Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”. Үүнийг дагаад хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, тээвэрлэх, дахин боловсруулах, булахтай холбоотой асуудал тулгарна.
Энэ чиглэлд оновчтой, ухаалаг менежмент хийх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нийслэлийн удирдлага анхаарч, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлж, цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэг нь “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төсөл юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа уг төслийн явцтай танилцав.
Улаанбаатар хотын хэмжээнд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэгт гурван том хогийн цэг бий. Төвлөрсөн эдгээр цэгт жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал ирдэг бөгөөд ландфил буюу дарж булах технологиор устгаж байна. Гэвч энэ технологи нь байгальд орчинд ээлгүй, хорт бодис ялгаруулдаг тул хогийн цэгийн ойролцоо амьдардаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Тиймээс дарж булах технологиос илүү хог хаягдлыг бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн арга технологийг ашиглах, хөгжүүлэх нь чухал болоод байна. Улаанбаатар хотын хувьд ч хог хаягдлыг дарж булах бус, боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа онцолж байна.
Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг байдаг бөгөөд хог хаягдлыг дарж булах аргаар устгалд оруулдаг. Гэхдээ одоо бидний ашиглаж байгаа ландфил технологийн сул тал нь хог хаягдлыг боловсруулах боломжийг үгүй хийдэг. Мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй.
Түүнчлэн хогийн төвлөрсөн цэгүүдийн насжилт ч өндөр тул хог хаягдлыг ангилах ялгах, мөн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Үүнд цаашид онцгой анхаарал хандуулна. Эхний ээлжид хог хаягдал төрөлжүүлэн ангилах, боловсруулах үйлдвэр хэрэгтэй.
Тухайлбал, “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд байгуулсан үйлдвэр жилд 5-6 мянган тонн хог төрөлжүүлэн ангилах хүчин чадалтай. Тэгэхээр дахиад 5-6 ийм үйлдвэр байгуулахад хотын хэмжээний ахуйн бүх хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаад, боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгоно. Түүнчлэн хүнсний хог хаягдлыг боловсруулан бордоо болгоод худалдах боломж ч бий” хэмээв.
Хог хаягдлыг ангилах, төрөлжүүлэхэд тулгарч буй бас нэгэн асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер өгүүлж байв. Иргэдийн ангилж ялгасан хогийг зориулалтын машинаар ачиж тээвэрлэх нь нэн чухал бөгөөд ингэснээр төрөлжүүлэн ялгах үйлдвэрт хүргэх, мөн боловсруулах шатанд ч төвөг чирэгдэл бага, бүтээмж өндөр байдаг аж.
Өөрөөр хэлбэл, хог хаягдлын ангилан ялгалт эхний цэгээс эцсийн цэг хүртлээ нэгдсэн зохион байгуулалттай байвал доголдохгүй. Тиймээс ангилж ялгасан хогийг тээвэрлэх зориулалтын машины хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай талаар хэлж байв.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын тээвэрлэлтийн үйлчилгээг сайжруулахаар Швейцар Улсын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороонд загвар төслийг хэрэгжүүлж буй аж. Ингэхдээ эдгээр хорооны 1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьж, ангилсан хогийг тээвэрлэх тусгай зориулалтын хоёр машинаар тээвэрлэж, боловсруулах үйлдвэрт тушааж байна. Үүний зэрэгцээ хог хаягдлын ангилал, ялгах аргын талаарх мэдээллийг иргэдэд түгээх, ач холбогдлыг нь таниулах чиглэлд цөөнгүй ажил хийж, соёл төлөвшүүлэхийг зорьж буй.
“Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн менежер Б.Дэлгэрбаяр “Хог хаягдлын зөв менежментэд ангилан ялгалт маш чухал. Тиймээс айл өрхүүдэд хог хаягдлаа ангилах, тушаах соёлыг төлөвшүүлэхээс бүх зүйл эхэлнэ.
Төсөл хэрэгжсэн сүүлийн зургаан сарын хугацаанд л гэхэд 10 тонн гаруй ангилсан хог хаягдал хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Төслийн хүрээнд мөн “Эерэг давлагаа” нэртэй дахивар хүлээн авах байгууламжийг дөрвөн дүүргийн дөрвөн хороонд байрлуулсан.
Иргэд энд дахивар хог хаягдлаа авчирч тушаагаад мөнгө авах, автобусны картаа цэнэглэх, эсвэл дахивраар хийсэн бүтээгдэхүүн авах боломжтой. Мөн цусны даралтаа хэмжүүлэх, биеийн жингээ үзэх, үнэ төлбөргүй интернэт ашиглаж ч болно” хэмээв.