрэнгүй судалгаа гаргах, мал аж ахуйн болон газар тариалангийн машин тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, ХАА-н бүтээгдэхүүний зардал, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар дэлгэрэнгүй статистик мэдээллийн үндсэн эх үүсвэр бий болно.
Эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын үзүүлж буй нөлөөг судлах үндсэн мэдээлэл болно. 2021 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 13 хувийг эзэлж байна. Манай улсын эдийн засагт уул уурхайн салбар дийлэнх хувийг эзэлдэг ч зарим аймгийн ДНБ-ий дийлэнх хувийг хөдөө аж ахуй бүрдүүлдэг хэвээр байна. Түүнчлэн жил бүр тооцоолдог эдийн засгийн өсөлт, байгаль орчин, эдийн засгийн дансны суурь мэдээлэл зэргийг энэ тооллогоор цуглуулна.
-Мэдээлэл цуглуулахаас өөр ямар зорилгоор хөдөө аж ахуйн тооллогыг хийдэг вэ?
-Хөдөө аж ахуйн тооллого тул ой, загас, ан агнуур, мал аж ахуй, газар тариалангийн мэдээллийг цуглуулна. Тухайлбал Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан эмэгтэйчүүдийн газар эзэмшлийн байдлын мэдээллийг цуглуулна. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлж буй бүх улс энэхүү мэдээллийг цуглуулан хооронд нь харьцуулдаг. Манай улсад хүн бүр газар эзэмшихдээ тэгш эрх эдэлдэг ч зарим улсад эмэгтэйчүүд газар эзэмших эрхгүй байдаг. Энэ мэдээллийг цуглуулснаар Монгол Улс дэлхийн хаана явж байгааг харьцуулах боломжтой.
Мөн хүлэмжийн хийн тооллогын тооцооллын суурь мэдээллийг цуглуулна. Малын амьдын болон гулуузын жин, метаны хийн ялгаруулалт гэх мэт мэдээлэлд суурилан манай улс хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгааг хэмжинэ. Хүнсний аюулгүй байдлын үндсэн үзүүлэлт болох хангамжийн тооцооны суурь тооцоонд шаардлагатай ургацын хаягдал, хорогдлын хэмжээ болон шалтгааныг дэлгэрэнгүй судална. Энэ нь цаашлаад нэг хүнд ногдож байгаа хүнсний илчлэг, шим тэжээлийн мэдээллийг бодитоор тооцоход ахиц гаргана. Тооцоо судалгаанд үндэслэн цаашид бид ургацын аль үе шатанд анхаарах шаардлагатай, агуулахаа нэмэх үү, хортон шавж устгах бодисоо тохирох хэмжээгээр хэрэглэдэг үү гэсэн асуултуудад хариулна. Ер нь тоон мэдээллийг цуглуулснаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглах учиртай юм.
Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан эмэгтэйчүүдийн газар эзэмшлийн байдлын мэдээллийг цуглуулна.
-Тооллогыг ямар хугацаанд хийх вэ?
-Тоологчид таблет ашиглан, асуулгаа нөхнө. Бид 2021 оны үзүүлэлтүүдийг цуглуулна. 2021 оны ургацаас малын тэжээл рүү ямар хэмжээнд шилжсэн, хүнсэнд ямар хэмжээтэй хэрэглэв гэх мэдээллийг өдийд боловсруулж дуусдаг. Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг өрхүүдийн үндсэн мэдээллийн аюулгүй байдлыг ханган, нууцлаад таблетад оруулсан юм.
Төрд байгаа энэ мэдээллийг иргэнд төвөг учруулалгүйгээр шинэчилнэ. Гэхдээ тоологч мэдээлэл цуглуулах явцдаа өнгөрсөн оны сүүлээр тухайн өрхөөс авсан мэдээллийг дахин асуухгүй. Жишээ нь 2021 оны эцсээр мал тоолуулсан атлаа хөдөө аж ахуйн тооллогоор “Манайх мал тоолуулаагүй” гэж хариулж магадгүй. Энэ нөхцөлд тухайн өрхийн мэдээллийг сангаас шүүн нягтална.
Цаасаар мэдээлэл цуглуулж, дараа нь компьютерт мэдээллээ оруулахын тулд шивэх шаардлагатай болдог, цаг алддаг. Таблет энэ цагийг хэмнэнэ.
Тооллогод оролцох мэдээлэгч буюу өрхүүдэд ачаалал бага өгөх шаардлагатай. Аль болох бага хугацаанд мэдээллээ цуглуулахаар ажиллаж байна.
