gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -18
  • Зурхай
     12.20
  • Валютын ханш
    $ | 3549₮
Цаг агаар
 -18
Зурхай
 12.20
Валютын ханш
$ | 3549₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -18
Зурхай
 12.20
Валютын ханш
$ 3549₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үерийн улмаас СХД-т гурван айлын гэр, 10 хашаа, явган хүний гүүр нуржээ

Э.Оргил
Нийслэл
2022-07-27
23
Twitter logo

Улаанбаатар хотод өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсон. Аадрын улмаас хэд хэдэн газарт үер буун, Нийслэлийн Онцгой байдлын газарт 14 дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах анги болон дүүрэг тус бүрийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллав.

Сонгинохайрхан дүүрэгт 20 гаруй айлын хашаанд ус орж, гурван айлын гэр, 10 хашаа, нэг саравч, явган хүний гүүр нуржээ. Мөн үерийн усанд боогдсон дөрвөн том хүн, гурван хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэсэн байна.

Харин Баянзүрх дүүрэгт 62 дугаар сургууль, 82 дугаар цэцэрлэг, Цайз, 16 дугаар хороолол орчимд үер бууж, гурван айл усанд автаж, орон сууцны хонгил усанд автжээ. Чингэлтэй дүүрэгт ирсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үер буусан байршлуудыг шалгасан бөгөөд далан, сувгаар үерийн ус урсаж байсан тул нөхцөл байдал хэвийн байгаа аж.

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, сувгийг засварлах ажил үргэлжилж байна.

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг анхааралтай хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас санууллаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан