Дэлхийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцуулав. Тайланд дараах мэдээллийг онцолжээ.
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Гэсэн ч өмнөх оны сүүлийн гурван улиралд эдийн засгийн өсөлт саарч, 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4 хувьтай гарлаа.
Монгол, БНХАУ-ын хил хоорондын боомтуудад гарч буй хүндрэл, Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь энэ онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5 хувьд хүргэж болзошгүй.
Нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой.
Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр, Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг дэмжих өргөн цар хүрээтэй арга хэмжээ авсан. Гэвч хилийн боомтуудын үйл ажиллагааны тасалдал гадаад худалдааны, логистикийн хүндрэл үүсгэж, улмаар эдийн засгийн өсөлтийг сааруулсан. Үүнд энэ оны гуравдугаар сард жилийн инфляц 14.4 хувьд хүрч, өрхийн бодит орлого, хэрэглээг бууруулав.
Орос-Украины дайн Монголын гадаад эрсдэлийг нэмснээр гадаад валютын эрэлт өсөж, гадаад валютын албан нөөц буурсан.
Өмнөх оны эдийн засгийн өсөлтөд үйлчилгээ, уул уурхайн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ уул уурхайн салбарын эерэг нөлөө 2021 оны I улирлаас хэтрээгүй болохыг эдийн засгийн тоймд онцолжээ.
Эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас нь задлан үзвэл дотоодын хөрөнгө оруулалт, үүний дотор уул уурхайн салбарын бараа материалын нөөцийн өсөлт бүрдүүлсэн. Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлсэн ч гэсэн хувийн хэрэглээ 2021 онд 4 хувиар буурав.
Гадаад худалдаанд тулгарсан саад уул уурхайн экспортыг хязгаарлаад зогсохгүй дотоодын үйлдвэрлэлд нэн шаардлагатай орц, завсрын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулсан.
Монгол олон тулгууртай, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай.
Оюу Толгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхлэх тул Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж, 6 орчим хувьд хүрэх төлөвтэй байна.
Сүүлийн хоёр жилийн төсвийн тэлэлт бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмж, улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Өндөр өртөгтэй халамжийн хөтөлбөрүүдийг хэт хавтгайруулан хэрэгжүүлсэн нь 2021 оны төсвийн зарлагыг огцом өсгөсөн. Цар тахалтай тэмцэх, эдийн засгийг дэмжих чиглэлээр төсвийн хүрээнд авсан арга хэмжээ Засгийн газрын өрийг нэмж, ДНБ-ий 92 хувьд хүргэсэн (Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг оруулан тооцсоноор).
Төсвийн нийт алдагдал ДНБ-ий 3.1 хувьд хүрч буурсан нь хугацаа хэтэрсэн татварын өрийг барагдуулсны нэг удаагийн нөлөө (ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэх), Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлсэнтэй холбоотой юм. Тус сангийн хөрөнгийг ийнхүү зарцуулсан нь төсвийн хүрээ, урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
“Эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв, гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгарлаа” хэмээн Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв.
Тэрбээр цааш нь: “Эдийн засгийн тогтворгүй байдал, эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна.
Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулах төсвийн бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэх нь зүйтэй.
Монгол олон тулгууртай, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай” гэж дүгнэлээ.
Монголбанк инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай.
Гадаад, дотоод өрийг зохистой түвшинд хүргэн тогтворжуулахын тулд төсвийн тэнцвэрийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлснээр төсвийн алдагдлыг бууруулаад зогсохгүй орлого багатай өрхүүдэд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой. Дэлхийн банкны тойм дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих реформууд, тухайлбал худалдаа, тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, дотоодын бизнесийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг онцолжээ.