Даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн өмнөд хэсэгт эмх замбараагүй байдал үүсээд буй. Хамгийн сүүлийн мэдээгээр Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 28 мянгыг давжээ.
Зарим нэг тохиолдлыг эс тооцвол тус бүсээс хүний амь аврах найдвар улам багасжээ.
Нэрээ нууцалсан бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарсан гэх шалтгаанаар Германы аврагчид болон Австрийн арми өнгөрсөн бямба гаргаас эрлийн ажиллагаагаа түр зогсоосон байна.
Хүнсний нөөц багасаж байгаа тул аюулгүй байдал улам дордох төлөвтэй байна хэмээн аврагчдын төлөөлөл хэлжээ.

Мөн дээрэм тонуул үйлдсэн хэргээр 50 орчим хүнийг баривчилж, хэд хэдэн буу хураан авсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Хууль зөрчсөн хэн бүхнийг шийтгэхийн тулд онцгой байдлын эрх мэдлээ ашиглана хэмээн Туркийн Ерөнхийлөгч мэдэгдээд буй.
Хатай мужид үл таних бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн болсны улмаас Австрийн хүчний гамшгаас аврах ангийн олон арван албан хаагч олон улсын бусад байгууллагынхантай хамт хуарангийн хоргодох байр руу явсан гэж Австрийн армийн хэвлэлийн төлөөлөгч бямба гаргийн өглөө мэдэгджээ.
Эх сурвалж: BBC, USA today