Улаанбаатар хотын агаарын бохирдол багасахгүй, хүн амын дунд ханиад томуугийн тархалт өндөр түвшинд байгаа энэ үед орон нутагт шилжин суурьших сонирхолтой хүн олон болсон нь ажиглагддаг. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газраас орон нутагт ажлын байруудыг олноор бий болгох, мөн бага хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан билээ. Энэ үед Дархан-Уул аймаг “Нээлттэй Дархан” хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийг Дарханд шилжин ирэхийг уриалж буй юм. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлантай ярилцлаа.
-Дархан-Уул аймаг үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих боломжтой, 100 мянган хүн хүлээн авах орон зай байна гэж Та бүхэн иргэд, бизнес эрхлэгчдийг урьж байна. Орон нутгийн засаг захиргаанаас ямар бэлтгэл хангасан бэ?
-Монгол Улсын Засгийн газраас Дархан-Уул аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс гэж зарласан. Анх 1961 онд аймаг байгуулагдахдаа аж үйлдвэрийн бүс нутаг, тэр дундаа барилгын материалын чиглэлээр түлхүү ажиллахад зориулан төлөвлөсөн. Манай аймаг дулаан болон цахилгаан хангамж, ус, бохир ус зайлуулах инженерийн дэд бүтцээ бүрэн ашиглаагүй учир Дархан-Уул аймагт нөөц бололцоо бий. Бид газар доорх инженерийн шугам сүлжээгээ сольж, шинэчлэх ажлыг үе шаттай хийгээд дуусаж байна.
Мөн 2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд Дархан-Уул аймагт ажиллах үеэр бид бүхэн орон сууцны Залуус-1, 2 төслийг танилцуулсан. Энэ төслийн хүрээнд 8-10 мянган айлыг орон сууцаар хангах шинэ суурьшлын бүсдээ улсын төсвийн 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн ажлуудыг хийж байна. Тэгэхээр дэд бүтцийн хувьд хүн хүлээж авах бүрэн боломжтой. Нөгөө талаар төрөөс хууль эрх зүйн талаас нь татварын бодлогыг уян хатан болгох зэрэг томоохон дэмжлэгүүд хэрэгтэй.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд хувь нэмэр оруулахад Дархан-Уул аймаг байгаа 104 мянган хүн ам дээрээ 100 мянган хүн нэмж авбал дэд бүцтийн хувьд бүрэн боломжтой гэсэн тооцоолол хийсэн. 100 мянган хүн нэг өдөр, нэг цаг хугацаанд ирэхгүй нь мэдээж. Шилжин ирэх иргэдийн асуудлыг үе шаттай аваад явах боломжтой.
Монгол Улсын Засгийн газраас 2024 он хүртэл Дархан-Уул аймгийг 20 мянган хүн хүлээн авах үйл ажиллагаа явуулах үүрэг даалгавар өгсөн.
-Эхний ээлжинд ойрын үед гаднаас хэчнээн иргэн хүлээн авах боломжтой вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2024 он хүртэл Дархан-Уул аймгийг 20 мянган хүн хүлээн авах үйл ажиллагаа явуулах үүрэг даалгавар өгсөн. Энэхүү үүрэг даалгаврын хүрээнд бид 15 сарын хугацаатай “Нээлттэй Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулан батлуулах гэж байна.
“Нээлттэй Дархан” хөтөлбөрийн зорилго нь мэдээж Дархан-Уул аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэл хангах, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулах, аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдсэн удирдлагаар хангах, шилжин ирж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны нөөц, орон байр гэх мэт бүхий л хэрэгцээтэй мэдээллээр хангах ажилтнуудыг албан ёсоор байрлуулан ажиллуулна. Дархан хот 200 мянган иргэнтэй болох боломжтой. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг.
-Дархан-Уул аймагт их, дээд сургуулиад хэр олон байдаг вэ?
-ХААИС, ШУТИС, АШУҮИС, ХУИС-ийн салбар сургуулиуд, Мандах бүртгэл, Дархан дээд сургууль болон гурван МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр оюутнуудыг төвлөрүүлэх, хөтөлбөр давхцуулахгүйгээр оюутнуудыг хүлээж авах сургууль, хичээлийн болон оюутны байр нь бий. Одоогийн байдлаар АШУҮИС, ШУТИС, ХААИС, ХУИС, Мандах бүртгэл ДС, Дархан ДС гэсэн зургаан их, дээд сургуульд нийт 3155 оюутан суралцаж байна. Тус сургуулиуд нь нийт 9350 оюутны багтаамжтай нийт багтаамжийнхаа 34 хувийг ашиглаж байгаа бөгөөд 66 хувь буюу 6195 оюутан нэмж авах боломжтой юм. Оюутны дотуур байрны хувьд зургаан сургуулийн 1140 оюутан хүлээж авах боломжтойгоос одоогоор 594 оюутан буюу 52 хувийг ашиглаж байна. 536 оюутан нэмээд байрлуулах боломж бий.
-Дархан-Уул аймаг улсын төсвөөс татаас авдаг уу. Эдийн засгийн ямар эх үүсвэрүүдтэй вэ?
-Дархан-Уул аймаг улсын төсвөөс татаас авдаггүй. Харин улсын төсөвт орлого төвлөрүүлэхэд оролцдог. 2021 онд 1.6 тэрбум төгрөг улсад төвлөрүүлсэн.
-Хөрөнгө оруулагчдад зориулсан ямар таатай орчин бүрдүүлж байгаа бол?
-Дархан-Уул аймагт дотоод, гадаадын үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдыг ирж бизнес, үйл ажиллагаагаа явуулахыг урьж байна. Энэ хүрээндээ бидэнд татварын таатай орчин бүрдүүлэх зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдүүлж өгөөч гэсэн саналаа 2022 оны намар УИХ-ын дарга Г.Занданшатарыг тариалангийн бүсэд ажиллах үед албан ёсоор уламжилсан. Дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн.
Алсдаа магадгүй эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа явуулах, хот өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, цаашлаад бонд гаргах гарц шийдлүүд бий. Гаднаас ирэх үйлдвэрлэгчдэдээ газар олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр тодорхой боломжуудыг олгож, ирж байгаа ААН-үүдээ бойжих хүртэл нь дэмжлэг үзүүлэх бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.
-Дарханд бизнес эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах хамгийн таатай хэлээч гэвэл Та юуг онцлох вэ?
-Дархан хот тээвэр, логистик болон газар зүйн байршлын хувьд ч тэр, эдийн засгийн багтаамжийн хувьд Улаанбаатар хотын дараа орж төвлөрөл үүсгэж байгаа бүс нутаг. Дархан Сэлэнгийн бүс нутаг салшгүй холбоотой хөгжих учиртай. Энэ бүс нутагт хөрөнгө оруулан ажиллаж амьдрахад таатай орчин бүрдэх юм. Хамтдаа асуудлыг шийдэх бололцоо ч гарч ирнэ гэж үзэж байна.
-100 мянган хүн хүлээн авахад дахин нэг Дархан хот байгуулах хэмжээний дэд бүтцийн асуудал яригдахаар харагдаж байна. Энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ?
-Бидний тооцоолсноор дахин 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдээд өгвөл дараагийн шинэ суурьшлын бүсүүдийн дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэх боломжтой. Эмнэлэг, сургуулийн гэх мэт төслийн төсвүүд тус тусдаа гарч байгаа. Манай аймгийн дэд бүтцүүдийн одоогийн байгаа хүчин чадлууд бол “ДДЦС” ТӨХК-ийн дулааны хүчин чадал нь цагт 236 Гкал буюу жилд нийт 905 мян.Гкал дулаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай. Үүний 60 хувийг түгээж байна.
“Дархан дулааны сүлжээ” ТӨХК дулааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал усаар, уураар 290 Гкал/ц буюу 11.9 хувийн нөөцтэй, дулаан дамжуулах сүлжээний суурилагдсан хүчин чадал 208.1 Гкал/ц, нөөц нь 35 Гкал/ц буюу 14.3 хувийн нөөцтэй байна. Цэвэр усны нийт хүчин чадлынхаа 10.4 хувийг буюу хоногт дундажаар 7.200 шоо метр ус олзворлон түгээж, бохир усны нийт хүчин чадлын 14 хувийг буюу хоногт дунджаар 7.000 шоо метр бохир ус татан зайлуулж байна. Дархан хотын одоогийн цэвэр, бохир ус хэрэглэгчдийн хэрэглээний түвшинг 2-3 дахин нэмэгдүүлсэн хэмжээнд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах ажиллагааг хийх хүчин чадалтай. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний хувьд суурилагдсан хүчин чадал 156 МВА байдгаас 70 хувийг ашиглаж 30 хувийн нөөцтэй ажиллаж байна.
Бидний тооцоолсноор дахин 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдээд өгвөл дараагийн шинэ суурьшлын бүсүүдийн дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэх боломжтой.
-Улаанбаатар хотоос нэг гэр бүл Дарханд шилжин очвол яаж хүлээж авах вэ?
-Орон нутагт шилжин амьдрах иргэдэд зориулж төрөөс бага хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ Засгийн газар зарласан. Энэ хөтөлбөр хэрэгжих байх. Дээр нь ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд орон нутгийн засаг захиргаанаас онцгой анхаарал хандуулж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр том төсөл хэрэгжинэ. Мөн ААН-үүд хөрөнгө оруулалт маш их хийж, боловсон хүчний захиалгууд өгч байна. Дээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамжтай холбоотой Дархан Сэлэнгийн бүс нутагт төвийн бүсийн улсын хүнсний нөөц бүрдүүлэх баазыг байгуулах томоохон зорилтууд тавьсан. Тэгэхээр ирэх жилүүдээс ажлын байрны хэрэгцээ улам их нэмэгдэнэ. Мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчнүүдийн ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна.
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ?
-2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмж 93 хувьтай байна. Дарханд бүртгэлтэй ч гадаадад, эсвэл Улаанбаатарт, бусад аймагт амьдардаг хүүхдүүд бий. Тэгэхээр “Би хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй байна” гэсэн гомдол манай Дарханд байхгүй.
-Дархан-Уул аймагт жилд хэчнээн хүн шилжин ирж байна вэ?
-Дархан-Уул аймгийн хүн ам сүүлийн таван жилд дунджаар 7-8 хувиар өсөж байна. Хүн амын бүртгэлээр 104 мянган хүн амтай ч 130 мянган хүн амьдардаг. Бид ковидын үеэр хүн амын нарийн тооцооллоо гаргасан. Үүн дээр явуулын хүн амын тоог оруулбал 200 мянган хүн байна гэсэн үг л дээ.
-Дарханд орон сууцны үнэ ямар түвшинд байгаа бол?
-Хүн амын өсөлт, эрэлтийг дагаад орон сууцны үнэ нэлээд өсөж байна. Үнийн хувьд Улаанбаатар хотын орон сууцны үнээс 20-30 хувиар бага байна. Одоогийн байдлаар шинээр баригдаж буй орон сууцнуудын 1м² үнэ нь 1.8-3 сая төгрөгийн үнэтэй байна.
-Орон нутгийнхаа хөгжлийн талаар ярилцсан Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.