БНСУ Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх хүмүүсийн урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн виз мэдүүлгийг түр хугацаагаар зогсоогоод байсан. Харин энэ сарын 1-нээс эхлэн аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг хэвийн горимд шилжүүлж, визийн мэдүүлэг авч эхэлсэн.
Виз мэдүүлгийн төвүүд дараалал ихтэй ажиллаж байна. Ачааллыг зөв зохицуулах үүднээс виз мэдүүлэгчдэд цаг өгч үйлчилж байна. Иргэд дээрх цагийн дагуу визээ мэдүүлэх аж.
Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз:
- Богино хугацааны(С-3) визийн хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэд хамаарна.
- 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.
- Олон удаагийн(Multiple) визний ашиглах хугацаа дуусаагүй байгаа тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/
- Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмаар, уригч байгууллага нь визийн портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана
Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой гэж БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас мэдээлсэн.
Визийн мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга болон виз олгох журамтай ЭНД-ээс танилцах боломжтой.