gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Буянт-Ухаа хорооллын 1960 хүүхэд цахимаар хичээллэж байна

Б.Нямдарь
Боловсрол
2022-09-13
95
Twitter logo

Буянт-Ухаа-2 хотхоныг 2015 онд ашиглалтад оруулсан. Энэхүү хотхон нийт 2500 гаруй өрхтэй. Гэвч өнөөг хүртэл энэ хотхоны дэргэд шинэ сургууль бариагүй юм. Иймд хотхоны сурагчид гэрээсээ 2,6 км зайтай орших 118-р сургуульд сурч байв. Харин энэ хичээлийн жилд 118-р сургуульд ч сурах боломжгүй болжээ. Тэдний харьяаны сургууль болох 163-р сургууль энэ оны 12-р сард ашиглалтад орох ба тэр болтол хүүхдүүд цахимаар хичээлээ үзэж байгаа аж.

Ковидын үед л хэрэгжиж байсан, өдгөө мартагдах шахсан цахим хичээлээр зарим сурагч боловсорч буй нь харамсалтай.

Буянт-Ухаа хороололд амьдардаг, зургаан хүүхэдтэй /нэг нь оюутан/ өрх толгойлсон ээж арга мухардаж энэ талаар мэдээлж манай редакцид хандсан юм. Таван хүүхэд нь бүгд 118-р сургуульд сурдаг байсан ба одоогоор цахимаар хичээлээ үзэж байгаа аж. Есдүгээр ангийн хүүгээ арга буюу аавынх нь хаяг руу шилжүүлж, танхимаар хичээллүүлэхийн тулд өөр дүүргийн сургууль руу шилжүүлжээ.

Үлдсэн хүүхдүүд бага ангийнх учир гэртээ харгалзах хүнгүй үлдээхээс мөн цахимаар хичээлээ хангалттай үзэж, боловсрол эзэмшиж чадахгүй байгаад сэтгэл зовниж буйгаа хэлсэн юм.

Үеийнх нь хүүхдүүд өглөө эртлэн босож, дүрэмт хувцсаа өмсөн сургууль руугаа явна. Тэд анги танхимдаа багшийн заасныг самбараас харж, завсарлагаанаар найзуудтайгаа хөгжилдөнө. Харин Буянт-Ухаа хорооллын нэгэн айлын цоожтой хаалганы цаана тэд өглөө эрт босоод ээлжлэн хичээлээ үзэхээр компьютерээ асаана. Ковидын үед л хэрэгжиж байсан, өдгөө мартагдах шахсан цахим хичээлээр зарим сурагч боловсорч буй нь харамсалтай.

"3, 5-Р АНГИЙН ИХРҮҮД МААНЬ ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДЭЖ БАЙНА"

Архивын зураг ашиглав

Гурван хүүхдийн ээж Г...:
- Уг нь эцэг эхчүүд 118-р сургуульд хандаж шинэ сургууль нь ашиглалтад ортол түр явуулж байхыг гуйсан боловч захирал нь зөвшөөрөөгүй. Учир нь даац хэтэрсэн, гурван ээлжээр хичээллээд ч анги танхим хүрэлцэхгүй байгаа гэж тайлбарласан. Хавар хэлсэн бол ядаж бид өөр арга хайх байсан. Гэтэл хичээлийн нээлт болохын дөнгөж өмнөхөн харьяаллын биш хүүхдүүдийг хассан гэж хэлсэн. Том хүү минь ахлах ангид орж шийдвэрлэх үе дээрээ ирсэн учир одоо шилжүүлсэн сургуульд нь төгстөл нь сургана гэж бодож байна. Харин дүү нарыг нь өмнө нь хүн цалинжуулаад зөөлгөдөг байсан ч одоо тэд цоожтой хаалганы цаана үлдэж байна. Би өглөө хоол цайг нь бэлдэж өгөөд л гардаг, орой ажил тараад 20-21 цагт харьж, хичээлийг нь давтуулах, өдөржин гэрт байсан хүүхдүүдийг агаар салхинд гаргамаар байдаг. Заримдаа яах ч учраа олохгүй байна.

Харьяаллын дагуух шинэ 163-р сургуулийг ашиглалтад ортол Буянт-Ухаа хорооллын хүүхдүүдийг түр хамруулах боломжгүй гэх тайлбарыг хэлээд буй 118-р сургуулийн захиргаанаас энэ талаар тодрууллаа.  

"НИЙТ 4 ХОРООНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМРУУЛЖ, ДААЦ ХЭТЭРСЭН ТУЛ ХАРЬЯАЛЛЫНХ НЬ ДАГУУ ШИЛЖҮҮЛСЭН"

118-р дунд сургуулийн захирал Ч.Мөнхтөр:
- Манай сургууль 2011 онд анх зөвхөн ХУД-ийн 8-р хорооны хүүхдүүдийг хамруулахаар байгуулагдаж байсан. Энэ орчинд түүнээс хойш дахин шинэ сургууль баригдаагүй. Харин маш олон барилга, хотхон, хороолол шинээр баригдсаныг хүн бүр л мэднэ. Төрийн ганц сургууль учир алийг нь ч алагчлахгүй гээд өдий болтол бүгдийг нь хамруулахыг эрмэлзсэн ч сүүлдээ ачааллаа дийлэхээ байсан. Бид ХУД-ийн 8, 16, 21, 25-р хороо гээд нийт дөрвөн хорооны хүүхдүүдийг хамруулж байсан.

