Шотландад мэргэжлийн хөл бөмбөгчдөд тэмцээний өмнөх бэлтгэл болон тэмцээний дараа толгойгоороо бөмбөг цохихыг хориглохоор шийджээ. Энэхүү шийдвэр нь хөл бөмбөгчид тархины өвчнөөр нас барах магадлал 3.5 дахин өндөр байдаг гэсэн Глазгогийн их сургуулиас гаргасан судалгааны үр дүнтэй холбоотой юм байна.
Судалгааг удирдан явуулсан мэдрэлийн эмч Вилли Стюартын хэлснээр, мэргэжлийн хөл бөмбөгчид
- Альцхаймерийн өвчнөөр өвчлөх магадлал тав дахин,
- мотонейрон буюу хөдөлгөөний мэдрэлийн эмгэгтэй болох магадлал дөрөв дахин,
- Паркинсоны өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэжээ. Энэ нь толгойгоороо байнга бөмбөг цохидогтой холбоотой байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Дарааллаад хэд хэдэн удаа толгойгоороо цохисны дараа 24-48 цагийн хугацаанд ой санамж хэмжигдэхүйц муудаж байна.
Шотландын Хөл бөмбөгийн Холбооны эмч "Дарааллаад хэд хэдэн удаа толгойгоороо цохисны дараа 24-48 цагийн хугацаанд ой санамж хэмжигдэхүйц муудаж байна. Хөл бөмбөгчдийн тархины үзлэгийн үеэр өөрчлөлтүүд харагдсан" гэж тайлбарлав.
Хөл бөмбөгийн клубүүдэд толгойгоороо цохидог бэлтгэлийн дасгалыг долоо хоногт нэг өдөр болгон бууруулах үүрэг өгчээ. Түүнчлэн Шотландын Хөл бөмбөгийн Холбоо өсвөрийн хөл бөмбөгийн тэмцээнд толгойгоороо цохихыг хязгаарласан дүрмийг боловсруулж, 12-оос доош насныхны дунд толгойгоор цохихыг бүрэн хориглосон байна.
Шинэ дүрмийг Шотландын мэргэжлийн эрэгтэй, эмэгтэй 50 клубтэй зөвлөлдөж, Шотландын хөл бөмбөгийн холбооны клубүүдийн дунд судалгаа хийсний дараа нэвтрүүлэх юм байна.
Эх сурвалж: ВВС