Бусад улс газар тариалангийн талбай, ургацын хэмжээ зэргийг ургамлын төрлөөр тооцоход сансрын зураг ашиглаж эхэлсэн. Бид энэ аргачлалыг ашиглахаар 2021 онд туршилт тооцоо хийсэн. Аргачлалаа боловсруулахаар ажиллаж байна.
Монгол Улсын дээгүүр яваа хиймэл дагуулуудаас хамгийн өндөр нарийвчлалтай зураг буюу нэг пикселд хоёр метрийн нарийвчлалтай газрын зургийг ашиглана.
Энэ удаагийн тооллогоор бид 2021 онд тариалан эрхэлсэн талбай бүрд, энэ бол төмс, энэ бол манжингийн талбай гэх зэргээр байршлын цэг хатгуулна. Аргачлал боловсруулахад шаардлагатай, суурь мэдээллээ цуглуулна гэсэн үг. Ингэснээр дараагийн жилүүдэд сансрын зургийнхаа өнгөний утгаас (machine learning ашиглана) ургамлын төрлийг таниулах, манай улс төмс тариалдаг нийт ийм хэмжээний талбайтай, аймаг тус бүрийн талбайн хэмжээ, хураасан ургац, нэг га-гаас авсан хэмжээ зэргийг тооцох боломжтой болно. Цаашид өрхүүдээс мэдээлэл авахгүй, сансрын зураг ашиглахыг зорьж байна.
-Сонирхолтой юм. Сансрын зургийг хиймэл дагуул ашиглан авах уу?
-Өндөр нарийвчлалын сансрын зургийг ашиглах шаардлагатай. Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын дээгүүр яваа хиймэл дагуулуудаас хамгийн өндөр нарийвчлалтай зураг буюу нэг пикселд хоёр метрийн нарийвчлалтай газрын зургийг ашиглана. Бид нэг тариаланчийнд мэдээлэл цуглуулахаар очоод газрын зурагт татаад харахад талбайд нь юу, юу тарьсан нь өнгөөр ялгарч харагдах байдлаар газрын зураг дээр тэмдэглэнэ. Үүнийг цэг хатгах гээд байгаа юм. Айл бүрийн ямар ургамал тарьсан талбайн өнгөний утгыг алгоритмчилснаар дараа жил сансрын зургаас ургамлыг ялгаж таних боломжтой болно.
-Тооллогод хэн хамрагдах вэ?
-Тооллогоор нийт 99 мянган хөдөө аж ахуйн салбарын өрх, ААНБ хамрагдана. Энэ нь тариалан эрхэлдэг бүх өрх, ААНБ, ойн нөхөрлөлүүд болон нийт малтай өрхийн 30 хувийн түүвэрт сонгогдсон өрхүүд, ан агнуур, загасны аж ахуй эрхэлдэг өрх, ААНБ-ууд хамрагдана.
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО 2013 ОНООС ХОЙШ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАД ТАБЛЕТ АШИГЛАЖ ЭХЭЛСЭН
-Тоологч нараа яаж бэлддэг вэ?
-Тоологч нар нэгдсэн ойлголттой байж, асуултын учир шалтгааныг мэдэх, мэдээлэл цуглуулалтын программ хангамжийг ашиглах талаар сайн мэдлэгтэй байхыг шаарддаг. Бид онлайнаар болон биечилсэн сургалт, дадлага ажлуудыг хийдэг. Нийт 380 таблет ашиглана.
Энэ сарын 21-нд Булган, Орхон аймагт мэдээлэл цуглуулж эхэлсэн. Ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ. Бид нийт газар нутгийг гурван бүс болгон хуваасан. Үр тарианы тариалалт голчилсон буюу Сэлэнгэ, Төв, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад ирэх сарын 6-19-ний хооронд мэдээлэл цуглуулна.
Ирэх сарын 24-нөөс долдугаар сарын 8-ны хооронд Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Улаанбаатар, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгуудад хөдөө аж ахуйн тооллого хийнэ.
Үндэсний Статистикийн Хороо 2013 оноос хойш мэдээлэл цуглуулалтад таблет ашиглаж эхэлсэн. Төрийн байгууллагууд төсөв санхүүгийн хүндрэлтэй, худалдан авалт хийх боломж тааруу. Гар утсандаа аппликэйшн суулгаад судалгаа авах боломж бий болсон ч нууцлалын асуудал байдаг. Статистикийн байгууллага хүний хувийн мэдээллийг хариулагчийнх нь зөвшөөрлөөр аваад хадгалах, задруулахгүй байх үүрэгтэй. Иймд нууцлал маш чухал. Бид судлаач тоологч нартай нууцлалын гэрээ байгуулдаг. Иргэдээс мэдээлэл цуглуулаад тухайн хүний мэдээллийн нууцлалыг хангаад тооцоо судалгаандаа ашигладаг юм.
Бид нийт малтай өрхийн 16 хувьд нь хагас жилийн мал тооллогыг хийдэг. Энэ тооллогыг хөдөө аж ахуйн тооллоготой хамтатгана. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу бид оны эхний хагас жилд хорогдсон малын тоо, даатгалын нөхөн олголтыг өрхүүдэд буцаан олгох эрхийг үүсгэхэд мал тооллогын дүнг ашигладаг.
2012 онд бид өрхийн түвшинд ургамал хамгааллын бодис, бордооны хэрэглээний мэдээллийг анх удаа цуглуулсан.
-2012 онд хийсэн хөдөө аж ахуйн тооллогын дагуу ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байдаг вэ?
-Энэ салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүд, хуулийн өөрчлөлт хөрсөн дээрээ буусан уу гэдгийг анхны тооллогоос харж болно. Хоёр дахь удаа тооллого явуулснаар 2012 болон 2022 оны үр дүнг харьцуулах боломж бүрдэнэ.
2012 онд бордооны хэрэглээ ямар байв, одоо өөрчлөгдсөн үү гэдгийг харж болно. 2012 онд бид өрхийн түвшинд ургамал хамгааллын бодис, бордооны хэрэглээний мэдээллийг анх удаа цуглуулсан. Монгол Улсын хэмжээнд хэдэн трактор байна, хэдийг нь ашиглахад бэлэн байна, төрийн дэмжлэг энэ салбарынханд хүрч байна уу гээд олон асуултад хариулж болно.
2012 онд бид илүү их органик бордоо хэрэглэсэн үү эсвэл одоо илүүг хэрэглэж байна уу гэдэг нь тодорхой болно.
Бэлэн байгаа үрийн хэмжээг тогтоосноор дараа жил шаардлагатай үрийг салбар яамнаас гаргахад илүү хялбар болсон. Жишээ нь 2012 онд хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд оролцогч өрхүүдийн зардалд тээвэр илүү жин дарсан бол одоо ургамал хамгаалалд дийлэнх орлогоо зарцуулжээ гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно. Тэгвэл энэ өрхүүдэд ямар дэмжлэг хэрэгтэйг дахин тодорхойлно.
2010-2011 онд олон аймагт зуд болсон. 2012 оны тооллогын дүнгүүд зудад нэрвэгдсэн малчид руу чиглэсэн арга хэмжээ авахад хувь нэмрээ оруулсан.
ТҮҮВЭРТ СОНГОГДСОН МАЛЧИД ОТРООР ЯВЖ БАЙВАЛ ОЧСОН АЙМАГТАА ТООЛЛОГОД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
-Өдийд отор нүүдэл ямар байдаг бол. Малчдыг тооллогод хэрхэн хамруулах вэ?
-Засгийн газрын 74-р тогтоол хоёрдугаар сарын 16-нд гарсан. Үүнээс хойш Улсын комисс хуралдаад аймаг бүрд шат шатны тооллогын комисс байгуулсан. Эдгээр комисс 98 мянган өрхийн байршлын цэг, хаана зусаж байгаа, хаваржаандаа байна уу гэх мэт зураглалыг гаргасан. Аль тоологч хэнийх рүү явах, Батынхаас гараад хаашаа явах нь ч тодорхой болж, бэлтгэлээ хангасан.
Түүвэрт сонгогдсон малчид отроор явж байвал очсон аймагтаа тооллогод хамрагдах боломжтой. Энэ тооллогын үр дүнд бид орон зайн мэдээллийн санд өрхийн цэгүүдийг тэмдэглэнэ. Малчид хаагуур байрладаг нь тодорхой болно гэсэн үг юм. Гал түймэр гарвал тухайн нутагт хэдэн малчин байгааг байршлын цэгээр олж тогтооно. Энэ дагуу нүүлгэн шилжилтийг төлөвлөхөд дөхөмтэй болно. Ер нь хөдөө аж ахуйн тооллогын дүнг өргөн хүрээнд ашиглах боломжтой.
-Хөдөө аж ахуй манай эдийн засагт уул уурхайн дараа хоёрдугаарт орох томоохон салбар. Тооллогыг яагаад арван жилд нэг хийдэг вэ. Энэ нь олон улсын жишиг үү?