Нэг ангид 57 хүүхэд сурч таван ээлжээр хичээллээд ч анги, танхим хүрэлцэхгүй нөхцөл байдалд хүрсэн.

Өнгөрсөн хавар 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга бараг дутуу байхад нь ч багш ажилтнууд бид өөрсдөө үлдсэн засвараа хийгээд яаран сандран орсон. Ингээд сургууль өргөтгөлтэйгөө нийлээд 960 хүүхдийн хүчин чадалтай болсон ч дээрх хороодын нийт 2655 хүүхэд өнгөрсөн хавар төгссөн ба нэг ангид дунджаар 46-57 хүүхэд сурч байв. Ийм тохиолдолд хүүхэд тухтай сурах нөхцөл ч бүрдэхгүй, багш нарын ачаалал нэмэгдэж байсан. Ширээ сандал хүрэлцэхгүй цаашлаад гурван ээлж байтугай таван ээлжээр хичээллэе гэсэн ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан. Тиймээс бид  Буянт-Ухаа буюу 21-р хорооны зөвхөн нэгдүгээр ангийн 247 хүүхдийг үлдээгээд, зөвхөн харьяаллын дагуух хүүхдүүдээ сургахаар болсон” гэсэн юм.

Шинээр баригдаж буй 163-р сургууль
163-р сургууль 12-р сард ашиглалтад орно гэв

Буянт-Ухаа хорооллын хүүхдүүдийн харьяаны, шинээр баригдаж буй 163-р сургуульд очиход барилгын гаднах ажил өрнөж байсан ба ойрын хугацаанд ашиглалтад орохооргүй харагдаж байлаа. 163-р сургуулийн захиралд томилогдоод буй М.Батнасантай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. Биднийг очиход тэрбээр мөн л шинээр баригдаж буй ойролцоох 161-р сургуульд, өөрийн сургуулийн багш нартаа хүүхдүүдэд цахимаар хэрхэн хичээл заах талаарх нэгдсэн ойлголтыг өгч байсан юм.

"10-Р САР ХҮРТЭЛ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БАЙНА"

163-р дунд сургуулийн захирал М.Батнасан:
- Манай сургуулийг барьж байгаа “Вишн Девелопмент” ХХК нь барилгын материал нь хангалттай ч ажиллах хүн хүч цөөн учир хугацаандаа гүйцэтгэж чадахгүй, гэрээгээ хоёр ч удаа сунгаж саяхнаас нэлээн шахаж, хурдтай явж байна. Энэ оны 12-р сард ашиглалтад орох ч энэ байдлаар түүнээс наана бэлэн болчих байх гэж найдаж байна. Шинэ сургууль учир захиргааны зүгээс багш, ажилтнуудаа бүрдүүлээд байгаа ба одоогоор дутагдсан багш, хүний нөөц байхгүй, хүүхдүүддээ цахимаар хичээлээ зааж байна.

Бид боловсролын яам, холбогдох байгууллагад хандаж сургууль ашиглалтад ортол хичээлээ түр цахимаар орохоос өөр аргагүй гэдгээ ч мэдэгдсэн.

Энэхүү 161-р сургууль нь аравдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад орох ба 161-р болон манай 163-р сургуулийн хүүхдүүд хамт хангалттай танхимаар хичээллэх боломжтой. Түүний дараа манай 163-р сургууль ашиглалтад ороход бид өөрсдийн сургууль руугаа нүүнэ. Нэг үгээр өөрсдийн сургуулиа ашиглалтад ортол ирэх сараас эхлэн 161-р сургуулийн анги танхимыг ашиглана. Тэр болтол цахимаар хичээллэхээс өөр аргагүй. Эцэг эхчүүдийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулж байгаа ч бид аль чадах боломжоороо л сайн ажиллаж байна. 118-р сургуулиас харьяаллынхаа дагуу манай хоёр сургуульд нийт 1200 гаруй хүүхэд хуваарилагдан ирсэн. Тодруулбал, 163-р сургуульд 887, 161-р сургуульд 320 хүүхэд харьяалагдсан. Одоо манайх 1485 сурагчтай, 161-р сургууль 475 хүүхэдтэй. Бид боловсролын яам, холбогдох байгууллагад хандаж сургууль ашиглалтад ортол хичээлээ түр цахимаар орохоос өөр аргагүй гэдгээ ч мэдэгдсэн.

Бид энэ талаар Боловсролын яамнаас тодруулах гэсэн боловч Нийслэлийн боловсролын газар хариуцаж байгаа гэх хариуг өгсөн юм.

Нийслэлийн боловсролын газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах мэргэжилтэн Г.Уранбайгаль “ХУД-т 161, 163-р сургууль шинээр ашиглалтад орох гэж байгаа. Тодруулбал, 1200 хүүхдийн хүчин чадалтай 161 нь аравдугаар сарын 1-нд, 960 хүүхдийн хүчин чадалтай 163-р сургууль нь 12-р сарын 1-нд тус тус ашиглалтад орно. Эхний ээлжид 161-р сургуулийг ашиглалтад оруулаад хоёр сургуулийн бүх хүүхдийг хамруулан, 163-р сургууль ашиглалтад ороход хүүхдүүдээ хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа. 118-р сургуульд гурван сургуулийн хүүхдүүдийг нийлүүлсэн байсан тул ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүссэн юм” гэлээ.

Нөгөөтээгүүр, төр өөрөө байгуулсан хороолол, хотхондоо сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй хэр нь хувийн хэвшлээс энэ үүргийг нэхэхэд бэрх. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.

Үргэлжлэл бий...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан