Дэлхийн түүхэд тавдугаар сарын 8-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1886 оны тавдугаар сарын 8. Анхны Coca Cola-г борлуулав
Америкийн эмийн санч, армийн цэрэг байсан Жон Пембертон Франц Кока дарсныхаа согтууруулах бодисгүй хувилбарыг 1886 оны тавдугаар сарын 8-д борлуулжээ.
Анхны Coca Cola ундааг АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын "Jacob's" эмийн санд 1 шилийг нь 5 центээр борлуулж байв.
Эхний жилдээ өдөрт 9 шил ундаа зарагддаг байсан Coca Cola өдгөө дэлхийн хамгийн алдартай ундаа болсон.
1902 оны тавдугаар сарын 8. Пеле галт уул дэлбэрэв
Карибын тэнгисийн Мартиник арал дээр байрлах Пеле галт уул 1902 оны тавдугаар сарын 8-д дэлбэрч 20-р зууны хамгийн аймшигт гамшгуудын нэг тохиожээ.
Дэлбэрэлтээс үүссэн үнс нурам зэргэлдээх Сен-Пьер хотыг нөмөрч 28 мянган хүн халуун үнсэнд даруулан амь үрэгдсэн.
Галт уул тавдугаар сарын 20-д дахин дэлбэрч арал дээр туслахаар очсон 2000 мянган хүний аминд хүрсэн бөгөөд 1905 он хүртэл идэвхтэй байв.
1945 оны тавдугаар сарын 8. Европт дэлхийн хоёрдугаар дайн дуусав
Баруун Европ дахь Нацистын арми ялагдаж Их Британи болон АНУ 1945 оны тавдугаар сарын 8-д Европ дахь дайн дууссаны тэмдэглэжээ.
Германы дээд удирдагчид 1945 оны тавдугаар сарын 7-д болзолгүйгээр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар дайн дууссан.
Гэхдээ Номхон далайн дайн дуусаагүй бөгөөд Японы эзэнт гүрэн 1945 оны есдүгээр сард бууж өгөх хүртэл үргэлжилсэн байна.