-Жил бүр цуглуулдаг мал аж ахуй, газар тариалангийн мэдээллүүд бий. Энэ удаагийн тооллогоор өмнөх мэдээллүүдээ нягтална. Арван жилд нэг удаа тооллого явуулдаг нь судалгааны зардлыг жил бүр гаргахгүйгээр хэмнэх, байхгүй мэдээллээ цуглуулах зорилготой. Тариалсан талбайн хэмжээ жил бүр огцом өөрчлөгдөхгүй тул арван жилийн интервалаар мэдээлэл цуглуулдаг.
-Судалгаанд оролцогчид буюу мэдээлэл өгөх иргэдэд хандаж та юу хэлэх вэ?
-Арван жилд нэг удаа мэдээлэл цуглуулах тул тоологчид иргэдээс олон асуулт асууна. Ойролцоогоор нэг цаг үргэлжлэх болов уу. Хэрэв иргэд судалгаанд оролцохоос төвөгшөөвөл, хайнга хандвал бидний ажилд хүндрэлтэй. Иргэд, ААНБ бүр улсын хэмжээний тооллого, судалгаанд үнэн зөв мэдээлэл өгч хамрагдах үүрэгтэй.
Иргэд үнэн зөв мэдээлэл өгөөрэй гэж хүсье. Хариуцлагатай хандаасай, тооллогод идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна.
Газар тариалангийн салбарынхан өндөр цалин амласан ч ажиллах хүч хомсдолтой байна гэдэг. Иймд бид ААН-үүдээс түр ажлын байр хэдийг гаргав, хэд нь эрэгтэй, эмэгтэй байв, орон нутагт ажил хийх залуучууд байна уу гэх мэт мэдээллийг цуглуулна. Мэдээллээ дутуу цуглуулбал бодлогын оновчтой шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ.
-Тооллогын мэдээллээ хэзээ боловсруулж дуусах вэ?
-Тоологчид таблет ашиглах тул өнөөдөр нэг айлаас мэдээлэл авахад 4G сүлжээ нэвтэрсэн газарт төв сервер рүү мэдээллийг шууд дамжуулна. Аймгуудаас мэдээллээ хот руу авчирна гэсэн зүйл байхгүй тул цаг хэмнэнэ. Цуглуулсан мэдээллийг шалгахад хоёр сарын хугацааг төлөвлөсөн. Ирэх аравдугаар сард тайлангаа дуусгана. Засгийн газраас бидэнд энэ онд багтаан тооллогын үр дүнг танилцуулах чиглэл өгсөн юм.
-ҮСХ аймагт бүрд төлөөлөгчтэй. Энэ удаад нэмэлтээр тоологчид ажиллуулах уу?
-ҮСХ-ны нийслэл дэх төвд 120 хүн ажилладаг. Аймгуудад 5-7 хүний орон тоо бий. Тэд сар бүрийн нийгэм, эдийн засгийн байдлын мэдээллийг цуглуулан нэгтгэдэг. Тэдний ажлын ачаалал өндөр тул жилд нэг удаа, арван жилд нэг удаа хийдэг тооллогод багийн Засаг дарга нар, төрийн сангийн мэргэжилтэн, хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд тооллогын комисст орж, тоологчоор ажиллана. Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын мэргэжилтнүүд, агрономичид тухайн бүс нутгаа сайн мэдэх тул тоологчоор ажиллавал цаг, зардлаа хэмнэнэ.
-Статистикч хүнтэй уулзсаных танаас статистикийн мэдээллийн үнэн бодит байдлын талаар асууя. Жишээ нь дундаж цалинг зарлахад иргэд эргэлздэг. Инфляцыг дарж мэдээлж байна, бодит байдалд үүнээс ч өндөр байгаа гэх мэтээр хардаад байдаг.
-ҮСХ-ны үйл ажиллагаа хараат бус байдаг. Манайхаас зарлаж байгаа статистик мэдээллийг засварлах, нөлөөлөх боломжгүй.
Инфляцыг тооцохдоо өрхүүдийн хамгийн өргөн хэрэглэдэг, 373 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг судалдаг. Улсын хэмжээнд 4-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулсан инфляц улсын хэмжээнд 14.4 хувь байна. Тухайн бараа, үйлчилгээний бидний хэрэглээнд эзлэх жин буюу давтамжийг харгалзан дундаж үнийн өсөлтийг мэдээлдэг.
ҮСХ дундаж цалин тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэлд суурилдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэдийн мэдээллийг олох нь хүндрэлтэй юм. Нэрлэсэн цалинг тооцох хамгийн үнэн бодит эх сурвалж нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тайлан байдаг. Мөн нэрлэсэн цалин (нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөөгүй дүн), бодит цалингийн (гар дээрээ авдаг цалин) ялгааг бодох хэрэгтэй.
Юуны түрүүнд дундаж гэдэг үгийг ойлгох хэрэгтэй. Өндөр, бага гээд бүх түвшний цалинтай хүмүүсийг дундажлахаар ийм тоо гараад байгаа юм. Манай улсын дундаж цалин 1.4 сая төгрөг байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 700 гаруй мянган иргэний цалинг ихээс нь бага хүртэл жагсаахад голч цалин буюу медиан нь 1 сая төгрөг байна. Нийт ажиллах хүчний 50 хувь нь ажилладаг үйлчилгээний салбарын дундаж цалин 700-900 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл улсын дунджаас доогуур байна гэсэн үг
-Та бүхэн супер компьютер ашигладаг уу?
-Байхгүй. Манай зарим ажилтан хүчин чадал сайтай компьютер, статистикийн зориулалтын программууд ашигладаг. Эдгээр нь цаг их хэмнэдэг юм. Өгөгдөл гэхээр зөвхөн экселийн хүснэгт биш юм. Зураг, аудио, сансрын зургууд, бидний бүртгүүлдэг и-баримтууд, экскаваторын шатахууны үзүүлэлтүүд бүгд өгөгдөл мөн. Одоогоор эдгээрийг бүтэцлээгүй буюу ашиглаж чадахгүй байна. Бид сансрын зураг ашиглаж эхлэх гэж байгаа нь их өгөгдөл ашиглаж эхэлнэ гэсэн үг. Орон зайн мэдээллийн санд нягтаршил ихтэй газрын зураг татаж авах хэрэгтэй болно. Мэдээлэл ихсэх тусам хадгалах багтаамж ихэснэ. Ингэснээр том хэмжээтэй, өгөгдлийн сангууд үүснэ, энэ хэрээр хугацаа шаардах тул хурдтай компьютер хэрэгцээтэй байдаг.
ҮСХ өгөгдлийн нээлттэй байдал, хамрах хүрээгээр Азид нэгдүгээрт ордог.
-Сүүлийн жилүүдэд статистикийн хэрэглээ, ашиглалт өссөн үү?
-Өссөөр байна. Жишээлбэл, Мал тооллогын статистикийг маш их ашигладаг. Малчны зээл олгохдоо, малчид тэтгэвэрт гарахад, халамжийн мэдээллийн санг бүрдүүлэх гэх мэт олон зориулалтаар ашигладаг. Хаваржилт хүндэрлээ гэхэд бидний бүрдүүлсэн мэдээллийн санд тулгуурлан малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлье гэж шийдэж байна. Суурь мэдээлэл нь бэлэн тул бодлогын, хариу арга хэмжээг шуурхай авах боломжтой.
Энэ мэтээр статистикийн хэрэглээ, ашиглалт ихэссэн. Мал тооллогоос хамаагүй том мэдээллийн санг одоо хийх хөдөө аж ахуйн тооллогоор бүрдүүлнэ. Арван жилийн дараа энэ оны тоонуудыг дахин сөхөж харьцуулна. Статистикийн судалгааг нэг удаа хийгээд орхидоггүй. Нэгдсэн арга, арга зүйгээр давтамжтай хийснээр харьцуулах боломжтой. Өмнөх асуултаа дараа жил очоод дахин асуухад иргэд яг адилхан утгаар ойлгодог байх ёстой буюу харьцуулагдахуйц байдаг. Энэ удаагийн тооллогын асуултын 80-90 хувь нь хуучин асуултууд. 2012 оноос хойш хүлэмжийн хийн тооллого, Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг хэмжихэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаарддаг болсон тул шинэ асуултууд нэмсэн.
ҮСХ өгөгдлийн нээлттэй байдал, хамрах хүрээгээр Азид нэгдүгээрт ордог. Дэлхийд гуравдугаарт байсан үе бий. 2020 оны байдлаар манай улс есдүгээрт жагссан. Өмнө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед таван жил тутамд тоон мэдээллээ нэгтгэдэг байсан, бусад улсуудтай тогтоосон, өргөн гадаад харилцаа өнөөдөр манай байгууллага ийм дээгүүрт жагсахад нөлөөлсөн байх гэж боддог.
www.1212.mn-ээс статистик мэдээллүүдийг эксел файлаар татах боломжтой бөгөөд судалгаануудын задгай мэдээллийг нууцлал хангасан түвшинд оюутан, судлаач, эрдэмтэд ашиглах боломжтой задгай байдлаар татаж авч дэлгэрэнгүй судалгаа хийх бололцоог ч хангасан байдаг.
-Танд баярлалаа.