gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АН-ын гишүүд: Бид УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна

Б.Чимэг
Улс төр
2022-05-18
29
Twitter logo

УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаар мэдээлэв.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд удаан хугацаанд байна.

Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан шалтгаан энэ юм байна.

УИХ дахь олонх энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, монголын парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр улс төрийн шийдвэр гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Тодруулбал, “31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.” гэсэн заалт нэмжээ.

Энэ талаар АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл:

-АН-ын бүлэгт зохион байгуулалтын асуудал бий гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Парламентад хоёр бүлэг байдаг. Сөрөг хүчний ганц бүлэгтэй. Гэтэл сөрөг хүчний бүлэг тодорхой асуудлуудаар байр сууриа нэгтгэх, бодлогоо тодорхойлох нөхцөлгүй зургаан сар болж байна.

Нэгдсэн чуулган, байнгын хороо, ажлын хэсэг, бүлгийн хуралдаан бүгд олонхын зарчмаар нэг танхимд суугаад, гишүүд санаа бодлоо уралдуулаад, санал хураалтаараа шийдвэрээ гаргаад, цөөнх нь  олонхоо дагаад явдаг. Энэ нь парламентын ардчиллын зарчим.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд АН-ын бүлэг хуралдахгүй, 1-2 гишүүнтэй хуралдаж шийдвэр гаргадаг, эсвэл тамга атгасан бүлгийн дарга олонхоороо шийдвэрлэсэн асуудлыг гацаах байдалтай явж ирлээ. Уг нь бүлгийн дотоод дүрэм, журмаар энэ бүгдийг хангалттай зохицуулчихсан. Гэтэл маргаан гарч, асуудал шийдэгдэхгүй удлаа. УИХ дахь нэг бүлгийнхээ хэвийн үйл ажиллагааг хангаж өгөөч, УИХ-ын нэгдсэн чуулганд бүлгийн гишүүдийн олонхоороо гаргасан шийдвэрийг уншиж танилцуулаач гэж УИХ-ын даргаас бид шаардсан. УИХ-ын дарга “Хэдий танай намын бүлгийн дүрэмд заасан ч Улсын Их хурлын тухай хуульд тодорхой заалт байхгүй” гэсэн шалтгаан хэлдэг.

Парламентын засаглалтай, хууль дээдэлдэг орны хууль тогтоогчийн хувьд бид хуульд байгаа зарим тодорхойгүй зүйлийг илүү тодорхой болгоё гээд хуулийн төсөл боловсруулан өргөн барилаа. Төслийн үзэл санаа нь олонхын шийдвэрийг УИХ-ын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна, ингэснээр бүлгийн шинэ зохион байгуулалтын асуудал цэгцэрнэ гэсэн ганцхан заалттай. УИХ-ын дарга дараа долоо хоногт яаралтай горимоор хэлэлцэнэ гэж найдаж байна. УИХ дахь олонхын төлөөлөл энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, монголын парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр улс төрийн шийдвэр гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.  

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, түүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурал хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн болон нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх зэрэг асуудлыг  тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн найруулж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Ийнхүү шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг, 33  дугаар зүйлд Бүлгийн эрх, үүрэг, 34 дүгээр зүйлд Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга танилцуулсан. Ийнхүү Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал цөөнхийн бүлгийн эрх, үүрэг тодорхой болж, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудал хуульд заасны дагуу тодорхой болж, бүлгийн тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан