"Маамуу"-гийн анимейшн, хүүхдийн нэвтрүүлэг, ном болон хүүхдэд зориулсан олон бүтээгдэхүүнээрээ танил болсон Аами, Таами хоёр маань энэ удаад Цагаан толгойн 35 үсгийг хүүхэд багачууддаа сонирхолтой, хөгжилтэй аргаар зааж эхэллээ.
Технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн амьдарч буй бяцхан үрс маань боловсролыг улам бүр шинэ соргог, дэвшилтэт арга барилаар авах сонирхолтой болсон. Тэгвэл Аами, Таамиг бүтээгч "Маамуу"-гийн хамт олон сургуулийн өмнөх насныхан болон үсгээ үзэн, уншиж, бичиж сурч байгаа бяцхан сурагчдадаа зориулаад "35" аппликейшнээ танилцуулж байна.
ХҮҮХДИЙГ УЙДААХГҮЙ ОЛОН ТӨРЛИЙН ДАСГАЛ, ТОГЛООМТОЙ
“35” аппликейшнийг утсандаа татаад нээхэд Аами, Таами, Өөдөө, Жожо гэсэн дүрүүд угтан авна. Тэдгээрээс дуртай дүрээ сонгоод үсэг сурах аялалдаа гараарай!
Цагаан толгойн үсэг болгон тус бүр танилцуулга бичлэг, дасгал ажил, тоглоомтой тул үсгийг маш олон аргаар тогтоох, нүдлэх боломжтой юм. Тухайлбал, тус аппликейшнд:
1. Үсэг заах танилцуулга видео
2. "Үсгээ зөв байрлуулаарай" буюу үсэг нөхөх 10 дасгал
3. "Зөв сонгоорой" буюу даалгавар сонсоод зөв үсгийг сонгох дасгал
4. Үсэг бичих дарааллыг заах буюу бататгах хэсэг
5. "Зөв холбоорой" буюу үсэг зөв холбох дасгал
6. "Зурагнаас 10 ширхэг үсэг олоорой" анхаарал хөгжүүлэх тоглоом
7. Ой тогтоолт сайжруулах "Ижилсүүлээрэй" тоглоом
8. Дүрс эвлүүлж үсэг бүтээх зэрэг тоглоом багтжээ.
Эдгээр нь хүүхдэд тоглоомын аргаар цагаан толгойн үсэгнүүдийг тогтоох, холбож унших, ямар үгэнд тухайн авиа ордог болохыг ялгадаг болох зэрэг маш олон чадваруудыг эзэмшүүлж, дахин тоглох сэдэл төрүүлэм өгөөжтэй агуулга, өхөөрдөм өнгө төрх, сонирхолтой авиа дуутайгаар бүтээжээ.
Хүүхдүүд зөвхөн үсэг цээжлээд зогсохгүй өөрийгөө шалгах боломжтой бөгөөд тэдний хүсэл тэмүүллийг үнэлж урамшуулах оноо бэлэглэнэ. Эцэг эхчүүд ч мөн хүүхдэдээ чанартай цагаа зарцуулж, хамтдаа хөгжилдөөрэй!
НЭГ ТӨЛӨӨД БҮХ ҮСГИЙГ
"35" аппликейшний эхний хоёр үсэг буюу А, Б үсэг үнэ төлбөргүй тул хүүхэд хэрэглээд таалагдвал бусад үсгийг багцаар нь 33 мянган төгрөгөөр нээх боломжтой. Эсвэл нэг үсгийг 1500 төгрөгөөр нээн, тус бүр найман төрлийн дасгал ажил, тоглоомыг тоглох боломжтой юм шүү.
"35" АППЛИКЕЙШН ТАТАЖ АВАХ ЗААВАР:
Аndroid үйлдлийн системтэй гар утаснаас 35 үсэг гэж хайх, эсвэл ЭНД дарж татна уу.
iPhone гар утаснаас 35 үсэг гэж хайх, эсвэл ЭНД дарж татна уу.
Үсэг сурах амархан боллоо. Хамтдаа хөгжилдөнгөө сурцгаая!