gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцлоо

Р.Адъяасүрэн
Улс төр
2022-09-21
396
Twitter logo

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авсан бөгөөд Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Ерөнхийлөгч өнөөдөр Европын комиссын дарга Урсула вон дер Леиен, Словени улсын Ерөнхийлөгч Борут Бахор нартай уулзана. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Ерөнхийлөгчид бараалхах юм.

Энэ удаагийн чуулганд 100 гаруй орны төрийн тэргүүн, 59 орны Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд нар биечлэн оролцож байна.

Монгол Улс НҮБ-д 1961 оны 10-р сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн. Ингэснээр манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ манай гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгосон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн наймдугаар сард манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсыг энх тайвны бэлэг тэмдэг хэмээн онцолсон нь цагаа олсон зөв тодотгол болсныг айлчлалын дараа онцлоод буй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан