Монголын уул уурхайн салбарынхан нэгэн дээвэр дор чуулж “Уул уурхайн долоо хоног” үйл ажиллагааг зохион байгуулж буй. Энэ үеэр бид Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал П.Цагаантай түүхий эд боловсруулах үйлдвэр болоод уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлагын талаар цөөн хором ярилцлаа.
-Боловсруулсан бүтээгдэхүүн экспортлохын ач холбогдлын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч.
-Монгол Улс түүхий эдийнхээ 1 хувьд хүрэхгүй хувийг боловсруулж экспортолдог. Нийт арваад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож, баяжуулж гаргаж байна. Боловсруулж экспортолж буй хоёр компани л бий. Үүнээс боловсруулах үйлдвэр яагаад чухал вэ гэдгийг харж болно.
Нэгдүгээрт, нэмүү өртөг технологийн арга барил, ажлын байр, чадвартай ажиллах хүчин бий болно. Боловсруулсан бүтээгдэхүүн нэг зах зээлээс хамааралтай биш, олон зах зээлд гаргана. Зах зээлийн үнийн савлагаанаас бага хамаарна.
Монгол Улс зэсийн экспортоор дэлхийн топ 20 орны тоонд багтдаг. Гэтэл боловсруулах түвшинд сураггүй. Жишээлбэл, 25 хувийн агуулгатай 1 тонн зэсийн баяжмалыг экспортлоход дунджаар 2000 ам.доллараар зарна. Харин дотоодын цэвэр цэс үйлдвэрлээд гаргавал 8000 ам.доллараар зарах боломжтой. Хэрвээ зэсийг нунтаглаад гаргавал 10000 ам.доллараар зарна. Тэгэхээр боловсруулалтын түвшин ахих тусам Монгол Улсад үүсэх нэмүү өртөг, ажлын байр, технологи дагаж хөгжинө.
Энгийнээр тайлбарлавал, бид малаа амьдаар гаргах бус нядлаад бэлтгээд гаргахтай адилхан. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ үүний ард хүндрэл бэрхшээл бий.
МОНГОЛД УУЛ УУРХАЙ ХӨГЖИХ ТУСАМ ҮҮСМЭЛ ОРД НЭМЭГДЭНЭ
-Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд ямар бэрхшээл хамгийн их тулгамдаж байна вэ?
-Боловсруулах үйлдвэрт эрчим хүчний найдвартай хангамж, төмөр зам, дэд бүтэц хэрэгтэй. Энэ төрлийн үйлдвэр урт хугацаанд ажиллаж байж эцсийн үр дүн нь гардаг. Тиймээс өртөг хямд зээлийн эх үүсвэр байх шаардлагатай. Төр засаг, хувийн хэвшил хамтарч ажиллах нь чухал. Эдгээр сорилтуудыг давахын тулд ямар боломж байгааг олж харах ёстой.
Манай зах зээл ойрхон байна. Шинэ уурхайнууд ойрын ирээдүйд байгуулагдах гэж байна. 2024-2030 он гэхэд Монголд дахиад уул уурхайн салбарын “бүүм” буюу тэсрэлт болох хандлагатай байгаа. Манай улс жилд 500-600 тонн зэсийг бид экспортолж байна. Дэлхийн хамгийн том зэс боловсруулах үйлдвэр жилд 600 тонныг боловсруулж буй. Тэгэхээр бид зэс олборлогч группынхаа доор нэгдээд Монголд зэс хайлуулах үйлдвэр барих хэрэгтэй. Бидэнд хийх ажил олон байгаа.
-Үүсмэл орд эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ямар ч уурхайд заавал хаягдал гардаг. Овоолго шороо эсвэл цөөрөм бий. Овоолго, цөөрөм дотор үнэт металыг агуулсан ямар нэгэн хэсэг байгаа. Тэр нь эдийн засгийн хувьд үр ашигтай юу, технологийн хувьд авч болохгүй юу гэдэг нь л асуудал. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаад уурхайн хаягдлыг боловсруулж, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрвэл ашиглаж болно гэх үүсмэл ордын зөвшөөрөл олгодог хууль эрхзүйн зохицуулалттай болсон.
-Манай улсад хэдэн үүсмэл орд үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манайд 20 гаруй үүсмэл орд бий. Үүгээр олзуурхууштай байна. Монголд уул уурхай хөгжих тусам үүсмэл орд нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр боловсон хүчин, эрхзүйн зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй.
ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН БАЙГУУЛЛАГА НЬ АЙЛГАЖ, ДҮРВЭЭДЭГ БИЗНЕСИЙН “АРАНГА” БОЛЧИХСОН
-Уул уурхайн салбарынхан чуулж буй энэ үйл ажиллагааны үеэр тулгамдаж байгаа ямар асуудлыг онцолж байна?
-Манай улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Үүнээс уул уурхайн салбар ямар чухал болох нь харагдаж байна. Нөгөөтээгүүр, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 3.8 хувьд хайгуулын ашиглалтын лиценз олгосон байна. Тэгэхээр бид нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ямар баялагтай байгаагаа мэдэхгүй байгаа. Тиймээс хайгуулаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
Монголд тогтворгүй байдал их байна. Үүнийг бид тоохоо байчхаж. 2007 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд 300 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орсон. 1997 онд Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж байгуулсан. Гэвч үүний бүтэц, зохион байгуулалтыг 15 удаа өөрчилж, нэр, хаягийг нь солиод 20 жил ажиллуулсны дараа 2016 онд татан буулгасан.
Өмнөд Солонгос улс яг манайхтай адил Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулсан. Энэ байгууллагын хаяг, нэр хэвээрээ, хүмүүс нь тогтвортой ажилласаар л байна. Түүнчлэн салбараа гадаадад байгуулж улсдаа хэрэгтэй хөрөнгө оруулалт, технологийг олохоор өргөжин ажиллаж байна.
Харин манайд эрхзүйн зохицуулалт, бодлогын залгамж, бүтэц, яамдын нэр хүртэл тогтворгүй байна. Монгол Улсад тогтворгүй байдал маш их гай тарьж байна.
Нэг хэсэг Монголыг “дээвэргүй шорон” гэж үзээд хөрөнгө оруулагчид дүрвэсэн. Төр засгаас хууль гаргадаг. Гэтэл хэрэгжүүлэгч, хяналт, шалгалтын байгууллага нь айлгаж, дүрвээдэг бизнесийн “аранга” болчихсон. Хөрөнгө оруулагчдыг татаж, уул уурхайн салбараа хөгжүүлээд хүнд байдлаасаа гарья гэвэл итгэлийг олох хэрэгтэй. Хувийн хэвшил, засгийн газар, төрийн байгууллагууд нэг баг болж ажиллаж байж өнөөдрийн зогсонги байдлаас гарна.
УУЛ УУРХАЙН ОРЛОГЫГ НИЙГМИЙН ХАЛАМЖИД БИШ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ САЛБАРУУДАД ЗОРИУЛААСАЙ
-Уул уурхайн салбарын орлогын зарцуулалтын тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Уул уурхайн салбарын орлого сүүлийн 5-10 жилд арав дахин нэмэгдсэн. Энэ мөнгийг нийгмийн халамжид биш, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй салбарууд болох эрчим хүч, тээвэр ложистикт зориулаасай. Ингэж байж улс хөгжинө. Гадаадын хөрөнгө оруулагчдыг битгий хөө. Харин хөлд нь суу, аргал. Тогтвортой ажиллуул. Татварынхаа бодлогыг өөрчил.
Дайн дажин, цар тахал зэрэг олон гадаад хүчин зүйлс шалтгаалж байгаа ч дийлэнх нь монголчууд биднээс өөрсдөөс шалтгаалж байна. Өөрсдөөсөө шалтгаалж байгааг мэдвэл засах боломж их байна.